Дэлхийд цар тахлын дөрөв дэх давлагаа эхлэх магадлалтай

Хуучирсан мэдээ: 2021.05.08-нд нийтлэгдсэн

COVID-19

Дэлхийд цар тахлын дөрөв дэх давлагаа эхлэх магадлалтай

Дэлхийд цар тахлын дөрөв дэх давлагаа эхлэх магадлалтай

Дэлхийн даяар өнөөдөр (2021.05.08)-ийн байдлаар Covid-19-ийн нийт 157.5 сая тохиолдол бүртгэгдээд байна. Энэ нь дэлхийн 50 хүн тутмын нэг нь цар тахлаар өвчилсөн гэсэн үг юм.

НҮБ-ын Хүн амын сан 2020 оны дунд үеэр дэлхийн нийт хүн амыг 7.7 тэрбум гэж тооцоолсон, одоогоор нийт хүн амын хоёр гаруй хувь нь Covid-19 авчээ. Харин нас баралтын хувьд дэлхийн 420 хүн тутмын нэг нь энэхүү өвчнөөр хорвоог орхиж байна.

Нийт бүртгэгдсэн тохиолдлын тал орчим хувь нь АНУ (32.7 сая), Энэтхэг (21.5 сая), Бразил (15 сая), Франц (5.8 сая), Турк (5 сая) гэсэн таван улсад бүртгэгджээ. Харин халдварын тохиолдлын тоог хүн амтай нь харьцуулж үзвэл хүн амынх нь 17 хувь (13,400 хүн) цар тахлаар өвчилсөн Андорра, хүн амынх нь 15.7 хувь (98,000 хүн) халдвар авсан Монтенегро улсууд тэргүүлж байна.

Одоогийн байдлаар дэлхийн ихэнх улс оронд цар тахлын гурав дахь давлагаа явагдаж буй бөгөөд зарим бүсэд дөрөв дэх давлагаа эхлэх магадлалтай байгаа юм.

Энэ оны эхээр дэлхий даяар халдварын тархалт огцом өсч, нэг хоногт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 800 мянгаас буухгүй байсан ч хоёрдугаар сарын сүүл гэхэд нөхцөл байдал тогтворжиж, халдвар бараг хоёр дахин буурсан билээ.

Хаврын улиралд цар тахлын тархалт дахин хурдацтай өсч, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 29-нд дэлхий даяар нэг хоногт 904 мянган тохиолдол бүртгэгдэн, нэг өдөрт илэрсэн хамгийн дээд үзүүлэлт болсон. Харин эдгэрсэн хүмүүсийн тоо одоогоор нийт халдвар авсан хүмүүсийн 86 орчим хувийг эзэлж байгаа аж.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж