Америкийн технологийн “IBM” компани хоёр нанометрийн хагас дамжуулагч чип зохион бүтээснээ өчигдөр /2021.05.06/ зарлажээ. Нанометр нь метрийг нэг тэрбум хуваасны нэгтэй тэнцэх хэмжээс юм.
Энэ нь одоо зах зээлд өргөн ашиглагддаг долоон нанометрийн чипнээс 45 хувиар илүү хурдан ажиллаж, 75 хувиар бага эрчим хүч зарцуулдаг байна. Ингэснээр гар утасны батарейн ашиглалт дөрөв дахин нэмэгдэж, гар утсыг дөрөв хоногт нэг удаа цэнэглэдэг болох боломжтой юм.
Энэхүү нээлт нь компьютерийн процессорын салбарт үсрэлт хийх боломж олгож байгааг мэргэжилтнүүд онцолжээ.
“IBM” компани 2017 онд таван нанометрийн чип гаргаж байсан ба энэ нь гарын хумсны хэмжээтэй талбайд 30 тэрбум транзистор багтаах боломжтой болж байв. Харин одоо гаргаж буй хоёр нанометрийн чип нь ижил талбайд 50 тэрбум транзисторыг багтаана гэсэн үг.
Эх сурвалж: BBC
NNN 2021-05-07 66.181.182.221
IBM iig chin nileen heden jiliin omno lenevo hidaldaad avchaa bizdee
Зочин 2021-05-07 107.77.204.174
Zovhon computer uildverledeg salbaraa zarsan. R&D n IBM heveeree baigaa
zocin 2021-05-07 66.181.161.5
paa
Зочин 2021-05-07 192.82.73.149
бидны хэмжээны сэтгэхүй сантиметр хавьцаа л тууж явна даа.
/*-*/ 2021-05-07 49.0.142.169
Биднийх сантметрээр ч хэмжигдэхгүй, тэдэн төө тэдэн сөөм тэдэн хуруу л гэж ярина
бат 2021-05-07 66.181.190.16
БАС Л АМЕРИКЧУУД,,,
Зочин 2021-05-07 66.181.186.115
гайтай америкчууд
бат 2021-05-07 66.181.190.201
,ЧИ ӨӨРӨӨ ЭЭЖ ААВ АХ ДҮҮ НАРТАА ЖИНХЭНЭ ГАЙ, АЖИЛ ХИЙХГҮЙ, ХӨРГӨГЧ ХООСЛОНО ЖОРЛОН ДҮҮРГЭНЭ,