АН-ын тамгатай холбоотой давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 10-ны 13.30 цагт эхлэхээр товложээ. Хуралдаанаар нэхэмжлэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэх юм.
Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлт, нэхэмжлэгч талаас нэмж шинээр өмгөөлөгчид авсан ба тэдгээр өмгөөлөгчдийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлтийг тус тус гаргасан.
АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ 2020 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр УБЕГ-т Ц.Туваан миний тамгыг өгөхгүй байна, шинэ тамга гаргаж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийн дагуу УБЕГ-ын улсын байцаагчийн шийдвэр гарч, АН-ын ашиглаж байсан тамга хүчингүй болж С.Эрдэнэд 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд УБЕГ-аас шинэ тамга олгосон. Үүнийг АН-ын нөгөө тал эсэргүүцэж, АН-ын тамгыг шинээр С.Эрдэнэд олгосон УБЕГ-ын шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, ХЗДХ-ийн сайдын 2018 оны А/216 журмыг зөрчсөн гэж үзэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Уг гомдлыг нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 2-нд хэлэлцээд УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, АН-ын шинэ тамгыг хүчингүй болгож хууль ёсоор ашиглах боломжгүй болгосон юм.
Зочин 2021-05-07 174.91.166.84
Уучилаарай , хумуус бид санал бичихтэй маш зев ойлгож байж бичвэл зугээр юм .Энд бод Туваан гэдэг хун орлогч байдаа хуралаа хийж албан ёсных болгоогуй,, хуралын дурэм еерчеленж буруу зуйл хийсэн , биз тэгээд буруугаа хулээгуй гурийгээд тамга Тамга егехгуй байгаа биз дээ , Би хумуусийнг зарим шударага байгаасай л гэж, бие биенээ ургэлж хундэлж уучилд байгаасай гэж хусэх юм
Зочин 2021-05-07 124.158.84.188
Shuux shuud shiideed ugux xeregtei gexdee shudragaaar shuux
Иргэн 2021-05-07 64.119.22.156
СЕХ нэр дэвшигчдийг зарласны дараа энэ шүүх хурал ямар утга учир, ач холбогдолтой юм бол??? Өмнө нь яагаад хуралдаж болдоггүй юм бэ???
зочин 2021-05-07 139.5.218.216
Тамганы хэрүүлийг анхнаасаа С.Эрдэнэ өөрөө гаргасан байхгүй юү.
2020 оны УИХ-ын Сонгуулийн дараа АН-ын ялагдалд би буруутай гээд түмний нүдэн дээр хадган дээр тамгаа
тавиад Туваанд хүлээлгээд өгчихсөн нь үнэн шүү дээ. Тэгээд дараа нь тамганы хэрүүл хийгээд шүүхээр явж байдаг.
Намын дарга байсны хувьд С.Эрдэнэ хөнгөдөж л байгаа байхгүй юү!
Зочин 2021-05-07 192.82.70.11
Намын тамга, ААН байгууллагын тамга зэрэг аль байгууллагын тамгыг Улсын бүртгэлийн газар хүчингүй болгох эрхгүй.
МӨӨГИЙ 2021-05-07 103.43.79.245
ОРДЕР ГЭРЧИЛГЭЭ ХЭНД БАЙНА. ХЭНИЙ НЭР ДЭЭР БҮРТГЭЛТЭЙ БАЙГАА НЬ ХҮН ДЭВШҮҮЛЭХ ЭРХТЭЙ БОЛОХООС ТАМГА ДҮҮРЭГ ХОРОО БҮРТ НАРИЙН БИЧИГТ ЯВЖ Л БАЙДАГ ЭД? ШҮҮХ МЭДЭЭЖ ГЭРЧИЛГЭЭ ХЭНИЙ НЭР ДЭЭО БАЙНА ТЭР ТАЛД Л ГАРНАЖ ТААРАА
Зочин 2021-05-07 192.82.77.119
Хүрэлсүхэд дийлэх хүн олдохгүй муу нэртэй …… ч царайзүстэйгээр нь Эрдэнийг амлан авч, Элбэгтэй хоёулангиН хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхөөр амлан авч Монголын ард түмнийг тамлахаар амлан авбаа.
Баттулгыг дийлэхгүй, Босоог дийлэхгүй, *л анхуягийг дийлэхгүй Энхбатыг дийлэхгүй. Ухаан бяр муутай хүн дарга болохоор хүсэхэд улс орон хуульд завхрал гардаг юм байна.
зочин 2021-05-07 202.9.46.169
Шоронгийн хүн гэж шоронгийн лхүн байдаг юм байна
Зочин 2021-05-07 192.82.75.120
Эрдэнээ өөрөө тамгаа Туваанд хадагтай гардуулж байхыг Монгол даяараа харлаа.
Зураг хөрөг, видео бичлэгтэйгээ байгаад байх юм. Худлаа эвлүүлэг байсан юм байхдаа
Зочин 2021-05-07 59.153.115.21
Туваан авсан тамгаа АН-н нийт гишүүдийн хурлаар гарсан шинэ даргад өгөх байсан. Түүний оронд хурлаа хийлгүй өөрсдийн хүндээ өгсөн.Тэр тамга хүчингүй.
ХҮН ЗӨВ ЗАЛУУС 2021-05-07 66.181.160.68
тамганы талаар бол тувааны зөв АН н дүрмээр нам ялаглсан тул автоматаар БЭЛЦГЭР ЭРДЭНЭ дарга биш юм МАН
ЭРДЭНЭД юу өгч байгаа нь сонин одоо хэрүүлээ хаяад ирээдүйг харья ХҮН ЭНХБАТ ЯЛНА гэхдээ ХҮРЭЛСҮХ ЭРДЭНИИН АДИЛ МУУДАА ДЭНДҮҮ САЙН БУЛЬХИАНЫ СҮЛЖЭЭГЭЭ АЖИЛЛУУЛААД эхэлсэн мөргөлдөөн гарвал ХҮРЭЛСҮХ АМАРБАЯСГАЛАН ЭРДЭНЭ нар хариуцна шүү
зочин 2021-05-07 202.9.46.169
Шорон Эрдэнээ Хүрэлсүхэд барьцааландсан
Зочин 2021-05-07 59.153.115.21
Тамганы хулгайч Туваан.
Иргэн 2021-05-07 64.119.22.156
Эрдэнээ өөрөө тамгаа Туваанд хадагтай гардуулж байхыг Монгол даяараа харсан даа
Зочин 2021-05-07 59.153.115.21
Туваан авсан тамгаа АН-н нийт гишүүдийн хурлаар гарсан шинэ дарга өгөх байсан.