Даваа гаригаас автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжинэ | News.MN

Даваа гаригаас автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжинэ

Даваа гаригаас автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжинэ

Даваа гаригаас автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжинэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинд шилжсэн.  Үүнтэй холбогдуулан үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр нь замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Нийслэлийн засаг дарга гаргасан. Гэхдээ нийслэлийн замын хөдөлгөөнд мөрдөгдөх улсын дугаарын хязгаарлалт зөвхөн энэ амралтын өдрөөр хэрэгжихээр болгож өөрчилсөн юм.

Харин маргааш буюу Даваа гаригаас эхлэн нийслэлийн хэмжээнд автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлж, 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцохоор болжээ.

Харин өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулсан боловч хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг энэ сарын 22-ны өдөр хүртэл сунгасан байна. Энэ хугацаанд зайлшгүй шалтгаанаар орон нутагт зорчих хүсэлтэй болон тухайн орон нутагт байнгын оршин суугч иргэд аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчих боломжтой юм.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-09 139.5.216.10

margaashnaas dugaariin hyazgaarlalt burmusun bolino gesen uguu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж