Транзит нислэгээр 7 орноос 138 иргэн иржээ | News.MN

Транзит нислэгээр 7 орноос 138 иргэн иржээ

Транзит нислэгээр 7 орноос 138 иргэн иржээ

Транзит нислэгээр 7 орноос 138 иргэн иржээ

Улсын Онцгой комиссын  шийдвэрийн  дагуу тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авна.  Хуваарийн дагуу тавдугаар сарын 7-ны байдлаар нийт гурван  удаагийн нислэгээр  511 иргэн эх орондоо ирээд байна. Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 7.14 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан Тус транзит нислэгээр Франц, Унгар, Солонгос, Гани, АНУ, Австрали зэрэг 7 орны 138 иргэн ирсэн байна.

Иргэдийг “Амар”, “Кемпински”, “Ибис”, “Новотел” зочид буудалд тусгаарлан, бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн 7 хоногийн тусгаарлалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.Дашрамд дурдахад, тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана.  Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-07 202.55.188.103

Yanz buriin mutatsi oruulaad irlee ene MANgas chin, burhan min.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж