Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд | News.MN

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр (2021.05.08) нийт 101 суурин цэгт 262 багийн 1648 эмч, ажилтан ажиллаж, 75361 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 1.356.678, хоёрдугаар тунд 589.672 хүн хамрагдаад байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Р.ЧИНГИС:

-Нийт орон нутгийн хэмжээнд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж ажиллаж байна. Нийслэлд дархлаажуулалт үргэлжилж буйтай холбоотойгоор иргэдийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор амралтын хоёр өдөр хөдөлгөөнд оролцуулж байна. Даваа гаригаас хэвийн зорчиж эхэлнэ. Бид энэ сарыг дуустал автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хоёр ангилж, жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан. Гэвч олон нийт санал хүсэлт ирүүлсэн тул энэ шийдвэрийг өөрчиллөө. Даваа гаригаас буюу энэ сарын 10-наас эхлэн жолооч нар дугаарын хязгаарлалттай өдрөө л зорчихгүй. Бусад өдрүүдэд хэвийн зорчино. Дархлаажуулалтын ажил хэвийн үргэлжлэх тул бүх нийтээр хамрагдахыг уриалж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-08 192.82.69.55

Ингэж гаргаж байвал сайн байна. Хаана очиж хийлгэхээ мэдэхгүй будлих юм.

Avatar

Зочин 2021-05-08 139.5.218.225

ХУД хаана бна аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж