Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.05.06/ вакцинжуулалтын суурин 115, явуулын 24 цэгт 325 багийн 2435 эмч, ажилтан ажиллалаа.
Эдгээр цэгт I тунд 22235, II тунд 13701 буюу нийт 35534 иргэнийг вакцинжуулалтад хамруулсан байна. Улаанбаатар хотод вакцинжуулалт эхэлснээс хойш 18-аас дээш насны иргэдийн:
- 73.6 хувь буюу 841712 нь I тунд,
- 41.4 хувь буюу 473430 нь II тунд хамрагдаад байгаа тухай НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
би 2021-05-07 202.9.40.3
2 дахь тунгаар хамрагдснаар нь хувийг нь бичнэ байгаа,тоонд муу сэтгэлчирхүү дүү минь
Зочин 2021-05-07 202.126.88.234
МОНГОЛЧУУД 2021 ОНД НИЙТЭЭРЭЭ 100% ВАКЦИНДАА ХАМРАГДААД КАРАНТИНАА ДОР БҮРТЭЭ ЧАНД МӨРДӨӨД ДЭМИЙ АЯЛАЛ ЗУГААЛГА; ОЛНЫГ ХАМАРСАН НАЙР НААДАМ; ДУУ ХУУР КОНЦЭРТ; ОЛОН НИЙТИЙН СПОРТ ТЭМЦЭЭНЭЭС ХОЛХОН БАЙВАЛ ӨЛЗИЙТЭЙ.