Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.05.07/ төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа. Тэрбээр энэ үеэр "Эрдэнэс-Тавантолгой" ХК өөрийн эх үүсвэрээр нүүрс угаах үйлдвэрийг байгуулахаар болсон. 2023 он гэхэд барьж дуусна. "Эрдэнэс-Тавантолгой" компани 60 ам.доллараар нүүрсээ зардаг. Хэрэв дэд бүтцээр холбоод Гашуунсухайт боомтр руу хүргэж чадвал 60 ам.доллар 100 ам.доллар болж өсөхөөр байгаа юм.
Тиймээс олон жил дуншсан Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх жилийн долдугаар сарын 1-н гэхэд ашиглалтад оруулна. Санхүүжилтийн асуудал нь бүрэн шийдэгдсэн. Дараа нь Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орох бөгөөд тус төмөр зам нь стратегийн ордууд дунд байрладгаараа чухал ач холбогдолтой.
Зөвхөн Гашуунсухайт бус өөр бусад боомтуудтай өрсөлдөөн үүсгэх давуу талтай. Зүүнбаян чиглэлийн төмөр замын ойролцоох 23 орчим орд газруудыг шинээр ашиглалтад оруулна. Үүнээс гадна Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг ордуудыг дахин эдийн засгийг эргэлтэд оруулна. Цар тахлын дараа эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоо руу оруулах, уул уурхайн бүтээгдэхүүнийг зөвхөн олборлох биш нэмүү өртөг шингээдэг болох, цаашлаад Монгол Улс аж үйлдвэржсэн орох болох ёстой.
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барина. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлөх тооцоо гарсан. Уурхайчид зөвхөн олборлолтод анхаардаг байсан бол өнөөдрөөс нэмүү өртөг шингээж, баяжуулдаг болох юм. Баяжуулсан нүүрсээ авто машинаар бус, төмөр замаар тээвэрлэж нийлүүлэх боломжтой болно.
Парк ашиглалтад орсноор:
- “Эрдэнэтийн овоо” стратегийн ордын нөөцийг бүрэн ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулж өгөөжийг нь хүртэх,
- Өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэр кластераар хөгжих,
- Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх,
- Дагалдах олон үйлдвэр нэг газар төвлөрөх нөхцөл бүрдэх,
- Эрдэнэт хот бие даан тэлж хөгжих,
- Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх,
- Орон нутагт эхний ээлжинд 1000 орчим ажлын байр бий болох зэрэг давуу талтай" гэлээ.