БИДНИЙ ХАЙРТАЙ БИЗНЕС: Баяртай, Sweetkitchen​

Хуучирсан мэдээ: 2021.05.07-нд нийтлэгдсэн

БИДНИЙ ХАЙРТАЙ БИЗНЕС: Баяртай, Sweetkitchen​

БИДНИЙ ХАЙРТАЙ БИЗНЕС: Баяртай, Sweetkitchen​

Гал тогоонд бүтээлч сэтгэлгээ өрнүүлж, орчин цагийн монголчуудын амьдралын хэв маягийг амттай, сонирхолтой болгодог “Sweetkitchen” өнөөдөр хаалгаа барилаа. “Sweetkitchen” 10 жилийн хугацаанд айл гэрийн ширээн дээр урлаг бүтээх сургуулийг хүссэн хүн бүхэнд зааж зөвлөдөг ойрын туслах, дотны найз, сошиал дахь хамгийн эерэг орчин байсан билээ.

Бүтээлч бүсгүйчүүдээр овоглосон SWEET KITCHEN хэмээх хуудас 2011 онд сошиалд нээгдэж, хоолны контент бүтээн өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болжээ. 2017 онд “Свийт Китчен Бейкэри” ХХК-иа үүсгэн байгуулж бялуу, амттан үйлдвэрлэж эхлэв. Tom N Toms-ын сүлжээ кофе шопуудаар бүтээгдэхүүнээ борлуулан, айл гэр хийгээд албан байгууллагын арга хэмжээний баярын ширээг чимэглэдэг болсон юм. Анхны үйлдвэрлэлээ жижиг гар миксер, нэг зуух, нэг ширээтэйгээр даруухан эхэлсэн бол өдгөө иж бүрэн тоног төхөөрөмжүүд бүхий үйлдвэрийн байртай болж, санхүү, борлуулалт, хүргэлт хариуцсан нэгжүүдтэй, олон хүний бүрэлдэхүүнтэй хамт олон болжээ. “Sweetkitchen” зах зээл дэх борлуулалтын хувиар бага ч гэлээ амттаныг бүтээх эрмэлзэл, нөлөөллийн үрээрээ салбартаа шинэ соёл, шинэ туршлага, шинэ мэдлэг түгээж байлаа.

“Sweetkitchen” үйлдвэрлэл явуулахаас гадна бялуу, амттан хийхээр тэдэнд ханддаг шинэ суралцагч нарт болон үйлдвэрлэл эрхлэхээр сонирхогч хүмүүст зориулан онлайн сургалт явуулж байв. Тэд сошиалд анх эхэлсэн шигээ чаддаг, мэддэгээ бусадтай хуваалцахдаа үргэлж дуртай байсан нь сайхан дурсамж, хамтдаа хөгжсөн үнэ цэн болон үлджээ. Хүний амьдралын мартагдашгүй хором мөчийг амтаар сэтгэлд нь хоногшуулах ажлыг “Sweetkitchen” хийж чадсан бөгөөд ердийн хоолнуудыг урлагийн бүтээл болгож хувиргасан цаг хугацаагаар аялж болдог гэдэгт итгэн үйл ажиллагаа явуулж байсан юм.

Хоол, амттан хийх хобби ажил, ашиг болдгийг “Sweetkitchen” хүмүүст ойлгуулж чадсан нь бусдад үлгэрлэсэн урам зориг,  итгэл найдвар, суралцах хүсэл сонирхлыг төрүүлсэн тэдний хамгийн том амжилт байлаа. Тэд үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа Монголын хамгийн том 3 метр бялуу урлаж, түүний дараа энэ рекордоо эвдэн 5 метр бялуу, 5000 ширхэг капкейк бүтээн Нийслэлийн 375 жилийн ойн медаль хүртсэн. “Sweetkitchen” хамгийн сүүлд Tomyoskills-тэй хамтран “Орчин үеийн бялууны техник” хичээлийг амжилттай зохион байгуулаад байв.

Гэвч дэлхий даяар тархсан халдварт өвчний улмаас, пандемикаас эдийн засагт тулгарсан хүнд байдлаас шалтгаалан “Sweetkitchen” ийнхүү хаалгаа барихад хүрлээ.

Хамгийн сүүлийн өгүүлбэрийг дахин нэг уншихыг танаас хүсэж байна. Энэ муухай мэдээ биеллээ олоогүй гэдгийг хэлье. Гэвч дээрх “худал” үнэн болоход тун ойрхон байгааг ойлгоосой хэмээн хүсэж “муу амласныг” минь та өршөөнө биз ээ. Дэлхийн банкны судалгаанд оролцсон Монголын 360 компанийн 27 хувь нь удаан хугацаанд алдагдал хүлээхгүйн тулд энэ онд үүд хаалгаа барьсан байна. Бидний хайртай бизнесүүдэд ч ийм үйл явдал тохиохгүй гэсэн баталгаа үгүй.

Хайртай бизнесүүд маань энэ цаг үеийг давж гарахад та бидний дэмжлэг хамгийн чухал хэрэгтэй байна.  Карентины дараа та бүтээгдэхүүн үйлчилгээг нь худалдан авч, бас бусдадаа мэдээлэл түгээн, аль чадахаараа сурталчлаарай гэсэн уриалгыг “Simple” дэх найзууд нь эхлүүлж байна. Бидний зүгээс хайртай бизнесүүдээ дэмжихээр 500 сая хүртэлх уян хатан бизнесийн зээлийг сарын 1.5-2.5 хувийн хүүтэйгээр санал болгож байгаа.

Хайртай бизнесүүдээ дэмжье, “Simple Business”.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
13
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
6
БурууБуруу
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж