УОК: Бямба, Нямд дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2021.05.08-нд нийтлэгдсэн

COVID-19

УОК: Бямба, Нямд дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно

УОК: Бямба, Нямд дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно

УОК-ын Шуурхай штабаас автомашины хөдөлгөөн зохицуулалт, орон нутаг руу зорчих, ирэх иргэдийн хөдөлгөөний талаар мэдээлэл хийж байна. Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоогоогүй нэгжийн алба хаагчид хувийн тээврийн хэрэгслээр зорчихдоо Даваа гаригаас улсын дугаарын тэгш, сондгой хамаарахгүйгээр хөдөлгөөнд оролцоно. Харин орон нутаг руу зорчих болон ирэх зайлшгүй шаардлагатай иргэд вакцины бүрэн тунд хамрагдсан гэрчилгээ, халдвартай нь батлагдаж, эмчлэгдэж эдгэрсэн, эмнэлгийн магадлагаатай бол PCR өгөх шаардлагагүйг хэллээ.

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.ГАНЗОРИГ:

-Хатуу хөл хориог сулруулсан хэдий ч иргэд халдвар, хамгааллын дэглэмээ чанд баримтлах ёстойг анхааруулъя. Өнөөдрөөс зарим худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээж байна. Мөн хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07.00-20.00 цаг хүртэлх хугацаагаар тогтоосон. Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хувь хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр зорчих зохицуулалт хийж ажиллаж байна. Үүнд хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж, хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын техник хэрэгсэл хамаарч байгаа бөгөөд 06.00-22.00 цагт замын хөдөлгөөнд оролцуулна.

Өнөөдөр, маргааш замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл улсын дугаарын тэгш, сондгойгоор оролцоно. Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах Хотын даргын захирамжид өөрчлөлт орж, Даваа гаригаас үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбарын хүмүүс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд дугаарын тэгш, сондгойгоор бус, хэвийн зохицуулалтаар оролцох боломжтой боллоо.

Мөн хот, орон нутаг хооронд зорчиход тодорхой хязгаарлалттай байгаа. Шалган нэвтрэх товчоодоор зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд зайлшгүй шаардлагатай үед иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, бусад нотлох баримтыг үндэслэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрүүлнэ.

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажилтай холбоотойгоор болон байнгын оршин суух хаягтай орон нутагтаа буцаж байгаа иргэн, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалтыг “Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын дагуу нэвтрүүлж, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллаж байна.

Мутацилагдсан вирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаа учраас иргэд аль болох хөдөлгөөнөө хязгаарлах ёстой. Зайлшгүй шаадлагатай иргэд вакцины бүрэн тунд хамрагдсан тохиолдолд орон нутаг руу зорчих бол тухайн аймгийн онцгой комисст хүсэлт өгч, нэвтрэх зөвшөөрөл гарсны дараа PCR шаардахгүйгээр зорчих боломжтой. Халдвараар өвчилж эдгэрсэн иргэдийн тухайд харъяа дүүргийн холбогдох байгууллагаас эдгэрсэн гэсэн магадлагаа авах ёстой. Нотлох бичиг, баримтгүй иргэдийг хөл хорионы дэглэм сулруулсан ч хөдөлгөөнд оролцуулах боломжгүй.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж