Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртлээ | News.MN

Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртлээ

Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртлээ

Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртлээ
НЭМЭЛТ:
Токиогийн олимпийн эрх олгох тэмцээнд оролцож буй МУГТ Э.Бэхбаяр мөнгөн медаль болон олимпийн эрх хүртлээ. Өчигдөр олимпийн эрхээ авсан түүний хувьд өнөөдөр алтан медалийн төлөө Японы Юки Такахашитай барилдаж, 0-1 гэсэн харьцаатай ялагдлаа.
Х.БОЛОРТУЯА ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА
НЭМЭЛТ: 

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд олимпийн эрхийн төлөө барилдаж буй ОУХМ Х.Болортуяа шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррераг цэвэр ялснаар хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр 1:6-гаар дийлдэж яваад ард гарч хоёр оноо авч тэндээсээ дамжин өрсөлдөгчөө даралтад оруулан ялалт байгуулав. Х.Болортуяа хагас шигшээ буюу олимпийн эрх авах үгүйгээ шийдэх хариуцлагатай барилдаанаа шөнийн 00.00 цагт Молдавын Мариана Чердиваратай хийнэ.

Э.БЭХБАЯР АЛТЫН ТӨЛӨӨ, Х.БОЛОРТУЯА ОЛИМПИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
“Токио-2020” зуны олимпийн эрх олгох чөлөөт бөхийн дэлхийн тэмцээн өнөөдөр/2021.05.07/ Болгарын Софи хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр МУГТ Э.Бэхбаяр 57 кг-ийн жинд алтан медалийн төлөө Японы Юки Такахашитай барилдана. Э.Бэхбаярын хувьд өчигдөр хагас шигшээд Азербайжаны Георгий Эдишерашвилиг 6:2 гэсэн харьцаатай ялж, эх орондоо олимпийн наадмын эрх авчирсан юм.
Түүнээс гадна өнөөдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Х.Болортуяа олимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөж байна. Х.Болортуяагийн хувьд эхний тойрогтоо Хорватын Иван Геричтэй барилдаж, өрсөлдөгчөө цэвэр ялаад байна. Тэрбээр тун удахгүй шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррератай хүч үзнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-07 66.181.179.236

Аргагуй ээ, япон бехийг ялна гэж тэнэгтэж байснаас буугаад егчихсен нь дээр ш дээ, ямар ганц дийлдэг сенегал нь биш

Avatar

Зочин 2021-05-07 64.119.16.117

Амжилт. Мундаг шүү та нар

Avatar

sain 2021-05-07 95.114.158.249

mash sain, amjilt huseye

Avatar

Зочин 2021-05-07 82.16.133.128

Яая, Болортуяа тэр Вэнэсуэлийг ёстой хүчээр цэвэр ялсан шүү. Ямар их бяр вэ. Бэхбаяр алтын төлөө японтой 1:0-ээр эхний хэсгээ дуусгаад, хоёр дахь хэсэг дээр барилдалгүй ялалтыг өгчихдөг нь яаж байгаам бол. Олимпын эрхээ авчихсан юм чинь гээд хүчээ нөөхөөр шийдсийн болов уу?

Avatar

Зочин 2021-05-07 202.179.24.42

ганц охин маань хариугүй ялагдахын даваан дээр цэвэр дараад байхын, ямартаа ч олимпын эрхээ ч авлаа баяр хүргэе

Avatar

MGL 2021-05-07 122.201.31.170

9:1 ээс цэвэр, хамгаалалт муу юм, гэхдээ эрхээ авчихлаа.

Avatar

Зочин 2021-05-07 103.229.120.203

Бэхээ 2-р үедээ барилдсангүй тахимаа өглөө яасан юм бол уг нь оноо алдаагүй

Avatar

Зочин 2021-05-07 192.82.72.240

Дараа олимпод жинхэнээсээ үзье, одоо эрхээ авсан тул гээд шамдсангүй шиг бна.

Avatar

Зочин 2021-05-07 66.181.179.236

Эмэгтэйчууд ер нь гайгуй боломжийн байгаа, харин энэ эрэгтэй багийг бол татан буулгачихсан ч болохгуй юмгуй, угаасаа ямар ч найдвар, ирээдуй алга даа

Avatar

Зочин 2021-05-07 192.82.73.149

Дараа нь белорус тай үзнэ ялбал олимпын эрхээ авах байх.белорусс айхтар хүүхэн байна лээ сая нэг молдавыг арчаад л өнгөрч байна шүү

Avatar

Зочин 2021-05-07 192.82.88.86

Венесувелдээ хожигдохоо дөхлөө хаа очиж сандардаггүй тайван юм 6:1 -ээр хожигдож яваад 5-н оноо авч хэдхэн сек дутуу бөйхад цэвэр дарлаа . ахлах дас Баттулга тэр ард алчуур бариад зогсож байвал болох юм байна наана авч гарч ирхээрээ орилсоор байгаад сандралд оруулаад ялагдуулчихдаг юм. Цэдэнсодном багш эрхбиш барилдаж үзсэн хүн болохоороо хамаагүй дээр юм

Avatar

зочин 2021-05-07 64.119.17.93

Аа тэрмуу Венесуль ч яахав. Дараагийн өрсөлдөгчөө ялж байж олимпийн эрх авах нь. Тэгээд дотооддоо Чимидээтэй сорилт хийж байж Токио явна шүү дээ

Avatar

Зочин 2021-05-07 66.181.191.216

Чимидээ chin asiadaa baraagui erhee awch chadaagui shuu dee erhee awsnaaraa uuruu l yabah yostoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж