"Орон гэргүй хүмүүст эргэж ирэхгүй нөхцөлтэй тийз өгч байна"

Хуучирсан мэдээ: 2021.05.08-нд нийтлэгдсэн

"Орон гэргүй хүмүүст эргэж ирэхгүй нөхцөлтэй тийз өгч байна"

"Орон гэргүй хүмүүст эргэж ирэхгүй нөхцөлтэй тийз өгч байна"

Швейцарын хэд хэдэн хотод эргэж ирэхгүй гэх нөхцөлтэйгөөр орон гэргүй хүмүүстээ Европын хүссэн чиглэлд онгоцны болон галт тэрэгний нэг талын тасалбар үнэгүй санал болгож байна. Тэдгээр хүмүүс тодорхой хугацаанд Швейцарт эргэн ирэхгүй гэдгээ баталж, гэрээ байгуулах ёстой аж.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар 31 хүн ийм гэрээ байгуулжээ. Тодруулбал, Румын руу 14, Бельги рүү долоо, Герман руу долоо, Итали руу хоёр, Франц руу нэг хүн тус тус ниссэн байна.

Швейцарт гудамжинд гуйлга гуйж буй хүмүүсийг маш хатуу торгодог. 2014 онд Женевийн гудамжинд сууж байсан эмэгтэйг 860 ам.доллараар торгож, торгуулиа төлж чадаагүй тул хорьж шийтгэжээ. Харин 2016 онд Швейцарын Засаг захиргаанаас гуйлга гуйхыг хориглосон хууль гаргаж байв.

Өнгөрсөн нэгдүгээр сард Швейцар улс Европын Хүний эрхийн конвенцийг зөрчсөн хэмээн буруутгагдаж, дээрх эмэгтэйд нөхөн төлбөр болох 1500 ам.доллар олгохоор болсон юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ГайхмаарГайхмаар
27
ТэнэглэлТэнэглэл
18
ХахаХаха
17
ХарамсалтайХарамсалтай
16
ЗөвЗөв
12
ХөөрхөнХөөрхөн
12
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж