Гашуунсухайт боомтоор өнөөдөр 74 тээврийн хэрэгсэл хил нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.05.08-нд нийтлэгдсэн

Гашуунсухайт боомтоор өнөөдөр 74 тээврийн хэрэгсэл хил нэвтэрчээ

Гашуунсухайт боомтоор өнөөдөр 74 тээврийн хэрэгсэл хил нэвтэрчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.05.08) Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллав. Тус боомт нь Монгол Улсын экспортын гол цэг. Өнөөдрийн байдлаар барааны ес, нүүрсний 49, баяжмалын 16 буюу нийт 74 жолооч тээврийн хэрэгсэлтэй хил гарч байна. Дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагаа хаагдсан бөгөөд өнөөдрөөс тээвэр хэвийн явагдаж эхэлжээ.

Тус бүс Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын ажлыг идэвхтэй зохион байгуулж, “Ногоон бүс” болохоор зорьж ажиллаж байгаа аж. Үүний тулд Гашуунсухайт боомтын уртын тээврийг зогсоож, богинын тээврийг саадгүй, байнгын нэвтрүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Мөн тус боомтод дархлаажуулалт 2021 оны гуравдугаар сарын 18-нд эхэлж, богинын тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүсийн иргэд, багийн хүн амыг вакцинд хамруулж буй юм. Өнөөдрийн байдлаар нийт 40023 хүн вакцины нэгдүгээр тун, 12177 хүн хоёрдугаар тундаа хамрагджээ.

Гашуунсухайт боомтод Дотоодын цэргийн ангийн 50 цэрэг урт, богинын тээврийг тусгаарлах, хамгаалалтын ажилд тавдугаар сарын 4-ний өдрөөс үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хилийн боомтуудад хийж буй томилолт үргэлжилж буй бөгөөд тэрбээр ажлын хэсгийн хамт “Эрдэнэс Тавантолгой”-д үргэлжлүүлэн ажиллах ажээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж