Тээврийн хэрэгслүүд тэгш, сондгойгоор 06:00-22:00 цаг хүртэл зорчино

Хуучирсан мэдээ: 2021.05.07-нд нийтлэгдсэн

Тээврийн хэрэгслүүд тэгш, сондгойгоор 06:00-22:00 цаг хүртэл зорчино

Тээврийн хэрэгслүүд тэгш, сондгойгоор 06:00-22:00 цаг хүртэл зорчино

Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж,  маргаашаас /2021.05.08/  эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Тэгвэл Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын 17 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ. Захирамжид дурдсанаар:

  • Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07.00-20.00 цаг хүртэлх хугацаагаар тогтооно.
  • Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр  (хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) 06.00-22.00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах юм.

Тодруулбал, тавдугаар сарын 8-нд тэгш дугаараар, 9-нд сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцоно. Нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлж, зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн зорчуулж, хяналт тавьж ажиллах аж. 

ХЯЗГААРЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ

  • Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага шүүх, прокурор (нийт ажилтан, албан хаагчийн 30 хувь хүртэл хувь ажиллах, цагийн хязгаар тогтоох), иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн  үйлчилгээний төв, Сонгуулийн бүх шатны үйл ажиллагаа  хязгаарлалтад хамаарахгүй,
  • Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн,
  • Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,
  • Бүх төрлийн баар,
  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа,
  • Хүнснээс бусад барааны зах, худалдааны төв, их дэлгүүр, агуулах худалдаа,  хайпермаркет 
  • Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв,
  • Сургалтын төв,
  • Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ,
  • Алжаал тайлах төв,
  • Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв,
  • Саун, бассейн нийтийн халуун ус,
  • Зочид буудал, дэн буудал,
  • Амралт, жуулчны газар,
  • Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд,
  • Олимп, тив дэлхий олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир спортын арга хэмжээ,
  • Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай,
  • Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж