Орон нутаг руу зорчих иргэд очих аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Хуучирсан мэдээ: 2021.05.08-нд нийтлэгдсэн

Орон нутаг руу зорчих иргэд очих аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Орон нутаг руу зорчих иргэд очих аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжсэн ч хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг энэ сарын 22-ны өдөр хүртэл сунгасан.

Энэ хугацаанд зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд, мөн тухайн орон нутагт байнгын оршин суугч иргэд орон нутагтаа харих бол очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчино.

Ингэхдээ вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоног болсон бол, Covid-19-өөр өвчлөөд эдгэсэн бол нотлох баримтыг үндэслэн ПСР шинжилгээ өгөхгүй явж болно.

Нотлох баримт гэдэгт вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцинд бүрэн хамрагдсан гэрчилгээ шаардагдах бол өвдөөд эдгэсэн хүмүүс тухайн хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийнхээ харьяалах дүүргийн Онцгой комиссоос магадлагаа бичиг авах юм.

Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, хамрагдах боломжгүй иргэдийн хувьд орон нутгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, ПСР шинжилгээний хариутайгаар зорчино гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж