Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт өчигдрөөс (2021.05.06) эхлэн ажиллаж байна. Тэрбээр тус аймагт дархлаажуулалтын явц ямар байгаа болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих цогцолбор төслүүдийн хэрэгжилттэй танилцахаар очсон юм. Улс орны эдийн засгийн гол бүс нутаг болох Өмнөговьд очсон эхний өдөртөө аймгийн төв, Цагаан хад дахь дархлаажуулалтын цэг, мөн Гашуунсухайт боомтод ажилласан бол өнөөдөр төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Ерөнхий сайд ийнхүү өмнийн говьд ажиллах үеэр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын болон “Тавантолгой” нүүрс баяжуулах үйлдвэр барих санхүүжилтийг газар дээр нь шийдэж, Тавантолгойн цахилгаан станцыг барих ажлыг эхлүүллээ.
"Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр"-ийг 2023 онд ашиглалтад оруулснаар жилдээ 30 сая тонн нүүрс баяжуулж нэмүү өртөг шингээн экспортод гаргахаар төлөвлөж байна.
Төрийн өмчийн хөрөнгөөр барих Тавантолгойн цахилгаан станц барих ажил ийнхүү урагшилсан нь Монгол Улсын эдийн засагт нэн ач холбогдолтой. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулснаар өмнийн говь дахь уул уурхайн эрчим хүчийг найдвартай эх үүсвэрээр хангах, нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговьд ажиллах үеэрээ “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх жилийн долдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар санхүүжилтийн графикийг шийдсэн. Тиймээс төмөр замаар тээвэрлэх экспортын бүтээгдэхүүн нэмэгдэх боломж бүрдэнэ. Дараа нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орно. Зүүнбаянгийн төмөр замын ойролцоох 23 орчим орд газрыг шинээр ашиглалтад оруулах гэх мэт томоохон асуудлуудыг Ерөнхий сайдын орон нутагт хийсэн албан томилолтын үеэр шийдлээ. Ирэх долоо хоногийн дундуур бид Эрдэнэт хотод ажиллахаар төлөвлөсөн. “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн зэс баяжуулах үйлдвэр барих тухай шийдвэр Засгийн газраас гарсан” гэлээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг дагалдан яваа албаныхан дунд Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар багтжээ.
Зочин 2021-05-07 103.212.118.135
Үнэн худлын хооронд алга дарам зайтай гэдэг ч цаг хугацаагаар бол их олон жил бололтой. Хамгийн чухал яаралтай шаардлагатай ТЭЦ5 – ыг арга саам хийж яаж ийж байгаад барихгүй болгоод санаа нь амарсан хүмүүс одоо Тавантолгойд КЭС барих юм гэнэ. Чихэнд чимэгтэй хэдий ч цаана нь ямар санаа нуугдаж байгаа бол? Тэр станцыг хэн бариад, ашиглаад өмчлөх вэ гэдэг нь чухал. Хятадуудад Багануурыг Зоригт гэгч этгээд өгсөн. Одоо Тавантолгойд хятадууд бариад эзэмших юм биш биз.
Зочин 2021-05-07 103.26.195.18
Ямар ч төлөвлөгөө бхгүй бүх юмыг газар дээр нь шийддэг монгол улс
Jjj 2021-05-07 66.181.181.98
Usgui baij bayjuulah uildver, tsahilgaan stants barina gj yu bh be nohoin jogothoi
ugtahbayr 2021-05-07 202.126.89.131
yamar kampaan awsan bee
Хараа 2021-05-07 202.179.21.250
Ардын намын сонгууль эхлэх болохоор л хийдэг шоуны нэг дээ. Дарханы замын 4 эгнээ хурданы зам ч болгоно гээд сонгуулийн шоу хийж байсан одоо хаа байна???
5-р цахилгаан станцаа Хонхорт барина гээд гоё зураг тавиад шоу хийгээд байгаагүй бил үү. Сонгууль дөхөхөөр л нэг том бүтээн байгуулалт цаасан дээр хийх юм. Түүнийг нь пялдага нар нь хийсэн болнож суртчилна, сонгогчид нь хийсэн гээд итгэхийг нь яанаа.
Зочин 2021-05-07 66.181.176.121
AН гадаадаас зээл авч,үр ашиг муутай,эргэж төлөх боломжгүй зүйлд зарж,хагасыг нь өөрсдөө гүзээлдэг. Харин МАН боломжоороо өөрийн оронд буй болгосон хөрөнгөнд тулгуурлаж,аль болох үр ашигтай бүтээн байгуулалт өрнүүлэх,гадаад өр зээлийг нэмэхгүй харин бууруулах чиглэлээр ажиллаж байна.Энэ 2 намын хооронд зарчмын маш том ялгаа байна. Хүмүүсийн хувьд ч АН-д шуналтан, эвдэрсэн хүмүүс, харин МАН -д ариа зөв төлөвшсөн, ёс суртахуунтай түмний төлөө сэтгэлтэй хүмүүс байх юм..
Зочин 2021-05-07 124.158.84.188
Amjilt xusie sain ajillaarai ta buxend itgej bna
ub irged 2021-05-07 66.181.160.49
ZG MASH SAIN
Зочин 2021-05-07 192.82.77.119
Намын тамгаа Зодуулчихалгүй авахаа бод. Бага ярь их хий. Ковидыг алдлаа. Туслёмжийн мөнгө яасан
Ковид коммунизм 2 ихэр юм гэж
Зочин 2021-05-07 66.181.176.121
Дүр эсгэсэн ардчилагсад гүжирдэж гүтгэхдээ л гарамгай. Том бүтээн байгуулалтыг Төрийн эрхмүүд очиж эхлүүлэн, эрч хүч нэмэх нь зүйн хэрэг.
Зочин 2021-05-07 192.82.77.119
МАН сайхан эхлүүлнэ. Ажлын ард гарч байсан түүх ховор доо. Налайхын зам уусаагүй хэдэн жил, Дарханы зам бүүр паг. Энэ на м түнний боловсон хүчиндээ байдаг байхаа
Иргэн 2021-05-07 66.181.189.134
Хэтэрхий шоу талруугаа явлаа. Ганц Оюун- Эрдэнэ ийм их ажлыг амжуулах уу. Нөгөа Хэнтийн аялал жуулчлал юу боллоо. Дэмий дээ дэмий.
Зочин 2021-05-07 66.181.161.24
olon jil gacsan tosluudiig hodolgoj baigaad bayr hurgue
Зочин 2021-05-07 66.181.160.76
Төмөр зам дагуу 23 орд ч гэх шиг. Ерөнхийдөгчийн хэдэн жил өмнө эхлүүлсэн ажлыг өөрөө шийдэж байгаа мэт . Сонгуулийн өмнө шоудаж байна даа Гхзхр дээр нь шийдлээ ч гэх шиг Худлаа ярихаас ичих хэрэгтэй
Монгол 2021-05-07 66.181.161.65
Зөв дэмжэж байна. Залуу хүн эрч хүчтэй. Сайхан байна. Монгол улс орлогоо нэмэгдүүлж цар тахлаас хохирол багатай гарна. Гэвч ардчиллаа унагааж цаашаа явахад хэцүүл болох байх. Бодогтун санагтун
Зочин 2021-05-07 66.181.179.236
ТТ ДЦС барих гуйцэтгэгч тодроогуй, тендер шалгаруулалт ч яагаачгуй байгаа, худлаа шоу, энэ Оюунэрдэнэ худлаа сайхан ярихаас еер чадах юмгуй гэдэг нь унэн бололтой
Зөв газар зөв цаг 2021-05-07 202.55.188.34
Эртнээс хөөцөлдсөн төсөл гүйцэтгэгч нь тодорхой санхүүжилт нь тодорхой төсөл зүгээр л харж бай….
Зочин 2021-05-07 202.126.88.44
Сонгууль шоу юу. Эхлүүлсэн нэр зүүгээп хаях уж
Зочин 2021-05-07 64.119.22.162
ТТ-Н СТАНЦЫН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНАА ШАЛГАРУУЛАХ БИТГИЙ ХЭЛ ТЕНДЕРЭЭ Ч ЗАРЛААГҮЙ БАЙЖ АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ ГЭНЭ ҮҮ. БАГА ШОУД
mgl 2021-05-07 59.153.115.45
za bolj baina. harin zes bolovsruulahad ih hemjeenii huhriin huchil bii boldog, tuuniigee haash ni hiihee medehee baidag gedeg yum bilee.
Зочин 2021-05-07 202.126.90.91
Цахилгаан станцыг ямар компани барих юм бол?
РАВДАН 2021-05-07 66.181.161.113
ХОЙД СОЛОНГОСЧУУД БАРИХ ЮМАА!
Зочин 2021-05-07 66.181.179.83
Ийм ажил эхлүүлж байхад баяр хүргэлгүй яахав. Ура
Зочин 2021-05-07 66.181.179.236
Санхуужилтийг газар дээр нь шийднэ гэхээр яадаг юм бол, шууд бэлэн менге гаргаад егчихдег юм болов уу, эсвэл зугээр л амаар ярьж шийдээд байна уу