"Зөв хүн электорат" эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатыг
СЕХ бүртгэсэн талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:
-Өнөөдөр "Зөв хүн электорат" эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэсэн авсан албан ёсны мэдээ ирлээ. Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д заасны дагуу Д.Энхбатыг СЕХ бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ. Нийгмийн үзэл санааны төлөвшил болоод сонгогч олны итгэлийг даах нэр дэвшигчийг бид олон нийтээс санал асуулга авч дэвшүүлсэн. Ерөнхийлөгчид нэр дэвших үйл ажиллагаа, цаашлаад сонгуулийн дараа дараагийн үйл ажиллагаандаа оролцох эхлэл ийнхүү тавигдаж байна. Бид төрийн эрх мэдлийг булаацалдаж буй хоёр намын тогтолцооноос ангид сонголт хийх боломжтой боллоо. Монгол Улс төрийн тэргүүнээ зургаан жилийн хугацаатай анх удаа сонгох гэж байна. Монголын үе үеийн сонгуульд хамгийн зөв системийг тогтоосон онцлог сонгуулийг нэр төртэй, ялалтад хүрсэн үр дүнтэй дуусгана гэсэн итгэлтэй байна. Ерөнхийлөгчөө захиалъя гэдэг санал асуулгад зөвхөн дотоодод гэлтгүй гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд сошиалаар идэвхтэй хамрагдсан. Цаашид ч ийм жишиг тогтоосой гэж хүсч байна.
Хан-Уул дүүргээс сонгогдсон хууль батлах эрх бүхий хүн. Бидний амьдарч буй нийгэм эрх мэдэлтэй хүмүүст бус, шударга шүүлтийн дунд байвал эдийн засаг болоод нийгмийн амьдрал хөгжих болно. Үндсэн хууль баталсан бол заавал хэрэгжүүлэх ёстой. Сүүлийн хоёр сарын хугацаанд МАН-ын охин нам гэж сошиал хуудаст бичиж байна. Дараагийн удаа манай намаас сонгогдох эсэх нь цаг хугацааны асуудал. Хэрэв бид МАН-тай эвсэж тохирсон бол Д.Энхбат өнөөдөр энд зогсохгүй байсан. Иймээс бид өөрсдийн сонголтдоо эзэн болж байна. Бид аль нэг намын захиалга авдаг улс төрийн хүчин биш. Улс төрийн тавцанд сонголттой сонголтыг олон нийтэд гаргаж өгөх болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчид "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.ЭНХБАТ:
-Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшүүлэхээр дэмжсэн та бүхэнд талархлаа. Нэг зүйлийг онцлон хэлэхэд, Монголд нэг намаас хальж сэтгэх, сонгуульд оролцох боломжийг бүрдүүлж өгч байна. Монголын төрийн гурван институцэд Монголын шилдэг хүмүүсийг урьж ажиллуулж, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх болно. Намайг дэмжиж байгаа иргэд улс орныхоо төлөө ажиллаж чадах хүмүүс нэгдэж ажилласаай гэж хүсч сонгож байгаа гэж бодож байна. Бид Монгол Улсыг хөгжүүлэх гарцыг хамтран зүтгэгчидтэйгээ бий болгох болно. Та бүхний итгэлийг алдахгүйн тулд бүх хүчээ дайчлан ажиллана.
Монгол Улсын төрийн тэргүүн гэдэг аль нэг намын төлөөлөл байх албагүй. Бидний хувьд Засгийн газрын өмнө орж ажил хийдэггүй, шуналгүй, хулгай хийж, худал хэлсэн түүхгүйгээр, ирээдүйг тодорхойлох зорилт тавьсан. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд намын үзэл баримтлалыг яагаад дэмжих болсон бэ гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлана. Эрх бүхий намын тухайд байх л зүйл. Гэхдээ хэлбэр бол цаг хугацаа. Би энэ эвслийг сонгосны учир бол Монголын гурван сая хүн нийтээрээ эх орныхоо хөгжилд, нийгмийн амьдралд улс төрийн хүчний зүгээс оролцох боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Би нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог. Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай. Тиймдээ ч аль нэг намыг сонгоогүй. Иргэдийн байр суурь, хандлагаас шалтгаалж энэ эвсэлд нэгдсэн. Өнөөдөр оролцоог л тэргүүн эгнээнд тавих шаардлагатай болоод байгаа юм. Хүн бүр оролцохгүй бол гаслаад л байна. Тиймээс хүн бүрийн оролцоо чухлыг таниулахыг зорьж ажиллах болно.
С.УНДАРМАА
Зочин 2021-05-08 192.82.80.242
Энэ хүн ХҮН-д элсээд хэдэн сар болж байгаа вэ
Зочин 2021-05-08 103.212.116.199
За даа Хүрэлсүх нь л дээр байхдаа. Ядаж түс тас шийдэмгий, зоримог,зоригтой хүн юм даа.Тэгээд ч жирийн нэгэн ажилчны гэр бүлд өссөн гэдэг нь бас чухал юм шүү. Ядаж л амьдрал мэдэх хүн юм даа.
Зочин 2021-05-08 192.82.80.104
Дахиад түнжингүй 6 жил хүсэхээр зүйл биш ээ. Хүрэлсүхээ л сонгоно. Бүгд хамтран ажиллаад гаргах үр дүнг нь харъя. Бүрэн хариуцлагыг нь өгөөд үзье. Ерөнхийлөгч нь өөр угшилтай, парламент нь бас өөр бол их өөрчлөлт горьдоод хэрэггүй.
Irgen 2021-05-08 122.201.31.89
Namiin hariyalalgui bolovsroltoi chadaltai hun zev baina. Erenhiilegchiig ingej l songoh n mash zev. Enhbatguaid amjilt husie.
Зочин 2021-05-08 192.82.78.215
Энэ Энхбат гэгч нөхөр бол худал царайлсан хүн шүү. Их муухай зальтай нөхөрдөө. Үүнийг сонгох юм биш.
Зочин 2021-05-08 66.181.191.157
Сонгоноо, өөр сонгол байхгүй шүү
хүннү 2021-05-08 202.179.27.187
Д. Энхбат гэж хүнийг Баянголчууд УИХ-д сонгож байлаа. Манайхан сонгогдохын өмнө яадаг билээ дээ? Хэзээний л танил, ах дүү минь юм шиг инээд алдаад л сайхан дөлгөөн инээмсгэлсэн, талимаарсан нүдтэй хүмүүс л “ за та нар минь сайн уу? амьдрал нь яаж байна?…” гэцгээнэ. Сонгогдосны дараа нөгөө сайхан төрх хормын төдий алга болно. Сайн байна уу та? гэхэд гурвалжин нүдээр огцом харсна “сайн” гээд л алга болно. Яг энэ дүрийг энэ хүнээс харж “хүнд байдалд” орж билээ. Гэхдээ би сонгоноо. Өөр хүн үгүй.
Иргэн 2021-05-08 66.181.182.77
Шуналгүй,попрохгүй, нахаалный биш, албан тушаалаа хувийн өс хонзон авах хэрэгсэл болгохгүй, хаа хамаагүй толгой нүцгэн,дээлтэй ч хамаагүй хэний ч өмнө хамаагүй ёсолж гүйхгүй, ийм л нэр дэвшигч шүү?! Энхбатыг сонгохгүй бол өөр сонголт алга
ов 2021-05-08 202.9.46.5
Ямар ч байсан нөгөө хоёр хүнд гарыг дагуулахгүй боловсролтой, соёлтой хүн байх
Иргэн 2021-05-08 66.181.182.77
Соёлтой, боловсролтой, англи, орос хэлтэй, доктор, хамгийн гол нь инженерийн толгой монголын улс төрд дутагдаад бсан юм
Манлай уяач Ш.Раднаа: Наадмын морьдыг шинжвээс ... 2021-05-08 150.129.143.172
Сэцэн хааны сэлэм хул өвөл хөөрүү байсан, уяачид нь жүчээнд байлгаад адуунд нийлүүлэхгүй тайвшруулж байх шиг.Эхний сунгаанд л түрүүлэхгүй бол эвгүйтнэ гэлцэх юм.Эрдэнэ вангийн намхан хээрийг арай оройтуулж барилаа, тарган байна, сайн хөлс авах хэрэгтэй гэлцэнэ.Нийгмийн саарал гэж нэг битүү морь гараад байгаа.Зөв уявал вангийн хээр ч гайгүй, харин сэлэм хулийг яадаг бол гэлцэх юм.Энэ жилийн наадам битүү морьтой, үзүүштэй, ярих юмтай болох янзтай.
Зочин 2021-05-08 66.181.186.93
Төр төвшин байг дэмжинэ. Энэ хүн бохир пиар хийхгүй, шуналгүй, луйваргүй, худлаа ярихгүй, хэлмэгдүүлэхгүй, попрохгүй гэдэгт итгэж байна.
yls 2021-05-08 130.253.28.6
😭
apple ytas dyndaa daryyltai amar, ##X, < bytsax zub, komputer ni Ulysses baring bn,xungun.,xyychnii proramaa ole an y.lc 2021-05-08 130.253.28.6
xynd duunii zopiulalttai XOROM book abaxgyi baix.
PROGRMMIIG NI TUSD NI XUDLDAJ ABS gej zzee menejerlej blokloj Tim yum baixgyie.
Xynii yumryy Orson bydyyleg galzyy xylgaichdiig Jill garangiin covid blokoor xar bgaabaix.cpok 2021-05-08 130.253.28.6
komputer ni ulyy baring bn,
ylc 2021-05-08 130.253.28.6
😭
@ 2021-05-08 130.253.28.6
batterie xir ydaan Barix X
komputerlyy foto, kabel
baterei deer bn Ocj
Garid.B 2021-05-08 103.26.193.149
Эрдэм мэдлэг,ёс суртахуунтай ийм хүн улсын ерөнхийлөгч байх цаг нь ирсэн. Дэмжиж байна.
MXXATuy 2021-05-08 216.200.84.189
guilagchin,yrbagchdaar byrees xiij mrtx
gomoi 2021-05-08 216.200.84.189
yrbagch
1990 umnuxb/ 2021-05-08 216.200.84.189
g*** neg er o/n xuuj,nuulgeseng butsaaj o/nt ni yyguul.
ocaj 2021-05-08 130.253.28.6
20015 shine elchingyyd gomonyydiig delgyyrt ajiluulj dim
Зочин 2021-05-08 150.129.142.228
Дэмжихгүй дэмжихгүй
ard Bazar 2021-05-08 73.202.10.232
Эх Оронч аавын хүү , Манай улсын энэ цагийн шилдэг сэхээтний нэг Д.Энхбатыг дэмжиж саналаа өгнө.
Урьдах ерөнхийлөгчдийн алиных нь ч сонгуульд ийм хүнийг бид гаргаж ирж чадаагүй юмшүү. Нуулгүй
хэлэхэд холын шуналгүй, хорон муу санаагүй, ухаад муу юм гарахгүй, магтаад улсын баатар болохгүй хүн
байгаа юм. Энэ зэргийн хүнийг төр, засгийн удирдлагтаа олж тавьж байж бид уругшаа урамтай хурдан
алхаж өөдлөн дэвших байхдаа. Дэлхийн нөгөө бөөрнөөс үүнийг илггэв.
Зочин 2021-05-08 202.179.24.236
чоно борооноор гэдэг нь энэ үү
Зочин 2021-05-08 66.181.190.55
ОЛОН ЧАГВАНЦ УРАЛДАХААР 1 НЬ ТҮРҮҮЛДЭГ Л ДЭЭ. ЭНХБАТ ӨӨРӨӨ ХУВЬ ХҮН НЬ НЭР ЦЭВЭР БОЛОВЧ ХҮН ХЭМЭЭХ ТАХАЛТАЙ ТАРВАГНЫ НАМААС НЭР ДЭВШИСЭН НЬ ТУН ЭРГЭЛЗЭЭТЭЙ. СОНГОЛТГҮЙ ЭНЭ СОНГУУЛИЙГ БҮХ НИЙТЭЭРЭЭ БОЙКОТЛООД ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭЧИХЭЭД ДАРАА НЬ СОНГУУЛИА ХИЙВЭЛ ДЭЭР БАЙХ.
huz 2021-05-08 202.21.107.120
hyk selem ni hugarsan odoo tuund b** og mgl yalna
Zuraach 2021-05-08 202.126.89.154
Demjij baina
Зочин 2021-05-08 202.21.108.135
ЯЛЦААН
Зочин 2021-05-08 202.55.188.39
Za Huuk l luivardchihgui bol ene songuulid Enkhbat yalsaan yalsan.
Зочир 2021-05-08 122.201.31.84
Ногоон намын дарга Энхбат дэвшмж байгаа юм уу
Зочин 2021-05-08 202.126.88.45
Эрдэнэ, Хүүк хоёр энэ хүний хажууд ичмээр гаруу шүү дээ.
Энхбатыг дэмжинэ 2021-05-08 202.55.188.99
МАН-н дарангуйлалыг зогсоох сүүлчийн найдвар цайз бол Энхбат. Энхбатыг дэмжиж байна.
Зочин 2021-05-08 66.181.190.55
ГЭХДЭЭ ХҮН-ын АРД ТАХАЛТАЙ ТАРВАГА ТҮҮНИЙ б**с ДОЛООГЧ ДОРЖМАА БАЙДАГ ГЭХЭЭР ЭРГЭЛГЭЭТЭЙ.
Зочин 2021-05-08 122.201.31.65
Амжилт хүсье!
РАВДАН 2021-05-08 66.181.161.45
ЭНХБАТ БОЛ БЭРТЭГЧИН. ЭНЭ ЮУ Ч ХИЙХГҮЙ. УГААС ХИЙХ Ч ЁСГҮЙ ЮМ!
РАВДАН 2021-05-08 202.9.46.91
ЭНХБАТЫГ ХАРИН Ч ДЭМЖИНЭ ШҮҮ
Баяр 2021-05-08 202.9.40.19
Доржхандармаа нэр чинь охон үг чинь охин үйлдэл чинь охин хоёр нүүртэй хутгуур гэдгийг чинь ард олон мэдсэн одоо ХҮН нам гэж байхгүй ХҮҮР нам боллоо
Зочин 2021-05-08 89.144.211.44
Gadaadad bgaa mongolchuud bugd taniig demjij bgaa shuu! Amjilt husie
Зочин 2021-05-08 202.21.108.52
Энхбатыг сонгоё.Хуучины 2 намыг энэ удаа өнжүүлье!!
Иргэд 2021-05-08 66.181.161.66
Сүүлийн 30 жил МАН ба АН гэсэн 2 бүлэглэл төрийн толгойд ээлжлэн заларсан. Гэтэл тэд энэ нийгэмд гэрэл гэгээтэй юу гийгүүлэв? Хоорондоо яс булаалдсан нохой мэт архиралдан хэрэлдэх нь монголчуудыг залхааж гүйцлээ! Одоо хэдүүлээ үр хүүхдийнхээ ирээдүйг бодож, ирээдүйд тэмүүлэгч хүн сонгох цаг болжээ!!! Алийн болгон мал шиг маллуулж суух вэ? Д.Энхбатыг дэмжицээе, та минь ээ?! Ерөнхийлөгч бол үйлдвэр, төмөр зам баригч биш, мөнгө амлагч биш, ард түмнийг гэгээрүүлэгч, эв нэгдлийг хангагч байх ёстой!
Зочин 2021-05-08 202.126.90.151
Монгол түмний заяа түшиж Д. Энхбат ялна аа. Танд боломж бий, түүнийг бүрэн дүүрэн ашиглаж, сонгуулийн өдөр хүртэлх богино хугацаанд ухаалаг, дайчин шаргуу ажиллаарай! Монголчуудад таныг, зөвийг ойлгох эрүүл ухаан, гэгээрэл цогцлог ээ!
Зочин 2021-05-08 192.82.67.240
Зүгээр л онолч штэ. Гишүүн бхдаа тодроогуй л юмдаа. Уул нь ч гайгүй боловсролтой хүн, гэхдээ ерөнхийлөгчийг барахгуйээ
хотын уугуул иргэн 2021-05-08 122.201.21.191
Энэ нөхөр чинь Соросын сан Нээлттэй нийгмийн төлөөлгч байх. Соросын сангийнхан Украинд ямар холио бантан хутгаж буйг хүмүүс мэднэ. Энэ нөхөрт болгоомжтой хандах нь зүйтэй байх шүү. Ард нь хэн байна….
сдгө 2021-05-08 202.21.108.139
зайлуул ямар ч чадваргүй гэхдээ дэвшиж л байг
Зочин 2021-05-08 202.9.47.18
Дэмжиж байна. Та болж эцсийн найдвар шүү. Дараагийн 6 жилийн өнгийг тодорхойлох хүн шүү та.
Зочин 2021-05-08 49.0.142.44
Улсын Их Хуралд суудалтай 3 намын нэг нь ХҮН нам биш үү???? ХҮН-ээс дэвшиж байгаа юм биш үү???? Намаас нэр дэвшиж байгаа биш юм бол Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй юм байна. Ард түмнээ тэнэг гэж бодоод байгаа юм уу эсвэл өөрөө юм ойлгохгүй байгаа юм уу?????
Чөлөөт сонгогч Ш.Раднаа: ХҮН-ий гол түшиг нь чөлөөт сонгогчид: 2021-05-08 150.129.143.172
Чөлөөт сонгогчид Энхбатыг шинжиж байна. ТГ-ын дарга, зөвлөхүүдээ туршлагатай, мэдлэг чадвартай, нэр хүндтэй хүмүүсээр бүрдүүлнэ гэдгээ зарлах хэрэгтэй.Энхбат хот сууринд боломжийн санал авлаа ч хөдөөд хэцүү. Энхбатын давуу тал нь түүнээс өө өлохгүй, нам бусчууд, жижиг намууд дэмжих магадлалтай, АН-ын нэр дэвшүүлж чадаагүй талынхан түүнд санал өгөх магадлалтай. Хүрэлсүх, Алтанхуяг, Эрдэнэ нарын үнэлгээ духан дээрээ сайн, муугаараа ил тамаглагдсан байх тул сонирхол их татахгүй байна.
зочин 2021-05-08 49.0.142.44
Улсын Их Хуралд суудалтай 3 намын нэг нь ХҮН нам биш үү???? ХҮН-ээс дэвшиж байгаа юм биш үү???? Хамаас нр дэвшиж байгаа биш юм бол Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй юм байна. Ард түмнээ тэнэг гэж бодоод байгаа юм уу эсвэл өөрөө юм ойлгохгүй байгаа юм уу????? Зочин
Зочин 2021-05-08 66.181.161.77
Дэмжиж байна. Д.Энхбат гуайд амжилт.
Зочин 2021-05-08 103.10.23.171
Авсан саналаа худалдчихгүй л байгаасай ман ч мангас шүү
Зочин 2021-05-08 202.126.89.162
Odoo ene luivarchingiin bulhai luivar ni il bolno. Zugeer niytelee bicheed nomoo unshaad hevtej baihguide. Ih hurald suuhdaa yaaj alingaa aldsan. Yaaj nam damjij taltsal uusgej hor nairuulj dundaas ni mungu shaasan ni il bolndoo hahaha
чимэд 2021-05-08 124.158.80.97
зөв хүнийг олжээ
Зочин 2021-05-08 31.151.236.21
"Тэнгэр цэлмэлээ" гэх мэдрэмж төрж сэтгэл өегшив. Монгол түмнийг заяа нь түших болтугай!
чимэд 2021-05-08 124.158.80.97
Боловсрол хүмүүжлийн хувьд бүрэн төлөвшсөн,онолын мэдлэг,эргэцүүлэн бодох чадвараар дунджаас дээгүүр,илтгэх ойлгуулах арга нь өвөрмөц буюу нийтэд хэвшээгүй хэлбэртэй,монголын тэргүүний эрдэмтдийн нэг, нас намба нь тохирсон хүн бол яах аргагүйД.Энхбат мөнөөс мөн. Яг ярьснаа хэрэгжүүлэх гэдэг бас тийм ч хялбар зүйл биш. Олон зүйлээс шалтгаална.Тэр бүхэнд шантрахгүйгээр төлөвлөсөн ажлаа шат шатаар нь хэрэгжүүлээд явах зүтгэл арга ухаан байна гэдэг хамгийн чухал хүчин зүйл.Ерөнхийлөгч болчихвол сайн
ЦАГ ЭРГЭЖ ИРЭЭДҮЙ 2021-05-08 202.179.27.227
Дэмжиж байгаа. Сонгуулийн сурталчилгааг хараарай. 2 том нам нэг нэгнээ хар пи-ар хийсээр таарна. Тэрийгээ энэ ХҮН намын нэр дэвшигч руу түлхэж ч магад.
ОДОО БОЛСОН ХАНГАЛТТАЙ ЗАСАГЛАВ. ЧАДАХГҮЙ ГЭДГЭЭ АЛЬ АЛЬ НЬ ХАРУУЛАВ. ОДОО БОЛСОН.
Зочин 2021-05-08 103.212.116.201
HUN gej nam baidag yumuu. Hugshin tugtsug uheegui bgaa yum uu
Зэлэм 2021-05-08 64.119.25.58
Намын Төлөөлөл байх албагүй …. энэ нэг л бишээ. Хуулийн наад захын ойлголт алга оо. Өөрийг чигь танихгүй юм байна.
Ялна шүү 2021-05-08 103.26.193.118
Ялна.