“Хүүд амьдрал бэлэглэхийн тулд шагналын мөнгөө хандивласан”

Хуучирсан мэдээ: 2021.05.07-нд нийтлэгдсэн

“Хүүд амьдрал бэлэглэхийн тулд шагналын мөнгөө хандивласан”

“Хүүд амьдрал бэлэглэхийн тулд шагналын мөнгөө хандивласан”

"РUBG Mobile"-н дэлхийн аваргын хүрэл медальт "ZEUS" баг "OPS BATTLE SHOW" тэмцээнийхээ шагнал болох 230 ам.долларыг өчигдөр /2021.05.06/ хүнд хэлбэрийн хавдартай хэмээн оношлогдсон н.Ананд хүүд хандивлажээ.

Хандивын аянд нэгдсэн "ZEUS" багийн үүсгэн байгуулагч С.Ундрах “Бид "OPS BATTLE SHOW" тэмцээнд оролцож, нийт найман тоглолтын дараа нэг ялалт 112 оноогоор хоёрдугаар байр эзэлсэн. Тэмцээн гурван өдрийн турш үргэлжилсэн. Бяцхан хүүд амьдрал бэлэглэхэд багахан ч болтугай тус хүргэж, сэтгэлийн дэм болох үүднээс гишүүд маань нэгдэж, шагналын мөнгөө хандивласан. Хүн бүр бяцхан хүүг хурдан эдгэрч, хөл дээрээ босоход нь тусалж, хандивын гараа сунгахыг багийн нийт гишүүдийн зүгээс уриалмаар байна” гэсэн юм.

Бяцхан хүү н.Ананд өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд нугалмуудын түвшинд 11.8 см, хэвлийн хөндийн зайруу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон. Хүүг Монголд эмчлэх боломжгүй бөгөөд БНСУ-ын "Soon chun hyang seoul university hospital" эмнэлэг эцсийн найдвар нь болоод байгаа юм. Хагалгааны зардалд 380 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн БНСУ-ын эмнэлгээс мэдэгдсэн байна. Иймээс н.Ананд хүүгийн ар гэрийнхний зүгээс хүүгийнх нь амийг аварч өгөхийг хүсэн “Хүүд минь амьдрал хайрлаач” хандивын аяныг өрнүүлж эхлээд байгаа юм.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж