Орон нутаг руу зорчих иргэд очих аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авна | News.MN

Орон нутаг руу зорчих иргэд очих аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Орон нутаг руу зорчих иргэд очих аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Орон нутаг руу зорчих иргэд очих аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжсэн ч хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг энэ сарын 22-ны өдөр хүртэл сунгасан.

Энэ хугацаанд зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд, мөн тухайн орон нутагт байнгын оршин суугч иргэд орон нутагтаа харих бол очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчино.

Ингэхдээ вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоног болсон бол, Covid-19-өөр өвчлөөд эдгэсэн бол нотлох баримтыг үндэслэн ПСР шинжилгээ өгөхгүй явж болно.

Нотлох баримт гэдэгт вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцинд бүрэн хамрагдсан гэрчилгээ шаардагдах бол өвдөөд эдгэсэн хүмүүс тухайн хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийнхээ харьяалах дүүргийн Онцгой комиссоос магадлагаа бичиг авах юм.

Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, хамрагдах боломжгүй иргэдийн хувьд орон нутгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, ПСР шинжилгээний хариутайгаар зорчино гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-08 66.181.184.225

Энэ хүмүүс юм уншаад ойлгодоггүй юм уу эсвэл ийм тэнэг юм уу?

Avatar

Зочин 2021-05-08 202.126.88.45

УОК дандаа тэнэг шийдвэрүүд гаргаж байх юмаа

Avatar

hg 2021-05-08 66.181.161.87

ternii orond ta nar ulaanbaatar hotod elchin saidiin yamaa neewel yasan yum be

Avatar

мгл 2021-05-08 66.181.179.230

аймагт байгаа хэдэн хун алс байгаа хумуусииг юугаар нь шинжиж зовшоорол олгох бэ?энэ балайралаа боль!хотоос гарах эсэхииг эндээ шиид,битгии хариуцлагаас зугатаад хаа хамаагуй улсуудад ууруулээд бай!х***а вакцины дархлаа хэдхэн сарын дараа алга болох тухай яригдаж байна,дэлхиигээр.суулч нь хиилгэж байхад туруучиих нь ахиад хиилгэх шаардлагатай болох шинжтэй,пср шинжилгээг гол болгох нь дээрч байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж