Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, маргаашаас /2021.05.08/ эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Тэгвэл Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын 17 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ. Захирамжид дурдсанаар:
- Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07.00-20.00 цаг хүртэлх хугацаагаар тогтооно.
- Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр (хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) 06.00-22.00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах юм.
Тодруулбал, тавдугаар сарын 8-нд тэгш дугаараар, 9-нд сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцоно. Нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлж, зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн зорчуулж, хяналт тавьж ажиллах аж.
ХЯЗГААРЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ
- Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага шүүх, прокурор (нийт ажилтан, албан хаагчийн 30 хувь хүртэл хувь ажиллах, цагийн хязгаар тогтоох), иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төв, Сонгуулийн бүх шатны үйл ажиллагаа хязгаарлалтад хамаарахгүй,
- Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн,
- Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,
- Бүх төрлийн баар,
- Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа,
- Хүнснээс бусад барааны зах, худалдааны төв, их дэлгүүр, агуулах худалдаа, хайпермаркет
- Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв,
- Сургалтын төв,
- Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ,
- Алжаал тайлах төв,
- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв,
- Саун, бассейн нийтийн халуун ус,
- Зочид буудал, дэн буудал,
- Амралт, жуулчны газар,
- Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд,
- Олимп, тив дэлхий олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир спортын арга хэмжээ,
- Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай,
- Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб
энгийн ард 2021-05-07 202.9.40.14
Автобусанд чихцэлдүүлэх нь халдварыг нэмэгдүүлнэ, харин машинаараа зорчих нь эрсдэлгүй гэж манай дарга нарын толгойд ерөөс буухгүй байна уу?
Зочин 2021-05-07 139.5.216.10
yahavdee huurhii. uursuduuruu l jishee avch bodoj baihgui yudaa. ted maani hezee ch avtobusand suuhgui shuudee. nuguu mashinaa unaad l yavchihna. harin jiriin ard huurhii ajilaa amjuulah geed yavahaas uur argagui gedgiig oilgohgui
Зочин 2021-05-07 202.9.47.21
Зам ашигласны утааны татвараа буцааж ог
Зочин 2021-05-07 139.5.217.205
22 хүртэл автомашааныг тэгш сондгойгоор явуулаач хулгар бөх өө
Зочин 2021-05-07 103.26.194.59
Бүх насаар чинь тэгш сондгой болгоно.
Зочин 2021-05-07 59.153.114.229
Сумьяабузарын хийж байгаа ажил
Зочин 2021-05-07 202.126.88.35
Зөв шийдвэр байна
3 машинтай хүн 2021-05-07 202.9.40.133
Хятадууд шиг 2 дахь машинаа авцгаа
Зочин 2021-05-07 202.126.89.95
МАН баячууд машин явуулах мөн дургүй юмаа даа. Автобусанд явсанаас илүү хамгаалалын дэглэм барина. За яахав МАН санал өгөхгүй чаддаг чаддагаараа
Зочин 2021-05-07 103.212.119.218
тэгш сондгой дугаарын хязгаарлалт хийхээ болиочээ.
дОРЖОО 2021-05-07 192.82.74.175
ТЭГ ЗОГСОЖ БАЙСАНААС ТЭР НЬ ДЭЭР ШҮҮ
Сонгогч 2021-05-07 150.129.142.7
Сүхбаатарын талбай дээр болж байгаа өлсгөлөн нэртэй хошин шог үзүүлбэрээ зогсоогооч ээ, ард түмэнд төмөр нүүрээ, албан тушаалтанд махан нүүрээ харуулж бай гэж Бид та нарыг сонгосон юм уу, Далд орцгоо дарга нараа,
Зочин 2021-05-07 202.21.108.132
erguu mal
help 2021-05-07 192.82.80.28
oilgomjgui baina, huviin teevriin heregsleer tegsh sondgoigoor oroltsoh yum uu? esvel zuvhun zaasan salbriin ajilchid tegsh sondgoigoor oroltsoh yum uu?
иргэн 2021-05-07 202.179.27.196
Тэгш сондгойгоор явах нь зөвөө зөв
Зочин 2021-05-07 59.153.86.3
Тэнэглэлээ зогсоогооч. Вакцинаа хийгээд одоо зүгээр ажил амьдралд гай болхоо болиоч тэр эрэсдэлтэй хүмүүстээ анхаараад иргэдийнхээ ухамсарт итгээд зоригтой шийдвэр гаргаад яваачээ. Хорвоо дээр ганц өвчин л үлдсэн юм шиг ингэж туйлширхаа болиоч.
Vv 2021-05-07 192.82.67.26
heveeree bn kk
Ганаа 2021-05-07 124.158.96.106
Нээрээ л МАНгарууд юмаа
Зочин 2021-05-07 192.82.71.13
Chi harin MAL pisda baindaa
Иргэн 2021-05-07 202.9.40.25
Харин ч тус тусдаа хувийн машинаараа хөдөлгөөнд оролц гэхийн оронд автобус таксинд суу гэж байх юм даа. Уг нь аль болох хүн хоорондын зай барих ёстой биздээ.
Зочин 2021-05-07 192.82.77.58
энэ машинтай тэмцээд байдгийг л үнэхээр ойлгохгүй юм. маргааш ажил орно, аав ирж хүүхэд харах байдаг, машин нь сондгой дугаартай байдаг яана вэ
Ганаа 2021-05-07 124.158.96.106
Өдөржин чимээгүй байж байгаад огцом огцом шийдвэр гаргах юмаа. Мөргааш баахан явах төлөвлөгөө гаргаад байж байтал машины дугаараар бас хязгаарлана гэнэ. Ёстой бүтэхгүй гарууд юмаа. Арай л дэндүү.
Зочин 2021-05-07 139.5.219.183
бас л автобусанд олноороо чихэлдэж халдвар ихэссэн хэвээр л байх нь дээ хотын даргыг ажил тарах цуглах цагаар нийтийн тээврээр явуулаж үзүүлэх юмсан
Зочин 2021-05-07 66.181.161.41
Жирийн иргэд яах болж байнаа??? Хувь хүмүүс яах юм бэ??? Шөнө болсон хойно гэнэт ийм журам гаргаж зарладаг нь яаж байгаа юм бэ?? Арай дэндэж байна шүү, та нар !!!!!!!!!!
,зочин 2021-05-07 43.242.243.114
Шөнө халдвар их тараадаг юм байх даа ямар гээчийн мэргэн ухаантан нь тэгж айлдав
Зочин 2021-05-07 139.5.217.205
Тэгдэгийн