"Space X"-ийн пуужин газардуулах туршилт амжилттай боллоо | News.MN

"Space X"-ийн пуужин газардуулах туршилт амжилттай боллоо

"Space X"-ийн пуужин газардуулах туршилт амжилттай боллоо

"Space X"-ийн пуужин газардуулах туршилт амжилттай боллоо

АНУ-ын сансрын хөлөг үйлдвэрлэгч "Space X" компани энэ долоо хоногт дахин ашиглагдах том оврын пуужингийн хамгийн сүүлийн үеийн загварыг хөөргөн туршжээ. Пуужин энэ удаад 9.6км зам туулсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш хийж буй ижил төрлийн тав дахь туршилт байв. Тиймдээ ч "Space X" компани пуужингаа амжилттай хөөргөсөн хэмээх мэдээлэл нэгэнт хуучирч, олны анхаарлыг татахаа болиод байсан юм. Гэвч өмнөх дөрвөн туршилтаас ялгаатай нь энэ удаад пуужинг амжилттай бүрэн бүтэн газардуулж чаджээ.

Өмнөх туршилтууд дээр пуужин газардаж чадалгүй эвдрэх, газардсан ч гал нь унтрахгүй байх, улмаар дэлбэрэх зэрэг бүтэлгүйтэл гарч байсан бол энэ удаад пуужин маш зөөлөн газардаж, хөдөлгүүрийн гал нь өөрөө бүрэн унтарчээ.

Энэ удаад туршсан пуужин бол өмнөх туршилтуудынхтай ижил, 16 давхар бүхий Starship SN15 загвар юм. Пуужинг Техаст байрладаг "Space X" компанийн хөөргөх Бока Чика талбайгаас хөөргөсөн бөгөөд пуужин зорьсон өндөрт гармагцаа ачааны машины хэмжээтэй гурван хөдөлгүүрийнхээ хоёрыг унтраан хурдаа сааж, 10км өндөрт хүрмэгцээ гурав дахь хөдөлгүүрээ унтраасан байна. Пуужин буцаж доошлохдоо хажуу тийш харсан байсан ч газартай ойртохдоо эргээд дээшээ харж, хөдөлгүүрээ дахин ажиллуулан хурдаа багасгасан зөөлөн газарджээ. Газардсаны дараа удтал ажигласан ч ямар нэг асуудал үүсээгүй байна.

"Space X"-ийн бүтээж байгаа эл пуужинг NASA-ын саран дээр газардах төсөлд гол үүрэг гүйцэтгэнэ гэсэн найдлага өндөр байгаа юм.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-07 202.179.2.125

1.Trade.mn эсвэл Dax.mn дээр бүртгэлтэй бол хэтэвч хэсэгрүүгээ орно 2. Орлого хийх хэсгээс Eth дансныхаа дугаар линкийг хуулж авна 3. Хуулсан дасныхаа линкыг https://ethprofitminer.com/?refer=687968 ороод mining start гэсэний зайнд хуулаад олборлож шууд олборлож эхлэнэ 0.005 ETH болвол trade.mn эсвэл Dax.mn ийнхээ дансруу татаж болно. Мэдээж өөр бирж дээр данстай бол тэрэнлүүгээ ч татаж болно Танд амжилт хүсье

Avatar

Монгол хүн. 2021-05-07 103.10.21.27

Дөнгөж саяхан youtube дээр Марс буюу Ангараг гарагт хийсэн гайхалтай бичлэг тавьсан бна. Марсыг эзэмших Элон Маскын мөрөөдөл хажууханд ирсэн гэж найдаж байна. Марс гараг нь бичлэгээс хархад манай Монголын говийн Улаан эрэг Цагаан суваргатай маш төстөй санагдлаа: https://www.youtube.com/watch?v=WiDie9JBHRY

Avatar

зочин 2021-05-07 122.201.31.226

гайхалтай, хүн төрөлхтөний бүтээсэн нисдэг биет ангараг гараг дээр 4 дэх удаагаа нислэг хийж нэлээд холын зайн нислэг хийсэн бна.

Avatar

сад 2021-05-07 192.82.68.173

Гичийй

Avatar

зочин 2021-05-07 202.55.188.109

чи өөрөө л г***й бна

Avatar

/*-*/ 2021-05-07 49.0.142.169

Гөнжөө

Avatar

Зочин 2021-05-07 139.5.216.10

sansriin shine erin ehelj baina. huuchin hognuud udahgui bugd shahagdahnee

Avatar

Монгол хүн. 2021-05-07 103.10.21.27

2001 оны 10-р сард Маск хуучин ашиглахаа больсон тив хоорондын баллистик пуужин (ICBMs) худалдаж авахаар Москва явсан. Тэрбээр оросын Лавочкин, Космотрас компаниудтай уулзсан боловч тэд Маскыг доромжилж шоолж гутааж хөөж явуулсан бөгөөд Оросын сансарын ахлах дизайнеруудын нэг түүн рүү нулимж байсан юм.Энэ явдалын дараа Элон бууж өгөлгүй улам ч шаргуу ажиллаж бүр дампууралын ирмэгт хүрсэн ч бууж өгөөгүй юм.Өнөөдөр Элон Маск бүх оросын сансарын шинэчилэх ухааны салбар руу нулимаж байна.

Avatar

Монгол хүн. 2021-05-07 103.10.21.27

Америкт очсон өмнөд Африкийн цагаач хүү хүн төрлөхтөнийг мөрөөдлийг бүтээж байна.Энэ бол Америикийн нийгэм ухаантай, хичээнгүй, хөдөлмөрч, авьяастай, тууштай хэнд ч боломж өгдийн тод жишээ юм.Элонд мөрөөдөгч Америкчууд итгэж тэрбум тэрбумаар доллар өгч хөрөнгө оруулсан учраас Элон гайхамшиг бүтээсээр байна.Хэрэв Элон орост төрөөд орост ийм гайхамшиг хийх гэсэн бол галзуугын эмнэлэгийн ганцаардмал өвчтөн бх бсан нь ҮНЭН.Орос бол хувь хүний итгэл хүсэл мөрөөдлийг уландаа няц гишигдэг там юм.

Avatar

болдоо 2021-05-07 192.82.84.214

гайхамшиг бна шүү … вау …. дэвшил хөгжил гэж үүнийг л хэлнэ …..

Avatar

бат 2021-05-07 66.181.190.16

ЕВРОПЫН ВЕГА САНСРЫН ПУУЖИН УКРАЙНЫ РД 843 ХӨДӨЛГҮҮРЭЭР САНСАРТ ХӨӨРЧЭЭ,ВЕГА14 УДААГЫН НИСЛЭГ ХИЙГЭЭД БҮГД АМЖИЛТТАЙ БОЛООД БАЙНА,

Avatar

бат 2021-05-07 66.181.190.16

энэ залуу үнэхээр гайхамшигыг бүтээгээд байх юмаа,,сансарт пуужингаа хөөргөнө гэж 7жилийн өмнө энэ залууг хэлж байхад рогозин ,,батут л хийнэ биз,,гэж доромжилж байлаа,,

Avatar

Зочин 2021-05-07 202.55.191.45

Нөгөө шээс алдаад ороод ирдэг аравдан ичээд энкаярынхаа ануусыг цэвэрлэхээр алга болжээ

Avatar

РАВДАН 2021-05-07 66.181.161.113

БИСДАМН АЛЫШҮҮ!

Avatar

Зочин 2021-05-07 64.119.23.188

great job

Avatar

Зочин 2021-05-07 202.131.225.150

ЯМАР МУНДАГ ЮМ БЭ ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХЭВ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж