НЭМЭЛТ:
Токиогийн олимпийн эрх олгох тэмцээнд оролцож буй МУГТ Э.Бэхбаяр мөнгөн медаль болон олимпийн эрх хүртлээ. Өчигдөр олимпийн эрхээ авсан түүний хувьд өнөөдөр алтан медалийн төлөө Японы Юки Такахашитай барилдаж, 0-1 гэсэн харьцаатай ялагдлаа.
Х.БОЛОРТУЯА ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА
НЭМЭЛТ:
Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд олимпийн эрхийн төлөө барилдаж буй ОУХМ Х.Болортуяа шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррераг цэвэр ялснаар хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр 1:6-гаар дийлдэж яваад ард гарч хоёр оноо авч тэндээсээ дамжин өрсөлдөгчөө даралтад оруулан ялалт байгуулав. Х.Болортуяа хагас шигшээ буюу олимпийн эрх авах үгүйгээ шийдэх хариуцлагатай барилдаанаа шөнийн 00.00 цагт Молдавын Мариана Чердиваратай хийнэ.
Э.БЭХБАЯР АЛТЫН ТӨЛӨӨ, Х.БОЛОРТУЯА ОЛИМПИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
“Токио-2020” зуны олимпийн эрх олгох чөлөөт бөхийн дэлхийн тэмцээн өнөөдөр/2021.05.07/ Болгарын Софи хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр МУГТ Э.Бэхбаяр 57 кг-ийн жинд алтан медалийн төлөө Японы Юки Такахашитай барилдана. Э.Бэхбаярын хувьд өчигдөр хагас шигшээд Азербайжаны Георгий Эдишерашвилиг 6:2 гэсэн харьцаатай ялж, эх орондоо олимпийн наадмын эрх авчирсан юм.
Түүнээс гадна өнөөдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Х.Болортуяа олимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөж байна. Х.Болортуяагийн хувьд эхний тойрогтоо Хорватын Иван Геричтэй барилдаж, өрсөлдөгчөө цэвэр ялаад байна. Тэрбээр тун удахгүй шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррератай хүч үзнэ.
Холбоотой мэдээ