Долоон аймагт шүлхий өвчнийг илрүүлэх шинжилгээ авна | News.MN

Долоон аймагт шүлхий өвчнийг илрүүлэх шинжилгээ авна

Долоон аймагт шүлхий өвчнийг илрүүлэх шинжилгээ авна

Долоон аймагт шүлхий өвчнийг илрүүлэх шинжилгээ авна

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар долоон аймгийн 116 сумын 7168 толгой малд шүлхий өвчний байгалийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхээр болжээ. Тандалтын шинжилгээний сорьц авах ажил маргааш /2021.05.10/ эхлэнэ. Үүнд, Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгийн нийт 448 малчин өрхийн шүлхий өвчинд мэдрэг 1798 бод, 5376 бог малаас шинжилгээний сорьц цуглуулах аж.

Манай улс мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зорилгоор Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын арга зүйн зөвлөмж, кодод нийцүүлэн шүлхийтэй тэмцэх заавар, стратеги боловсруулж  мөрддөг байна. Ингэхдээ улс орнууд мал амьтны гоц халдварт шүлхий өвчингүй гэдгээ нотолсны үндсэн дээр тодорхой бүс нутгаа “Шүлхий өвчингүй, вакцин хэрэглэдэггүй” гэх статустай болгох өргөдөл гаргаж, шинжлэх ухааны хороод, Ерөнхий чуулганаар хэлэлцүүлэн баталгаажуулдаг аж. Уг статусыг  эпизоотологийн байдал, тэмцэх арга хэмжээний онцлог, тандалт судалгааны үр дүн, шүлхий өвчнөөс хамгаалах тогтолцоо зэрэг хүчин зүйлийг үндэслэн олгодог байна.

Үүний хүрээнд 2016 оноос хойш шүлхий гараагүй, шүлхий өвчний вакцин хэрэглээгүй баруун бүсийн 7 аймгийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын шүлхийгээс эрүүл статус албан ёсоор хүсэх гэж буй. Иймд холбогдох заалт, тавигдах шаардлагын дагуу сүүлийн 12 сард шүлхий өвчний вирусийн халдваргүйг нотлох ийлдэс судлалын тандах шинжилгээг явуулж үр дүнг нь тус байгууллагад өргөн барих юм. Уг баримт бичгийг ирэх сард илгээхээр төлөвлөж байгаа болохыг салбар яамнаас мэдээлсэн юм.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-09 192.82.84.108

Тагнуулийн байгууллага ажилаа хий дээ.

Avatar

Зочин 2021-05-09 139.5.217.24

КОВИД ШҮЛХИЙНИЙ МАФИЙГ ИЛЧИЛЖ ӨГСӨН ДӨӨ КОВИДТОЙ ӨНГӨРСӨН ЖИЛ ШҮЛХИЙ ГАРААГҮЙ

Avatar

Зочин 2021-05-09 150.129.141.79

Мартагдсан бизнесээ босгож авч дээ

Avatar

Зочин 2021-05-09 49.0.154.173

одоо бизнэсээ эхлэх нь дээ сайн шалгаарай

Avatar

Зочин 2021-05-09 66.181.161.18

Шүлхий тараагаад араас нь вакцинийг нь шахдаг бизнэс бүлэг байдаг

Avatar

Зочин 2021-05-09 43.242.243.23

Дайны хажуугаар дажин хийж шүлхийн вакцин шахах нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж