Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг олимпод багаараа оролцоно | News.MN

Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг олимпод багаараа оролцоно

Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг олимпод багаараа оролцоно

Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг олимпод багаараа оролцоно

Токио-2020 зуны олимпийн эрх олгох дэлхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2021.05.07) явагдлаа. Хоёр дахь өдөр МУГТ Э.Бэхбаяр 57 кг-sн жинд алтан медалийн төлөө Японы Юки Такахашитай барилдаж, 0-1 гэсэн харьцаатайгаар ялагдаж, мөнгөн медалийн эзэн болсон ч гол зорилгоо биелүүлж, олимпийн эрхээ авч чадсан юм.

Мөн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа хагас шигшээд Беларусийн Вероника Ивановатай учраа тааран, 1:9 гэсэн харьцаатайгаар хожигдож яваад гайхалтай эргэн ирэлт хийж, өрсөлдөгчөө цэвэр даран, Монголын олимпийн эрхийг нэгээр нэмэв.

Ийнхүү Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид түүхэнд байгаагүй амжилт үзүүлж, ирэх зуны Токиогийн олимпийн наадамд бүрэн багаараа буюу зургаан жинд бүгдэд нь оролцохоор боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-05-08 202.9.46.125

Монголоос өөр улс оролцож байгаа юмуу. 60 чавганцаас нэг нь түрүүлдэг бол 6 улсаас манайхан түрүүлж дээ хөөрхий. Монголчууд бөхчүүдээс болж хичнээн мөнгө зарж байнаа. Түвшинбаяраас эхлээд сард 8 сая төгрөг ичих нүүргүй авч байдаг. Үхсэн хойноо багаараа олимпод оролцох вэ. Орох улс байхгүй юм чинь багаараа шалгарлаа гэж хэлхээсээ ичннсэй энэ хэдэн махан боодогнууд.

Avatar

Зочин 2021-05-08 64.119.25.121

ядаж хичнээн тэмцээний дараа бүрэн багаар орох болж байгааг мэдэхчгүй, зүгээр муу үг бичих зай эрж мэдээ уншихчаа аядах юмаа

Avatar

Зочин 2021-05-08 202.126.94.99

Нэг олон бех!!! Эрдэм сураасай, залуу насандаа, тэр тусмаа бех сонгож байгаа охидууд!

Avatar

ЗОЧИН 2021-05-08 192.82.70.109

BAYAR HURGYE, ONTS

Avatar

Зочин 2021-05-08 66.181.161.67

Манай охидууд сайн байна. Бүгдэд нь амжилт. Өчигдөр Болортуяа үнхэлцэг хагалчих шахсан шүү ха ха .

Avatar

Зочин 2021-05-08 66.181.161.119

Мундаг. охин бн

Avatar

зочин 2021-05-08 66.181.178.91

Хойлогдорж гуай л нэг ингэж оноо алдаж алдчихаад цэьэр тавьдагсан. Мундаг байлаа.

Avatar

даш 2021-05-08 64.119.26.110

ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮДДЭЭ ИХ БАЯРЛАЛАА, МАШ ТОМ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

зочин 2021-05-08 66.181.179.236

Нэг талаасаа амжилт ч юм шиг нөгөө талаасаа бол бөх барилдаад, бөх шүтээд хөгжсөн дэгжсэн улс орон дуулаагүй л юм байна даа, даан ялангуяа хүүхнүүд нь бөх барилдаад улс орон хөгжинө гэж бодохгүй л байна даа

Avatar

Зочин 2021-05-08 122.201.31.164

Бөх барилдаад улс орон хөгжихгүй ч эдгээрийг дагаж, нийт хүмүүсийн бие бялдар, сэтгэхүй хөгжиж явна даа.

Avatar

олимпын сонгодог бөх сонирхогч 2021-05-08 66.181.161.24

эргэлт биш гарт нь мушгиад далаар нь дорсан түрүү даваанд нь венесуэлииг бас ингэж ялсан харьцаа 6-1 байсан хэвтээ дээ гайгүй харин босоогоос олон оноо алдаж байсан гэхдээ авьяас байна өнхрүүш шиг болсон хөдөө наадам бусниулагч мангар бөхчүүд чөлөөт жудогоор юу ч чадахгүй цэргиин мөрдөстэй хоолны савууд болжээ бас тэгээд допингтой нутгиин зөвлөлүүд эрхлүүлнэ зарим нь улстөрд орж о

Avatar

Зочин 2021-05-08 64.119.25.121

62-ын хагас финалын 2 барилдаан агуулгаараа адил боллоо. Орос охин Норвег охинд ялагдаж яваад эцсийн мөчид цэвэр дарлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж