Хятадын пуужингийн үлдэгдэл Энэтхэгийн далайд унав

Хуучирсан мэдээ: 2021.05.09-нд нийтлэгдсэн

Хятадын пуужингийн үлдэгдэл Энэтхэгийн далайд унав

Хятадын пуужингийн үлдэгдэл Энэтхэгийн далайд унав
Пуужинг хөөргөж байх үеийн зураг

НЭМЭЛТ:

БНХАУ-ын хөөргөсөн "Long March 5B" пуужингийн удирдлагагүй болсон эх бие олон хоног дэлхийг тойрсны эцэст өнөөдөр/2021.5.9/ 10:24 цагт уртрагийн 72.47, өргөргийн 2.65 солбилцол буюу Энэтхэгийн далайд Малдивын арлуудын ойролцоо усанд унасныг Хятадын санрын нислэгийн инженерийн алба тодорхойлж, мэдээллээ.

Пуужингийн ихэнх хэсэг агаар мандалд орж ирмэгцээ шатаж багахан хэсэг нь далайд унажээ. Пуужингийн их бие удирдлагагүй болсон талаар анх мэдээлснээс хойш долоо хоногийн турш олон улс тус биетийг хаана унах бол гэдгийг олон янзаар таамаглан, сэтгэл зовнин хүлээж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: SCMP.COM


АНУ-ын сансрын хүчний 08:24 цагт мэдээлснээр Хятадын удирдлагагүй болсон "Long March 5B" пуужингийн үлдэгдэл өнөөдөр/2021.5.9/ 09:11-11:11 цагийн хооронд агаар мандалд орж ирэх магадлал хамгийн их байгаа аж.

Цахим тооцооллуудын үр дүнгээс харахад хэрвээ пуужингийн үлдэгдэл яг 10:04 цагт агаар мандалд орж ирвэл Атлантын далайн умард хэсэгт унах юм. Гэхдээ агаар мандалд орж ирэх цаг минутаас шалтгаалж, унах газрууд нь өөр өөр байх юм. Түүнчлэн пуужингийн үлдэгдэл яг хаана унахыг нь нарийн урьдчилан тодорхойлох ямар ч боломжгүй хэмээн мэргэжилтнүүд мэдээлжээ.

Холбоотой мэдээ

Хятадын пуужингийн хэлтэрхий Нью-Йоркод унаж болзошгүй

Хятадын пуужингийн хэлтэрхий Нью-Йоркод унаж болзошгүй

Эргэн санавал, өнгөрсөн долоо хоногт БНХАУ шинээр барьж байгаа сансрын станцынхаа эхний хэсгийг асар том "Long March 5B" пуужингаар сансарт хөөргөсөн билээ. Пуужин үүргээ биелүүлмэгц түүнийг газраас удирдан төлөвлөгөөний дагуу аюулгүй газардуулах ёстой байсан боловч эвдрэлийн улмаас удирдах боломжгүй болсон юм.

Пуужин секундэд 8км буюу хоёр цагийн дотор дэлхийг бүтэн тойрохуйц хурдтай байгаа учир агаар мандалд орж ирэх минут бүрийн зөрүүнээс шалтгаалан унах газар нь өөр өөр байх юм. АНУ-ын мэргэжилтнүүд пуужингийн үлдэгдлийг олон өдрийн турш хянаж байгаа бөгөөд өнөөдөр/2021.5.9/ 07:30-13:30 цагийн хооронд дэлхийд унах нь гарцаагүй хэмээн мэдээлж байсан юм. Пуужингийн унаж магадгүй газруудад АНУ-ын өмнөд хэсэг, Мексик, төв Америк, Карибын тэнгис, Перу, Эквадор, Колумб, Венесуэль, Европын өмнөд хэсгийн зарим нутаг, төв болон умард Африк, Ойрхи Дорнод, Энэтхэгийн өмнөд хэсэг, Австрали зэрэг орж байгаа юм.

Эх сурвалж: ABCNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
11
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
9
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж