С.Эрдэнэ: Бүрэн чадамжтай Ардчилсан нам ганцхан бий

Хуучирсан мэдээ: 2021.05.08-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Бүрэн чадамжтай Ардчилсан нам ганцхан бий

С.Эрдэнэ: Бүрэн чадамжтай Ардчилсан нам ганцхан бий

НЭМЭЛТ: 14:50 ЦАГ 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан нам (АН)аас нэр дэвшүүлсэн Содномзундуйн Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэсэн талаар АН-аас мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хурал

Хууль ёсны Ардчилсан намаас нэр дэвшигчийг СЕХ албан ёсоор бүртэглээ

Posted by Democratic Party Ардчилсан нам on Saturday, May 8, 2021

"МОНГОЛ УЛСАД НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛ БИЙ БОЛЖ БАЙНА"

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд АН-аас С.Эрдэнэ албан ёсоор нэр дэвших үнэмлэхээ авлаа. Монгол Улсад нэг намын дарангуйлал бий болж байна. Х.Баттулга ерөнхийлөгч болчихоод ардчилсан үнэт зүйлсийг үгүй хийх гэж оролдож байна. У.Хүрэлсүх ч мөн ялгаагүй гарч ирж, цэрэг армийн хүчээр ялан дийлэхийг, эзлэн түрэмгийлэхийг завдаж байна. Ардчилсан үнэт хуулийг үүний тулд батлаагүй. Өнөөдөр энэ болж буй үйл явдлаас ашиг хонжоо олохыг эрмэлзэж, АН-ыг үгүй хийх гэж оролдсон эрх ашгийн төлөөх тэмцэл улс оронд өрнөж байна.

"ЖАГСАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ӨМНӨӨС ТАЙЛБАР ХЭЛЭХ ЭРХ НАДАД БАЙХГҮЙ"

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.ЭРДЭНЭ:

-Монголын эрх бүхий байгууллага СЕХ-ноос хуулийн дагуу зохих шийдвэр гаргалаа. Эрх зүйн бүрэн чадамжтай АН оршин тогтнож байна. Монгол Улсын Дээд шүүхийн албан ёсны лавлагаатай материал СЕХ, Үндэсний аудитын газар очсон байгаа. Бүрэн чадамжтай АН ганцхан байгаа гэдгийг дахин хэлмээр байна. Талбай дээр жагсаж байгаа хүмүүсийн өмнөөс тайлбар хэлэх эрх надад байхгүй. Н.Алтанхуягийн өмнөөс хариулах үүрэг надад байхгүй. Тэр хүн манай намын гишүүн биш.

"ЗОЛБИН ПОПУЛИСТУУДАД АН-ЫН ТУГИЙГ УРАХ ЭРХ БАЙХГҮЙ"

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.БАТ-ҮҮЛ:

-АН хэн дуртай нь түр саатдаг дэн буудал биш. Биднийг МАН-тай хуйвалдаж буй мэдээлэл албаар тарааж байна. Эрх барьж байгаа намын жүжигт тоглох үзэгдэл гарч байгаа мэтээр ойлгуулж байна. Ийм зүйл байхгүй. Төв талбай дээр МАН-ын дарангуйллыг  эсэргүүцэж буйгаа илэрхийлэхийг хүссэн намын гишүүдтэйгээ уулзаж, дэмжлэг үзүүлэхээр өдөр очсон. Өглөө М.Тулгат, Ч.Өнөрбаяр дарга нартайгаа намын зарим нөхөдтэйгээ ойлголцлын тодорхой зөрүү байгаа хэдий ч үзэл суртлын хувьд дэмжлэг үзүүлэх нь зөв юм байна гэдэг шийдэлд хүрсэн. Та бүхэн мэднэ. АН эрх барьж байх үед МАН жагсаал, цуглааныг чөлөөтэй зохион байгуулдаг байсан. Гэтэл өнөөдөр МАН төв талбайг цагдаа, хүчний байгууллагаар хамгааллуулж байгаад харамсаж байна. Энэ бол хууль, хүчний байгууллагыг буруугаар ашиглаж байгаа нэг хэлбэр. Хөл хорио тавигдаж, гишүүдээ дэмжих гэж очсон ч АН-ын тугийг урсанд маш ихээр бухимдаж, харамсаж байна. Золбин популистуудад АН-ын тугийг урах эрх байхгүй. Бидэнтэй уулздаггүй мөртлөө МАН-ынхантай уулзаж, ажлын хэсэг байгуулсан явдалд их гайхлаа. АН Монгол Улсад иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдүүлэхийн тулд 30 жил тэмцсэн. Гэтэл төв талбай дээр очиход зодож, цохиж, өшиглөж байгаад миний бие бухимдсан. Та нар фашистууд шиг авирлаж байна гэж арга ядаад хашгирч хэлсэн. Бидний өөдөөс орилж, хашгирч, эсэргүүцэж байна. АН-ын гишүүд дунд тугаа урах сэтгэлтэй хүн нэг ч үгүй гэдгийг дахин онцлон хэлье. Бид тэднийг дэмжих гэж, үзэл санаа нэгтэй гэдгээ батлахыг хүссэн ч амжилт олсонгүй. Тэд АН-ыг дэн буудал шиг санаж, түр зуур хоноглох гэж байгаа хүмүүс гэдгээ баталлаа.

"БИД 200 МЯНГАН ДЭМЖИГЧ, ГИШҮҮДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭВЧИЖ БАЙНА"

Ардчилсан намын дарга М.ТУЛГАТ:

-Сүүлийн үед болж буй энэ үйл явдлуудад хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон оролдлогууд маш их гарч байна. Хүмүүсийн тархийг угааж, сошиалаар хар пиар хийж, намын үйл ажиллагааг буруушааж байгаа олон зүйл тохиолдсон. Бид хуулийн дагуу хүлээцтэй байхыг хичээж, 200 мянган дэмжигч, гишүүдийнхээ төлөө тэвчиж байна. Төв талбайд цугласан иргэд дунд АН-ын гишүүд цөөхөн харагдлаа. Үзэл санаа, үнэт зүйлсийнхээ зарчмыг ялгахгүй байсны улмаас Монголын ардчиллыг устгах үр дагаварт хүрээд байна. Биднийг очиход өөдөөс тугийг маань урж угтаж авсанд ихэд гайхаж, харамсаж байна. Ардчилсан намын үзэл санаа, бодлогыг уландаа гишгэж байгааг зогсоох болно. Х.Баттулга өөрт буй ерөнхийлөгчийн эрх мэдлийг бүхий л нөөцөөр ашиглаж, АН-ыг унагахыг оролдож байна.


СЕХ С.ЭРДЭНИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧЭЭР БҮРТГЭЖЭЭ

Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн Баасан гариг (2021.05.07)-т 51 тоот тогтоол гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Содномзундуйн Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэсэн байна.

Тус тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэсэн Содномзундуйн Эрдэнэд 2021 оны тавдугаар сарын 24-ний өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгохоо мэдээлжээ.

Ардчилсан намаас энэ талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ “Хуулийн дагуу явсан бол, намын дүрмээ мөрдсөн бол өнөөдөр талбай дээр өлсөх шаардлага гарахгүй байсан. АН-аас ерөнхийлөгчид нэр дэвшигч албан ёсоор зарлагдлаа. Үнэн удаан ч гэсэн түрүүлдэг, худлыг. Үнэт зүйл, үзэл санаа бүдэг ч гэсэн тодордог, эцсийн мөчид” гэв.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
114
ТэнэглэлТэнэглэл
22
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж