Нийслэл, хөдөө орон нутгуудад Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, ирэх долдугаар сарын 1 гэхэд нийт иргэдээ хос тунгаар вакцинжуулах зорилт тавиад буй.
Тэгвэл өчигдөр /2021.05.01/ нийслэлд 9594 иргэнийг дархлаажуулжээ. Ингэхдээ вакцины нэгдүгээр тунд 7410, хоёрдугаар тунд 2184 иргэн хамрагдсан байна. Ийнхүү нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт эхэлснээс хойш вакцины нэгдүгээр тунд нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 76.8 хувь хамрагдаад буй юм. Харин нийслэлийн иргэдийн 42.5 хувь буюу 484675 иргэнийг вакцины хоёрдугаар тунд хамруулжээ.
Нийслэлд өнөөдөр /2021.05.09/ дархлаажуулалтын 86 суурин цэг ажиллана. Тус цэгүүдэд нийт 215 багийн 1414 эмч, ажилтан ажиллах бөгөөд 30761 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Иймд иргэдийг дархлаажуулалтад идэвхитэй оролцохыг ЭМЯ-наас уриаллаа.
Монгол Улсын Засгийн газар тавдугаар сарын 22 хүртэл нийслэлийн 900 мянга гаруй иргэн, хөдөлгөөнт оршин суугч 200 мянга гаруй нийт нэг сая гаруй хүнийг вакцины хоёр тунгаар бүрэн дархлаажуулна хэмээн мэдээлсэн. Түүнчлэн иргэдийн идэвх өндөр байвал зургадугаар сарын 1 гэхэд нийслэлчүүдийг бүрэн дархлаажуулж дуусна гэж тооцож байгаа аж.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Hh 2021-05-09 192.82.75.174
Teneg orkuud vaccine daa hamragdaarai daraa olon yum yariad baigaarai ter Jonhuu Battulga zailaarai
Зочин 2021-05-09 150.129.141.79
Cham shig humuus uilee uznee. Yagaad gedgee chi medej bgaa
зочин 2021-05-09 202.179.21.205
Энэ хятад вакцин чинь ургийн хөгжил эрэгтэйчүүдийн түрүү булчирхайд бэлгийн чалханд айхтар муугаар нөлөөлдөг гээд байхын үнэнүү