ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин саяхан өөрийн улсын эрдэмтдийн бүтээсэн вакциныг алдарт Калашниковын АК-47 автомат буутай адил найдвартай хэмээн магтжээ.
Тэрбээр Пүрэв гаригт “Оросын эрдэмтдийн бүтээсэн “Sputnik V” вакцин АК-47 автомат буу шиг найдвартай. Үүнийг бид биш, гадаадын эрдэмтэд ч баталж байна. Энэ бол тун оновчтой зүйрлэл” хэмээн ярьсан байна.
Өмнө нь Австрийн анагаах ухааны нэгэн мэргэжилтэн Оросын вакциныг АК-47 буутай харьцуулан магтаж байсныг Путин эш татсан аж.
ОХУ өнгөрсөн Пүрэв гаригт “Sputnik V” вакцины ганц тунт хувилбар болох “Sputnik Light”-ыг албан ёсоор бүртгэж авсан юм. Энэ хувилбар нь Covid-19-ийн эсрэг 79.4 хувь үр дүнтэй аж. “Sputnik Light”-ыг зөвхөн экспортлох зорилгоор буюу цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн улс орнуудад тархалтыг богино хугацаанд таслан зогсоох зорилгоор ашиглахад зориулан бүтээжээ. Түүнчлэн “Sputnik Light” вакциныг бусад вакцины хоёр дахь тун болгон ашиглах боломжтой аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ