УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2021.05.07/ тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг болон зөрүү мөнгийг ирэх Даваа гаригаас /2021.05.10/ эхлэн олгох чиглэлээр ХНХ-ын сайд , Монголбанкны ерөнхийлөгч, "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс силвер" компаниудын захирлуудтай уулзаж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “ 2019 онд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ-аас баталсан. Энэ хуулийн дагуу 228.5 мянган иргэдийн зээлийг тэглэсэн. Хууль хэлэлцэх үеэр иргэд болон УИХ-ын гишүүдийн зүгээс тэтгэврийн зээлгүй ахмадуудад шударга бусаар хандлаа гэдгийг илэрхийлж байсан. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн дагаж мөрдөх журмын гуравдугаарт “Нэг сая төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлээд, тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлж эхэлнэ” гэж заасан.
Үүнээс гадна нэг сая төгрөг хүртэлх зээлтэй байсан ахмадуудын зөрүүг өгнө. Тухайлбал, 500 мянган төгрөгийн зээлээ төлүүлсэн ахмад 500 мянган төгрөг авна гэсэн үг. Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос нэг сая төгрөг хүртэлх үнэт цаас эзэмшүүлэхээр заасан. “Эрдэнэс Монгол", "Эрдэнэс силвер" компаниудын захирлуудад талархал илэрхийлмээр байна. Өнгөрсөн хугацаанд 220 тэрбум төгрөгийн орлого байршуулсан байна.
Үүнээс 216 тэрбум төгрөгийг тэтгэврийн зээлгүй байсан 238 мянган ахмадуудад олгоно. Тодруулбал, 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй байсан бол 44 мянган ахмад нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан учраас зөрүүг нь өгнө. Тиймээс ирэх Даваа гаригаас /2021.05.10/ эхлэн зохион байгуулж эхлэхийг үүрэг чиглэл болгож байна" гэлээ.
Зочин 2021-05-07 64.119.17.187
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ЗӨРҮҮ ОРООГҮЙ Л БГААД БАЙНА.ЯАЖ АВАХ ЮМ БОЛОО
Зочин 2021-05-07 122.201.22.89
Тэтгэврийн зээл авч байгаагүй хүнд яагаад ваучер олгочихоод мөнгөө өгөхгүй байгаа юм бэ
Зочин 2021-05-07 202.21.122.10
2020 onii 4 sard tetgevert garsan ahmad nastand hamaarah uu
Зочин 2021-05-07 192.82.69.165
мөнгөө зүгээр л дансанд нь хийнэ биз дээ.юун ваучер вэ.
Зозин 2021-05-07 66.181.176.55
Яагаад ахмадуудад зээл авах болсон бэ?Тэд хөөрхий тэтгэвэр бага юм чинь тэхгүй яаадгийм, Ерөнхийлөгч байсан хүнд өчүүхэн юм өгдөг учирийг. мэддэг тухайн хуулинд өөрчлөлт оруулдаг болж таарваа??
Зочин 2021-05-07 66.181.191.65
Миний бодоход аль ноднин хэл ам хийж байж зээл аваагүй ахмадууд 1 сая төгрөг авах болж, мөнгийг 5-р сард өгөхөөр боллоо гэж компани нь аль эрт хэлж байсан санагдах юм, мөнгө зүгээр авчихаж чадахгүй сонгуультай холбох ямар хэрэг байна, хоосон толгойнууд аа.
Зочин 2021-05-07 64.119.25.210
Зээл аваагүй групп-д байгаа хүмүүсийг ялгаварлаад байгаа юм уу?
Зочин 2021-05-07 64.119.21.244
Сая төгрөг чинь ахмадуудын дансанд шууд орохгүй юмуу.заавал тэр ваучeр гээд цаас өгөх юмуу.Тэрийг нь яаж авахын.коронагийн халдвар хамгаалалт хамаагүй юу.тэнэг
Зочин 2021-05-07 66.181.161.5
Сонгуулийн хахууль . Сонгууль дөхөхөөр л мөнгө нь гол мөрөн мэт урсаад ундраад гараад ирдэг нээрээ . Жил болгон сонгууль явуулж байвал яасын амар эв зүйгээ олоод Хүрэлсүх Баттулга 2 ээлжлээд Ерөнхийлөгч болоод бай тэгээд ард түмэндээ мөнгөө цацаад ард түмэн нь жаргалтай амар сайхандаа жаргамаар л байнашд.
Зочин 2021-05-07 64.119.21.244
Ваучeр энэ тэр гэж ахмадуудын толгой эргүүлэх ээ боль.Өгөх гээд бгаа юм бол шууд тэтгэвэрийн дансанд нь хийгээч.Арчаагүй юмнууд зүгээр өгчихөж ч чадахгүй олон долоон юм яриад байх юм
Зочин 2021-05-07 138.251.252.191
энэ 1 сая ч яахав гол нь зарим хүмүүс 6 сая хүртэл зээлээ хаалгасан шударга бус юм болсон доо
Зочин 2021-05-07 203.91.119.174
Ахуй нөхцөл нь боломжтой тулдаа л зээл аваагүй байсан даа. Асуудлыг юунд ингэж хавтгайруулж байдаг юм бэ дээ. Түүний оронд тэтгэвэрийг 10 хувиар ч гэсэн нэмсэн бол арай дээр байх байсан юм.
Зочин 2021-05-07 66.181.161.41
За яахав, цар тахалд нэрвэгдсэн энэ хүнд үед улсаас 1 удаа тэтгэмж олгож болох л юм. Харин ердийн үед бол иргэддээ бэлэн мөнгө тараах нь бэлэнчлэх сэтгэлгээтэй, улсаас хишиг горьдсон гуйлгачин араншинтай болгох маш хортой шүү!!!
Unen 2021-05-07 202.21.107.70
Өргүй байж байгаад нас барсан иргэнд өөрөө өгөх болов уу? Мэдсэн хүн байна уу
Зочин 2021-05-07 43.242.243.114
Сонгууль дөхөхөөр өгнө дөө гэж бодож байсан чинь нэг мэдсэн хаяанд ирчихэж яааравчилахгүй бол болохоо байлаа.ккккккк
Зочин 2021-05-07 66.181.176.121
Шинэ зүйл биш . Өмнө гарсан шийдвэрийг л нөхцөл боломжийг нь хангаж байгаад хэрэгжүүлж байна Элдвээр мушгиж гуйвуулж улс төржүүлээд хэрэггүй.
СУДЛААЧ ИРГЭН 2021-05-07 202.9.46.154
20 онд тэтгэвэрт гарсан хөгшчүүэдэд сая төгрөг өгөхгүй бол ардчилсан намд санааа өгцгөөе дөө аймаар ялгаж байна шүү
уул нь ингэж улсаа хорлож байхаар төмөр замаа л баримаар байх юм энэ МАН хулгайчууд төмөр зам барих талаар ердөө дуурахгүй байн ашүү ЭНХБАТын төлөө иргэд саналаа өгөхийг уриалж байна
Зочин 2021-05-07 108.60.189.134
Arai ch de.yamar ih halamj mongo n duusdaggui uls v. Uls oron yaj hugjinuu 🥲
сонгуулийн шоу 2021-05-07 124.158.126.107
сонгуулийн шоу. сонгууль дөхөхөөр өгөхөөр хүлээж байсан
Зочин 2021-05-07 202.55.188.103
Saya 300k-iin daraa une nemegdsen odoo ene 1 saya ughuur ulam nemegdene dee
Зочин 2021-05-07 64.119.24.207
Баяртай байна 300 мянга өгсөн дансаар өгч болно шүү дээ
зочин 2021-05-07 66.181.161.29
одоо инцляци үнийн хөөрөгдөл боллоо яаж амьдрана даа
Ax 2021-05-07 202.21.109.95
2020-2021 ond tetgebert garsan kumuusiig iah gej bn, bas shudargaa bus zangaa kharuulj bn uu
Зочин 2021-05-07 139.5.218.243
Ахмадуудтайгаа бүү барьц
Зочин 2021-05-07 139.5.218.243
Энэ чинь шудрага биздээ. Ахмадуудаа ялгаварлаагуй сайн уйлс юм
Зочин 2021-05-07 122.201.24.149
МАН БОЛ ИЙМ Л НОВШИЙН НАМ. СОНГУУЛИЙН САНАЛ ХУДАЛДАЖ АВЧ БАЙНА. ЯС ЯРИВАЛ ЭНЭ ЧИНЬ Х.БАТТУЛГЫН САНАЛ САНААЧЛАГА.
Зочин 2021-05-07 64.119.24.243
Уул уурхайнхаа хишгийг л хүртэж байна тэгж яривал ахмадууд тэр ягаан цэнхэр ийн ашгийг бараг авдагүй байх шүү .
Зочин 2021-05-07 66.181.179.236
Монголын тер жаахан хогийн л юм хийсэн дээ, ахмадуудыг илт ялгасан, амьжиргаагаа зохицуулж чаддаггуй ядуу сэтгэхуйтэй хэсгийг нь амьдралаа болгоод хэний ч царай харахгуй амьдарч яваа хэсгээс илуу узэж еегшуулэн дэмжсэн, нийгэмд буруу хандлага теруулсэн, энэ бол Жонкугий том алдаа уруудахынх нь эхлэл болсон доо
Монгол хүү 2021-05-07 103.206.195.230
МӨНГӨ ТАРААЖ БАЙГАА НЬ СОНГУУЛИЙН ШОУ ГЭЛТЭЙ… УУЛ НЬ МЭДЭЭЛЛИЙГ ХУУЛЬ БУСААР ОЛЖ АВСАН АХМАДУУД ИХЭНХ НЬ УИХ-ЫН БОЛОН ДАРГА НАРЫН ХАВЬ ОЙРЫНХОН 6 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛСЭН ГЭДЭГ БОЛ ШУУД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ТООЦМООР ШУДАРГА БУС АСУУДАЛ… ЗЭЭЛГҮЙ БАЙСАН АХМАДУУД БОЛ МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙЖ, ШУДАРГААР АМЬДРАХ ГЭЖ ОРОЛДОЖ ӨР ЗЭЭЛ ТАВИЛГҮЙ АМЬДАРЧ БАЙСАН, ЕР НЬ ЭНЭ НИЙГМИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛСАН ХӨДӨЛМӨР, МӨНГӨ ТӨГРӨГИЙН ҮНЭ ЦЭНИЙГ МЭДДЭГ ХҮМҮҮС ГЭХЭД БОЛНО. ХУУЛЬ БАРИМТЛАГЧ ШУДАРГА ХҮМҮҮС Л ХОХИРЧ БН
Зочин 2021-05-07 192.82.83.126
Зөв зөв. Үнэгүй юм, хүний юманд нугасгүй над мэтэд бол бурханы хишиг!!
Зочин 2021-05-07 64.119.27.251
Энэ уг нь хуулиараа ЗГ ажил л даа,УИХ ийм ажил руу Ерөнхийлөгчийг дууриагаад ороод байх ёсгүй л дээ,Цаашид энэ 3 субьектийг нарийн хуульчилж бие биенийхээ ажил руу орвол хариуцлага тооцдог болгох хэрэгтэй
Зочин 2021-05-07 84.247.51.244
ИЙМ ХҮНЛЭГ БИШ ХАРГИС ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГАА БАТЛАГА ЗАНДАНШАТАР МЭТҮҮД ҮХЭЖ ДАЛД ОР ХЭН НЬ 6 САЯ ХЭН НЬ 1 САЯ ЮМ? АЖИЛЫГ ИЙМ МАЯГААР ЗОХИОН БАЙГУУЛАХААСАА ИЧИХ Ч ҮГҮЙ БАЙГАА НЬ ЭМГЭНЭЛТЭЙ
Irgen 2021-05-07 202.9.47.6
Zuw zuw.ahmaduuddaa alag uzelgui uguh heregtei .
иргэн 2021-05-07 112.72.15.210
Хогийн популист засаг юмаа. Амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн хангамжаа бэлдээгүй байж сонгуулийн мөнгө тараагаад л. Наад тарааж байгаа мөнгө чинь та нарын мөнгө биш, ард түмний, татвар төлөгчдийн мөнгө