Монгол цэргүүд Ялалтын баярын бэлтгэлд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2021.05.08-нд нийтлэгдсэн

Монгол цэргүүд Ялалтын баярын бэлтгэлд оролцлоо

Монгол цэргүүд Ялалтын баярын бэлтгэлд оролцлоо

Аугаа Эх орны дайны Ялалтын 76 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ жилийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид анх удаа оролцох гэж байгаа юм.

Монголын цэргийн төлөөлөгчид Улаан-Үд хотод хүрэлцэн ирж, Ялалтын баярын парадын нэгдсэн бэлтгэлд оролцсон талаар ОХУ-ын хэвлэлүүд мэдээлжээ.

ОХУ-ын Буриад улсын нийслэлд Ням гариг (2021.05.09)-т болох цэргийн парадад Агаарын довтолгооноос хамгаалах хүчин, хууль сахиулах байгууллагууд, цэрэг-эх орончдын хөдөлгөөнүүдийн 1500 гаруй хүн, 50 гаруй нэгж техник хэрэгсэл оролцох аж. Мөн олон зориулалттай Су-30СМ сөнөөгч онгоцууд болон Су-25 «Грач» дайрагч онгоцуудын үзүүлэх нислэгийг үйлдэх юм.

Энэ онд ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тус тус тохиож байна.

Эх сурвалж: TASS, BAIKAL DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж