УОК өлсгөлөн, жагсаал цуглаанаа зогсоохыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2021.05.08-нд нийтлэгдсэн

УОК өлсгөлөн, жагсаал цуглаанаа зогсоохыг шаардлаа

УОК өлсгөлөн, жагсаал цуглаанаа зогсоохыг шаардлаа

Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд өнөөдөр (2021.05.08) Улсын Онцгой комиссоос шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хөл хорио, хязгаарлалтын дэглэмийг бууруулсан боловч Covid-19 тархах эрсдэл “Маш өндөр” байгааг иргэд, олон нийт анхаарах шаардлагатай байна.

Энэ цаг үед Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, энэ үйлдэлдээ иргэд, олон нийтийг уриалах нь халдварт өвчнийг тархаах эрсдэл дагуулж байгаа тул Улсын онцгой комисс үйл тус үйл ажиллагаагаа зогсоох тухай албан шаардлагыг дахин хүргүүлж байна.

Та бүхний гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 3-т заасан “Улс орны буюу тодорхой нутаг дэсвгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно” заалт болон Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2021 оны 115 дугаар тогтоолоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасан”-тай холбогдуулан гарсан Нийслэлийн засаг даргын А/357 дугаар захирамжийг тус тус зөрчиж байна.

Иймд, Монгол Улсын Их хурлын эрхэм гишүүд Та бүхэнд Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ биелүүлж хуулиа дээдэлж, халдварын дэгдэлтээс бий болох эрсдэлд бодитой дүгнэлт хийж, цар тахлын үед хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулах, уриалахгүй байх, хүн олноор цуглуулахгүй байхыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271.3-т зааснаар Улсын Онцгой комисоос шаардаж байна" гэжээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Covid-19-ийн нийт 44016 тохиолдол бүртгэгдэж, эмчилгээнд 11716 иргэн байгаа бол халдварын улмаас 171 иргэн нас бараад буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж