Хакүхо бэртлийн улмаас Нацү башёг өнжинө

Хуучирсан мэдээ: 2021.05.07-нд нийтлэгдсэн

Хакүхо бэртлийн улмаас Нацү башёг өнжинө

Хакүхо бэртлийн улмаас Нацү башёг өнжинө

Хакүхо М.Даваажаргал ирэх долоо хоногт эхлэх Нацү башёд барилдахгүй гэнэ. Тэрбээр ийнхүү зургаан башё дараалан өнжих болж байна. Ёкозүна цолтой бөхчүүдээс хамгийн олон башё дараалан өнжсөн нь Кисэносато. Тэрбээр гэмтлийн улмаас нийтдээ найман башё дараалан өнжиж, эцэст нь зодог тайлсан байдаг. Харин түүний араас Таканохана долоон башё дараалан өнжсөн үзүүлэлттэй удаалдаг бол Хакүхо ирэх башёг өнжих болсноор тэдний араас гуравдугаарт бичигдэж эхэллээ.

Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч гуравдугаар сард өвдгөндөө хагалгаа хийлгэсэн учир энэ удаагийн Нацү башёг өнжиж, ирэх долдугаар сарын Нагоя башёд хүчтэйгээр эргэн ирэх гэнэ. Өдгөө 36 настай түүний хувьд сайн барилдах эсвэл зодог тайлах гэсэн хоёр сонголт үлдээд байгааг Японы хэвлэлүүд онцолж байна.

Өнгөрөгч 2020 оны арваннэгдүгээр сард Сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс Хакүхо болон Какүрюү нарыг башёд барилдахгүй байна гэж анхааруулга өгсөн билээ. Үүний улмаас ч таван башё дараалан өнжөөд байсан Какүрюү М.Ананд зодог тайлах шийдвэр гаргасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж