Сүүлийн үед америк цэргүүд нутаг буцаж эхэлсэнтэй холбоотой тулаан, мөргөлдөөн ихэсч, Талибаны дайчид Афганистаны умард хэсгийн Баглан аймгийн Барка нутгийг эзлэн авч, афган цэргүүд аймгийн төв хүртэл ухарсан байна.
Ойрын хэдэн долоо хоногт Талибан дайчдын үйл ажиллагаа эрс эрчимжиж байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр энэ идэвхжилт Вашингтон цэргээ татахаа зарласнаас хойш эхэлсэн гэнэ. Афганистаны цэргүүд Баркад талибанчуудтай хэдэн цаг тулалдсаны эцэст ялагдаж, аймгийн төв Жавед Башарат хүртэл ухарсан болохыг аймгийн цагдаагийн газар мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр тулаанд Талибаны тал маш их хохирол амссан бол Афганистаны талаас 10 цэрэг амь үрэгдэж, 16 цэрэг олзлогдсон гэнэ. Ийнхүү Барка талибанчуудад эзлэгдэхийн өмнөх өдөр/2021.5.5/ Афганистаны өмнөд хэсгийн Хелманд аймагт хоёр тал ширүүн тулаан хийж, багагүй хохирол амссан юм.
Афганистаны засгийн газрын мэдээлснээр сүүлийн 24 цагийн дотор нийт 34 аймгийн 26-д нь цэргүүдийн болон засгийн газрын байгууламжуудын эсрэг Талибаны халдлага бүртгэгдсэн аж.
Кабулын цагдаагийн газрын төлөөлөгч Фердавс Фарамарзын хэлснээр талибанчууд энэ сарын 4-нд Багланы хурдны зам дагуух цэргийн пост руу дайрч, есөн цэрэг хөнөөж, хэд хэдэн цэрэг шархдуулсан аж. Мөн зам дээр тавьсан тэсрэх бөмбөгт армийн эрүүл мэндийн ажилтнуудын машин өртөж, нэг хүн амь үрэгдэн гурван хүн шархадсан байна. Түүнээс гадна мөн зам дээр байрлуулсан тэсрэх бөмбөгт цагдаагийн дарга өртөн амь насаа алджээ.
АНУ өмнө нь байгуулсан гэрээний дагуу энэ сарын 1-н гэхэд цэргүүдээ татаж дуусгасан байх ёстой байсан ч Жо Байден цэргүүдээ энэ сарын 1-нээс эхлэн татаж, есдүгээр сарын 11 гэхэд дуусгахаар төлөвлөсөн юм. Эл үйл явдлыг талибанчууд АНУ-ыг гэрээнийхээ үүргийг биелүүлсэнгүй хэмээн буруушаан эсэргүүцлээ илэрхийлж байгаа билээ.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2021-05-07 66.181.180.217
Тэгэж л байг муусайн душманууд…. Удахгүй Монгол дайчид босох болно. Тэгээд 8н зууны өмнө дутуу хийсэн ээ гүйцээж, түүхээс үүрд арчина
Зочин 2021-05-07 139.5.216.10
eliireedl
ХЭХЭ 2021-05-07 103.26.194.206
ХАА ГАЗАР НЭГ ИЙМ СОЛИОТОЙ ЮМНУУД БИЙ БИЙ
Өр өвдөгч 2021-05-07 64.119.22.214
Хазаруудаа өрөвдөж байна.
Зочин 2021-05-07 202.179.25.78
Mongol uls Chingis haan Huleg haanii daichidiin ur udam boloh hazarachudad tank ih b** zer zevsegeer tuslah estoi Sots ues uldsen zevseg bagagui baidagshdee
Зочин 2021-05-07 166.205.141.15
Хазарууд Монголтой түй ч хамаа байхгүй….одоо мэдээллийн эрин үе…хүсвэл google-дээд шалгаад үзсэн ч болно шүү дээ
Зочин 2021-05-07 66.181.161.102
Оросууд афганд олон мянган үйлдвэр барьж өгөөд гарсан америкчууд афганд юуч барьж үлээлгүй гарч байна
Зочин 2021-05-07 66.181.190.16
Балайр чи худлаа гуцаад байх юм үзүүлэх баримт байнуу чамд
Зочин 2021-05-07 166.205.141.15
1979-1989 оны хооронд Афганистанд болсон дайны үеэр ойролцоогоор 2 сая орчим Афган хүн амиа алдсан гэдэг албан ёсны бус тоо байдаг юм билээ….Оросууд явсан газар болгондоо айхтар муухай аллага цэвэрлэгээ хийдэг
Зочин 2021-05-07 139.5.216.10
orosuudiin tarisan balag odoo hurtel urgeljilj bain ashuudee
Зочин 2021-05-07 66.181.161.92
ANU yavhaasaa omno Hazaruudiig ded butetstei, zevsegtei bolgood yavah heregtei, tegvel Hazaruud Talibuudiin oodoos uzeltseed baih bolno
Зочин 2021-05-07 202.55.191.130
amerikchuud busdiin nutagt orj busniulj duusgaad hayadag uls yumaad
Зочин 2021-05-07 166.205.141.15
Афганистаныг Америк биш улаан Оросууд бусниулсан юм шүү дээ….эхлээд Афганы түүхийг жаахан уншаад үзчих л дээ….
Зочин 2021-05-07 139.5.219.36
Наад мал чинь залхуу арчаагүй ядуу учраас сүүлийн үе ихсээд байгаа Америкийг муулагчдыг дагаж навсагнаж байгаан. Түүх уншаад бол юу ч ойлгохгүй
Зочин 2021-05-07 103.10.22.57
Nato, usa chn harin ch olon jil talibanuudaas engiin irgediig angid bailgalaa.
Badarch taxar 2021-05-07 192.82.90.88
Talibaanuud apganig bvheld ni udahgvi ezlene ee amerikuud garahgvi baih eostoi bsan yum