НЭМЭЛТ:
БНХАУ-ын хөөргөсөн "Long March 5B" пуужингийн удирдлагагүй болсон эх бие олон хоног дэлхийг тойрсны эцэст өнөөдөр/2021.5.9/ 10:24 цагт уртрагийн 72.47, өргөргийн 2.65 солбилцол буюу Энэтхэгийн далайд Малдивын арлуудын ойролцоо усанд унасныг Хятадын санрын нислэгийн инженерийн алба тодорхойлж, мэдээллээ.
Пуужингийн ихэнх хэсэг агаар мандалд орж ирмэгцээ шатаж багахан хэсэг нь далайд унажээ. Пуужингийн их бие удирдлагагүй болсон талаар анх мэдээлснээс хойш долоо хоногийн турш олон улс тус биетийг хаана унах бол гэдгийг олон янзаар таамаглан, сэтгэл зовнин хүлээж байсан юм.
ЭХ СУРВАЛЖ: SCMP.COM
АНУ-ын сансрын хүчний 08:24 цагт мэдээлснээр Хятадын удирдлагагүй болсон "Long March 5B" пуужингийн үлдэгдэл өнөөдөр/2021.5.9/ 09:11-11:11 цагийн хооронд агаар мандалд орж ирэх магадлал хамгийн их байгаа аж.
Цахим тооцооллуудын үр дүнгээс харахад хэрвээ пуужингийн үлдэгдэл яг 10:04 цагт агаар мандалд орж ирвэл Атлантын далайн умард хэсэгт унах юм. Гэхдээ агаар мандалд орж ирэх цаг минутаас шалтгаалж, унах газрууд нь өөр өөр байх юм. Түүнчлэн пуужингийн үлдэгдэл яг хаана унахыг нь нарийн урьдчилан тодорхойлох ямар ч боломжгүй хэмээн мэргэжилтнүүд мэдээлжээ.
Эргэн санавал, өнгөрсөн долоо хоногт БНХАУ шинээр барьж байгаа сансрын станцынхаа эхний хэсгийг асар том "Long March 5B" пуужингаар сансарт хөөргөсөн билээ. Пуужин үүргээ биелүүлмэгц түүнийг газраас удирдан төлөвлөгөөний дагуу аюулгүй газардуулах ёстой байсан боловч эвдрэлийн улмаас удирдах боломжгүй болсон юм.
Пуужин секундэд 8км буюу хоёр цагийн дотор дэлхийг бүтэн тойрохуйц хурдтай байгаа учир агаар мандалд орж ирэх минут бүрийн зөрүүнээс шалтгаалан унах газар нь өөр өөр байх юм. АНУ-ын мэргэжилтнүүд пуужингийн үлдэгдлийг олон өдрийн турш хянаж байгаа бөгөөд өнөөдөр/2021.5.9/ 07:30-13:30 цагийн хооронд дэлхийд унах нь гарцаагүй хэмээн мэдээлж байсан юм. Пуужингийн унаж магадгүй газруудад АНУ-ын өмнөд хэсэг, Мексик, төв Америк, Карибын тэнгис, Перу, Эквадор, Колумб, Венесуэль, Европын өмнөд хэсгийн зарим нутаг, төв болон умард Африк, Ойрхи Дорнод, Энэтхэгийн өмнөд хэсэг, Австрали зэрэг орж байгаа юм.
Эх сурвалж: ABCNEWS
Зочин 2021-05-09 64.119.17.17
hujaa nar delhiig suiruulehnee
zochin 2021-05-09 66.181.178.236
Mundag tootsoj bna shuu
Irgen 2021-05-09 24.13.36.85
Wow mundag tootsoolson bna shuu! Yag l helsen bna!
зочин 2021-05-09 122.201.31.226
хн манай хашаанд унах байх гээд бэлдээд байсын ш дэ, тэсэн бол нөхөн төлбөрт сая доллар авах байлаа, ядаж өар нэг монгол айлын хөшаанд уначихгүй, азгүй юмаа манайхан.
Бу 2021-05-09 66.181.161.94
Үнэт мeтаал шдээ
ZOCHIN 2021-05-09 180.150.83.228
HYTADUUD YG IIM UEDEE BOLICHIHOOSOI. OLON JIL TURSHIJ BJ HIIGEESEIDEE… TARHINIIHAA HEMJEEND L BAIGAACHDEE…DANDAA HUMUUSEES BUDAA IDSEER IH NARIIN YMAND ALDVAL TOM SUIREL BOLNOSHDEE….
ҮНЭН 2021-05-09 103.26.194.206
БОЛЖ БОЛЖ
zochin 2021-05-09 58.108.51.214
Hyatdiin shinleh uhaan yamar baina Manaih yamar baigaagaa har Busdiig muulah uvchin gaarsan
ҮНЭН 2021-05-09 103.26.194.206
МАНАЙД ЯМАР ЮМНЫ ШИНЖЛЭХ УХААН БАЙХАВ ДЭЭ
Зочин 2021-05-09 66.181.190.55
МАНАЙ СААРАЛ ОРДОН ДЭЭР УНАХ БАЙХ ГЭЖ ГОРЬДЛОО ШДЭЭ.
Зочин 2021-05-09 64.119.16.147
Гайхалтай сайн тооцоолж байна шүү.
иргэн 2021-05-09 66.181.161.45
энэ пуужин гол даалгавараа биелүүлээд удирдлаггүй болсон уу, биелүүлж амжилгүй буусан уу гэдэг гол ойлгохдохууныг монголын аль ч мэдээллийн суваг хэлж чадсангүй. гүйцэт мэдээлэл өгч бай.
Зочин 2021-05-09 202.179.30.42
Биелүүлсэг, бууж явж байгаад сансрын хогтой мөргөлдөг жолоодлогогүй болсон
Зочин 2021-05-09 202.55.188.40
Urgelj gai taridag Chinad uurt ni unaad olon saya hunees ni avaad yavaasai
Зочин 2021-05-09 66.181.161.67
Гай болж манай дээр унахым биш байгаа даа. Түй түй…
Зочин 2021-05-09 192.82.78.133
МОНГОЛД УНАХГҮЙ ДАЛАЙН ОРНУУДАД УНАХ МАГДАЛАЛ ИХ БИ
Зочин 2021-05-09 103.57.94.128
Ялалтын баярын мэнд гээл цацраал унах юм байна л даа
Зочин 2021-05-09 202.131.225.197
made in china
Зочин 2021-05-09 202.9.46.216
Ashgui ashgui uheh ni uhej delhiin hun am tsuurug
Зочин 2021-05-09 103.26.193.104
hujaa nar dandaa gai tarij baih yum hujaa natig ustgah heregtei
zochin 2021-05-09 66.181.181.139
Шударга юс гэж байдаг байлгүй дээ. Хятад дээрээ л унах биз
Bold o 2021-05-09 211.48.254.200
Ene hyataduud dandaa gai tarij bh yum aa …gaitai korona virus ni salj ogohgui delhiig tam bolgoj bn aa