"Өмнөговь, Дорноговийг ногоон бүс болгож, экспортын урсгалаа нэмнэ" | News.MN

"Өмнөговь, Дорноговийг ногоон бүс болгож, экспортын урсгалаа нэмнэ"

"Өмнөговь, Дорноговийг ногоон бүс болгож, экспортын урсгалаа нэмнэ"

"Өмнөговь, Дорноговийг ногоон бүс болгож, экспортын урсгалаа нэмнэ"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймаг, Цагаан хад дахь дархлаажуулалтын цэгт ажиллалаа. Тавдугаар  сарын 7-ны байдлаар нүүрс тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүс болон багийн 40 гаруй мянган хүн нэгдүгээр тун, 12 мянга гаруй хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Үүнээс нүүрс тээврийн 8236 жолооч эхний, 5393 нь хоёр дахь, нийт 13 мянга гаруй жолооч дархлаажуулалтад хамрагдаад байна.

Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсүүдэд 28 аж ахуйн нэгжийн 9.9 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна. Цар тахлын байдалтай холбогдуулан улсын хилээр нэвтэрсэн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар буурчээ. Тиймээс экспортыг нэмэгдүүлэхийн тулд энэ салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүдийн ажилчдыгдархлаажуулалтад идэвхитэй хамруулж байгааг салбарын сайд танилцууллаа.

Засгийн газар экспортыг тасалдуулахгүй байх үүднээс шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тухайлбал PCR аппарат нийлүүлж, уртын болон богинын тээврийн хэрэгслийг холилдуулахгүй байх үүднээс хязгаарлалтын зурвас үүсгэсэн. Дотоодын цэргийн алба хаагчдыг ажиллуулж байгааг дурдав. Цаашид Өмнөговь, Дорноговь аймагт хэрэгцээтэй байгаа вакциныг богино хугацаанд нийлүүлэх чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өгөв. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болгов. Ингэснээр дээрх хоёр аймаг Ногоон бүс болж, энэ хэрээр экспорт хэвийн болох боломжтой гэж Ерөнхий сайд үзэж байна.

Ерөнхий сайд мөн өдөр Гашуунсухайт боомтод ажиллалаа. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 67 мянга гаруй тээврийн хэрэгсэл /54.500, зэсийн баяжмал 9002, бараа материал 4200 гаруй/-г улсын хилээр нэвтэрсэн байна. Цаашид боомтын өргөтгөл, шинэчлэлтийг эрчимжүүлэх, Цагаан хад суурьшлын бүсийг эрчим хүчинд холбох, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон бүс гарц” түр журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх санал тавилаа. Эдгээрийг судлаж шийдвэрлэнэ гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Эх сурвалж: ZASAG.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-07 192.82.70.81

МАН н дарга нар улам л дордоод байх юм !

Avatar

ingej dandaa shou hiij amidarch bolohgui ch de.60000 hvniig vaktsin hiij bgaa gej 4 sar bolood bna. 2021-05-07 202.55.191.130

dandaa ingej hudaaa yrij blohgui ch dee.anh vaktsin hiij ehelhed l omongovi aimagiin bvgdiig vaktsinjuulij nogoon bvs bolgon geed yriad l baisan daa, getel odoo hedhen hubitai bna. selenge aimag getel hvn amaa 100 hubi vaktsuulij chadajee. am ajil ni dandaa zoroh yumaa.60000 hvniig vktsinjuulahad iim udaan gej uu de. deer ehleed omongobi metiin hamgiin gol eksport garch bui chuhal aimagaa vaktsinjuulahgui bgaa ni ajil am ni ald zordogiig haruilj bnaa..dandaa ingej shou hiij am

Avatar

mongol uls hudalaa amalj ajil hiisen geh dvr esgeh shou hiij l amidarah yumaa.. 2021-05-07 202.131.225.197

shal hudalaa yrij amalah yum daa. ene vgee zasagiin gazar heleed 1 jil bolj bainaa.harin ajil ni yg iim l bnaa. getel selenge aimag hvn amaa 100 hubi vaktsinjuuljee. neg ch boomt baihgui baynhongor aimag gehed omongovios hol ilvvv hvmvvsee vaktsinjuulijee. getel 60000 hvntei aimagiig vaktsinjuulan nogoon bvs bolgoj bnaa geed heden udaa shou hiih be dee. ali ert gashuun suhaitiin boomtoor gardag joloochidiig vaktsinjuulij bna gesen getel vr dvn ni haan bna..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж