УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2021.05.07/ Төв талбайд өлсгөлөн зарлаж байгаа АН-ын бүлгийн гишүүдтэй очиж уулзжээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Би МАН-ын гишүүний хувьд биш УИХ-ын даргын хувьд ирж байна. АН дотроо учраа ололц. УИХ-ын гишүүдийнхээ эрүүл мэндийг анхаараад энэ асуудлыг хэлэлцээд шийдье гээд Н.Алтанхуяг, Д.Ганбат гишүүнтэй ярьж байхад та нар ингэж болохгүй. Үйл ажиллагаагаа зогсоо.
Хэрвээ зогсоохгүй бол би өөрөө энд ирж суулт зарлана. Өлсгөлөн зарлана" гэж хэлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь УИХ-ын дарга Г.Занданшатарыг энд ирж жүжиг тавилаа хэмээн үг хаяв. Дашрамд дурдахад, АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын ажлын хэсэг байгуулах хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авсан юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ