Процессорын хурдыг сайжруулах 2 нанометрийн чип бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.07-нд нийтлэгдсэн

Процессорын хурдыг сайжруулах 2 нанометрийн чип бүтээжээ

Процессорын хурдыг сайжруулах 2 нанометрийн чип бүтээжээ

Америкийн технологийн “IBM” компани хоёр нанометрийн хагас дамжуулагч чип зохион бүтээснээ өчигдөр /2021.05.06/ зарлажээ. Нанометр нь метрийг нэг тэрбум хуваасны нэгтэй тэнцэх хэмжээс юм.

Энэ нь одоо зах зээлд өргөн ашиглагддаг долоон нанометрийн чипнээс 45 хувиар илүү хурдан ажиллаж, 75 хувиар бага эрчим хүч зарцуулдаг байна. Ингэснээр гар утасны батарейн ашиглалт дөрөв дахин нэмэгдэж, гар утсыг дөрөв хоногт нэг удаа цэнэглэдэг болох боломжтой юм.

Энэхүү нээлт нь компьютерийн процессорын салбарт үсрэлт хийх боломж олгож байгааг мэргэжилтнүүд онцолжээ.

“IBM” компани 2017 онд таван нанометрийн чип гаргаж байсан ба энэ нь гарын хумсны хэмжээтэй талбайд 30 тэрбум транзистор багтаах боломжтой болж байв. Харин одоо гаргаж буй хоёр нанометрийн чип нь ижил талбайд 50 тэрбум транзисторыг багтаана гэсэн үг.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж