Улаанбаатарт өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 13-15 градус дулаан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө бүх нутгаар хур тунадас орохгүй. Салхи өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө Дархадын хотгороор 10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
ЦАГ УУ, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР