“Хүүд амьдрал бэлэглэхийн тулд шагналын мөнгөө хандивласан” | News.MN

“Хүүд амьдрал бэлэглэхийн тулд шагналын мөнгөө хандивласан”

“Хүүд амьдрал бэлэглэхийн тулд шагналын мөнгөө хандивласан”

“Хүүд амьдрал бэлэглэхийн тулд шагналын мөнгөө хандивласан”

"РUBG Mobile"-н дэлхийн аваргын хүрэл медальт "ZEUS" баг "OPS BATTLE SHOW" тэмцээнийхээ шагнал болох 230 ам.долларыг өчигдөр /2021.05.06/ хүнд хэлбэрийн хавдартай хэмээн оношлогдсон н.Ананд хүүд хандивлажээ.

Хандивын аянд нэгдсэн "ZEUS" багийн үүсгэн байгуулагч С.Ундрах “Бид "OPS BATTLE SHOW" тэмцээнд оролцож, нийт найман тоглолтын дараа нэг ялалт 112 оноогоор хоёрдугаар байр эзэлсэн. Тэмцээн гурван өдрийн турш үргэлжилсэн. Бяцхан хүүд амьдрал бэлэглэхэд багахан ч болтугай тус хүргэж, сэтгэлийн дэм болох үүднээс гишүүд маань нэгдэж, шагналын мөнгөө хандивласан. Хүн бүр бяцхан хүүг хурдан эдгэрч, хөл дээрээ босоход нь тусалж, хандивын гараа сунгахыг багийн нийт гишүүдийн зүгээс уриалмаар байна” гэсэн юм.

Бяцхан хүү н.Ананд өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд нугалмуудын түвшинд 11.8 см, хэвлийн хөндийн зайруу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон. Хүүг Монголд эмчлэх боломжгүй бөгөөд БНСУ-ын "Soon chun hyang seoul university hospital" эмнэлэг эцсийн найдвар нь болоод байгаа юм. Хагалгааны зардалд 380 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн БНСУ-ын эмнэлгээс мэдэгдсэн байна. Иймээс н.Ананд хүүгийн ар гэрийнхний зүгээс хүүгийнх нь амийг аварч өгөхийг хүсэн “Хүүд минь амьдрал хайрлаач” хандивын аяныг өрнүүлж эхлээд байгаа юм.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-05-07 66.181.161.5

Сайхан сэтгэлтэй хүүхдүүдээр бахархаж байна. Өнөөгийн хүүхэд залуус хойч үе маань хүнлэг энэрэнгүй , зорилготой, сайн сайханд тэмүүлж эх орон газар нутагтаа эзэн нь байгаарай бүх залуусдаа талархлаа.

Avatar

зочин 2021-05-07 202.131.244.210

хэдхэн сая хүнтэй байж ховорхон тохиолдох ийм хүнд өвчнийг эрүүл мэндийн даатгалын сангаасаа төлөөд эмчлүүлчихж чадахгүй үнэхээр арчаагүй төртэй юмаа. ингэж бодохоор л яах гэж НД, эрүүл мэндийн даатгал цалингаасаа төлмөөргүй санагддаг шүү.

Avatar

Өвгөн Балдан 2021-05-07 103.229.121.20

Буруу ойлгож байна. Эмч нарын цалинг хэн төлдөг гэж бодож байна. Энэ эмнэлэг, эмнэлэгийн тоног төхөөрөмж, эм тариануудыг ямар мөнгөөр бүтдэг гэж боддогын. Та гэр бүлийн хуримтлал үүсгэж сураагүй болохоор ойлгохгүй байгаа байх. Төрийн бодлого шийдвэрийг уншиж үздэггүй нөхөр байна. Эсвэл хамаагүй бурахаа өзнө.

Avatar

irgen 2021-05-07 103.57.94.109

ulsiin mongo idej uudag, hulgaichuudaas iluu mundag huuhduud bna, ter luivarchid haana bna ve

Avatar

irgen 2021-05-07 103.57.94.109

saihan huuhduud bna, bayarlalaa. amjilt husye, huuhdiin buyan ta nart irnee

Avatar

! 2021-05-07 66.181.161.41

Оросын ТВ-ээр иймэрхүү тохиолдолд SMS-ээр хандив өгдөг хялбар арга байдаг, манай ТВ-үүд тийм арга хэрэглээсэй!!! Тэгвюэл хүмүүс ТВ үзэж суухдаа л SMS явуулаад л хандив өгчих боломжтой болно!!!

Avatar

Uuree 2021-05-07 64.119.26.251

Чхарин тийн хялбар болгочихвол зугээр юм.

Avatar

Зочин 2021-05-07 202.126.90.114

Сайхан сэтгэлтэй залуус даа баяр хүргэе бүх бурууг төр засаг уруугаа чихэж тэнэгтэж байхын оронд энэ хүүд хандив өхөө бодооч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж