Улаанбаатар хотод өнөөдөр (2021.05.08) нийт 101 суурин цэгт 262 багийн 1648 эмч, ажилтан ажиллаж, 75361 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 1.356.678, хоёрдугаар тунд 589.672 хүн хамрагдаад байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Р.ЧИНГИС:
-Нийт орон нутгийн хэмжээнд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж ажиллаж байна. Нийслэлд дархлаажуулалт үргэлжилж буйтай холбоотойгоор иргэдийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор амралтын хоёр өдөр хөдөлгөөнд оролцуулж байна. Даваа гаригаас хэвийн зорчиж эхэлнэ. Бид энэ сарыг дуустал автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хоёр ангилж, жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан. Гэвч олон нийт санал хүсэлт ирүүлсэн тул энэ шийдвэрийг өөрчиллөө. Даваа гаригаас буюу энэ сарын 10-наас эхлэн жолооч нар дугаарын хязгаарлалттай өдрөө л зорчихгүй. Бусад өдрүүдэд хэвийн зорчино. Дархлаажуулалтын ажил хэвийн үргэлжлэх тул бүх нийтээр хамрагдахыг уриалж байна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ