Булган аймгийн Сэлэнгэ сумын Сөртийн голын адаг гэдэг газар өчигдөр /2021.05.06/ 14.40 цагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Булган Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Хялганат тосгоны Цагдаагийн хэсэг, Хилийн цэргийн 0243, 0286 дугаар анги, Зэд хантай бүтээлийн нурууны Дархан цаазат газрын алба хаагчид нийт 29 хүн гурван автомашин, гурван морьтойгоор түймрийг бүрэн унтраахаар голомтод ажиллаж байна.
Ойн түймэр гарсан энэхүү газар нь борог өвстэй, унанги мод ихтэй, уулын оройгоор цастай байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Зочин 2021-05-07 103.212.118.213
Өндөрөөс түймрийг хянадаг цамхаг
Зочин 2021-05-07 43.242.242.59
Хайрын ой, хайрын ой. 100 жилд ой сэргэж ургадаг гэдэг. гэтэл нутаг дэвсгэрийнхээ 7 хүрэхгүй хувийг эзэлдэг ойгоо хамгаалаад явж чадахгүй байна уу төр засаг минь ээ. Сонгууль яахав хамгийн гол нь ой шүү. яаралтай цурманд оруулж унтраагаарай