Рио Тинто: Хувьцаа эзэмшигчид эсэргүүцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2021.05.08-нд нийтлэгдсэн

Рио Тинто: Хувьцаа эзэмшигчид эсэргүүцлээ илэрхийлэв

Рио Тинто: Хувьцаа эзэмшигчид эсэргүүцлээ илэрхийлэв

Дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг “Рио Тинто” 2021 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, тайлангаа танилцуулсан. Энэ үеэр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 60.8 хувь нь захирлуудын цалин урамшууллын тайланг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, эсрэг санал өгчээ.

Тухайлбал, “Rio Tinto”-гийн 38 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хувьцаа эзэмшдэг, Гүйцэтгэх захирал асан Жан-Себастьян Жак 2020 онд 10 сая ам.долларын цалин, урамшуулал авсан нь хувьцаа эзэмшигчдийн дургүйцлийг төрүүлсэн байна. Энэ нь өмнөх оноос 20 хувиар өссөн дүн аж.

Австралид нутгийн уугуул иргэдийн түүхэн дурсгалт газрыг сүйтгэсэн асуудал хурцадсан. Тодруулбал 40 мянга гаруй жилийн өмнө хүн төрөлхтөн ашиглаж байсан нь тогтоогдсон Пилбарагийн Жуукан хавцал дахь чулуун оромжууд устсан ч “Рио Тинто” компани удирдах албан тушаалтнууддаа зөвхөн санхүүгийн шийтгэл оногдуулсан нь асуудал дагуулсан юм. “Рио Тинто” дуулианыг намжаахын тулд Жан Себастьян Жакийг 2016 оноос хойш гүйцэтгэсэн Гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь буулгасан билээ.

Bloomberg-ийн мэдээлснээр, Австралид хувьцаа эзэмшигчдийн 25-аас илүү хувь нь хоёр жил дараалан цалин, урамшууллын тайланг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн санал өгвөл Захирлуудын зөвлөл дахин сонгогдох эсэх асуудлыг хэлэлцэх журамтай аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж