Улаанбаатарын улиасанд тарилга хийхэд 32 сая төгрөг зарцуулна | News.MN

Улаанбаатарын улиасанд тарилга хийхэд 32 сая төгрөг зарцуулна

Улаанбаатарын улиасанд тарилга хийхэд 32 сая төгрөг зарцуулна

Улаанбаатарын улиасанд тарилга хийхэд 32 сая төгрөг зарцуулна

Улиаснаас цагаан хөвөн буюу унгарил ялгарч, агаарт хийссэнээр Улаанбаатарын гудамжаар алхаж буй хүний нүд, ам, хамарт орчих гээд тайван явуулдаггүй. Улиаснаас унгарил ялгарах нь нэг ёсондоо модны үр хөврөл гэсэн үг. Эр улиас модны улаан тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр агаарт тархаж буй нь энэ. Энэ процессыг зогсоохын тулд эр, эм модны үрлэх мөчрүүдийг тайрч, засч хэлбэржүүлэхээс өөр ажлыг нийслэлээс хийдэггүй. Жил бүр улиасыг тайрч тэгшлэх зэргээр олон арга хэмжээ авдаг ч үр дүнгээ өгөлгүй, унгарил хотын гудамжаар хөглөрсөөр л байдаг. Харин энэ жилийн хувьд унгарил ялгаруулахгүйн тулд улиасанд тариа тарина гэдгээ Улаанбаатар хотын Ерөнхий менежер мэдэгдсэн. Улаанбаатар хот 39 мянга орчим улиастай, үүний 3600 гаруй нь эм улиас байдаг гэх судалгаа бий. Нийслэлд байгаа улиасны ихэнх нь 1960-1970 онд тарьж ургуулсан мод юм. Түүнчлэн улиас нь ойролцоогоор 60 насалдаг.

Ингээд тооцвол нийслэлийн ихэнх улиас нэлээд хөгшинд тооцогдож буй юм. Мод хөгшрөх тусам, буруу хэлбэржүүлэлт хийж, хөрөөдөж зассанаас болж улиасны унгарил улам ихэсдэг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн гудмаар хөглөрөх унгарил нь улиас модыг арчлахдаа өөр арга ашиглах цаг болсныг сануулдаг.

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 2000 МОДОНД ТАРЬЖ, ТУРШИХ ГЭЖ БАЙГАА

Улиасанд тариа тарих энэ ажилд хэдэн төрөг зарцуулах, хэзээ тарьж эхлэх зэрэг асуулт урган гарч буй юм. Энэ талаар Хотын ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Сүхбатаас тодрууллаа.

-Хэзээ улиасанд тариа тарьж эхлэх вэ?

-Энэ жил улиасанд тариа тарихаар төлөвлөсөн ч эцэслэсэн зүйл алга. Ерөнхий менежерийн дэргэд чанарын менежментийн зөвлөл гэж байдаг. Уг зөвлөл Хятадын жишгээр, манай орны улиасанд тохиромжтой тариаг авъя гэдэг зүйлийг ярьсан.

-Хэдэн улиасанд тариа тарих вэ. Үүнд хэдэн төгрөг зарцуулах вэ?

-Бидний судалснаар Хятадад нэг нь 10-40 юанийн өртөгтэй буюу 4000-16000 төгрөгийн үнэтэй гэсэн үг.

-Нэг модонд ийм өртөг зарцуулна гэсэн үг үү. Нийт хэдэн улиасанд тариа хийх вэ?

-Тийм. Эхний ээлжид нийтийн эзэмшлийн 2000 модонд тарьж, турших гэж байгаа.

-Хятадаас өөр хаана энэ туршлагыг ашигладаг вэ?

-Япон, БНСУ зэрэг олон оронд  энэ туршлагыг ашигладаг. Манайд ургасан улиасны төрөлд тохирох тариаг бид авах гэж байгаа.

-Энэ жил нийслэлийн ногоон байгууламжид өөр ямар шинэ зүйл хэрэгжүүлэх вэ?

-Ногоон байгууламжийн арчилгааны урсгал зардал гэж байдаг. Тэгэхээр энэ хүрээнд нийтийн эзэмшлийн 129.4 га-д арчилгаа хийнэ. Мэдээллийн сан баяжуулах ажил явуулах, улиаснаас унгарил ялгаруулахгүйн тулд тариа хийх ажлыг турших, зүлэгжүүлэлт нэлээд хийх зэрэг ажлыг хийнэ. Мөн ногоон байгууламжийн өдөр тутмын арчилгааны 25 ажилбар байгаа. Нэг цэцэрлэгт хүрээлэн, үүрэг шилжүүлэх хоёр бүсчлэл, зургаан аж үйл хийгдэхээр байгаа.

-Ногоон байгууламжийн арчилгаанд хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Нийслэлийн хэмжээнд 11.5 тэрбум төгрөг гэж явдаг. Үүнд нийслэлийн Хот тохижилтын газрын албаны 135 хүний цалин, арчилгааны төсөв гээд бүгд багтдаг.

УНГАРИЛ COVID19 ТАРААХ ЭРСДЭЛТЭЙ ЮУ?

Нийслэлийн иргэдийг жил бүр “зовоож” буй уг асуудлыг шийдэхээр энэ жилээс шинэ зүйлийг туршихаар болжээ. Харин одоо үр дүнг нь харах, үр дүнтэй байгаасаа гэж найдах л үлдлээ. Хэрэв үр дүн өгөхгүй бол нийслэлчүүд улиасны унгарилтай нүүр тулна. Covid-19-ийн халдвар эрчимтэй тархаж, иргэд айдас бухимдалтай байгаа энэ үед улиасны унгарилтай ноцолдож давхар бухимдана. Мөн зарим эрдэмтэд улиасны унгарил нь Covid-19-ийн халдвар тараах эрсдэлтэй гэж үзээд буй.

Одоогоор энэ нь батлагдаагүй ч улиасны унгарил нь зургадугаар сарын эхэн үеэс эхлэн ялгарах бөгөөд 14 хоног үргэлжилдэг. Бүгчим халуунд хотын гудамжаар хийсэх цагаан хөвөн буюу улиасны унгарил нүд, хамар руу орох , хоол, хүнс дээр наалдах гээд иргэдийг бухимдуулдаг. Халуунтай зэрэгцэн амар тайван амьдрахад төвөг удаж буй энэ зүйлийг иргэд харшил үүсгэдэг гэж “харддаг”. Энэ талаар Арьс өвчин судлалын үндэсний төвийн харшлын эмч С.Янжмаагаас тодруулахад “Модны хөвөн хаях үед ихэнх хүмүүсийн харшил сэдэрдэг. Гэхдээ уг хөвөн нь өөрөө харшил үүсгэдэг гэсэн үг биш. Учир нь аллерги нь өөрөө уургийн бүтэцтэй байдаг. Харин амьсгал, болон хамрын харшилтай хүний харшлыг сэдрээх нөлөө үзүүлдэг” гэсэн юм. Тиймээс шинэ туршилт бүтэлгүйтэж, унгарилтай зусахад хүрсэн ч бага зэрэг тайван байж болох нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2021-05-07 66.181.179.186

jiremselhees serjiilj baigaa yum bizdee

Avatar

Төсвийн мөнгө ёолдгүй 2021-05-07 66.181.179.163

Нохой буудхад 1,2 тэрбум төсөвлөсөн та нар арай ичгүүр сонжуургүй идэж ууж цөлмөж байгаа юм бишүү . Үүнийг хянадаг газар гэж байна уу

Avatar

Зочин 2021-05-07 202.55.191.130

mungu urjuuleh argiig bol hulgaichuud medehguisht

Avatar

Зочин 2021-05-07 202.55.191.130

mungu husah argiig bol hulgaichuud oljiisht

Avatar

Зочин 2021-05-07 64.119.16.245

энэ мөнгө аусах арга бнаа боль боль

Avatar

Зочин 2021-05-07 202.9.46.90

Эхлээд цөөн модонд тариагаа хийж , бага зардлаар туршиж үзээд дараа нь үр дүнгээр нь болж болоогүй юм байх даа.

Avatar

Зочин 2021-05-07 103.10.23.171

Су батболдын үед нохойд спираль тавина гэж байсныг бодвол арай дээрч юмуу

Avatar

Ажлын Бүтээл Бүтээмж Үр Ашиг 2021-05-07 202.126.88.234

ХАВАР БҮР ГЕРМАНД ХОНГОРЗУЛ; ОРОСТ АЛТАНЗУЛ; СОЛОНГОСТ САРНАЙ; ЯПОНД САКУРА; ХЯТАДАД ЛИЙРИЙН МОД ЦЭЦЭГЛЭЖЭЭ ГЭНЭ…ИНГЭЭД БОДОХОР УЛС ОРНУУД АРД ИРГЭД НЬ Ч ТӨР НЬ Ч БАЙГАЛЬ ОРЧИНДОО ИХЭЭХЭН АНХААРДАГ АЖИЛЛАДАГ НЬ ХАРАГДАНА….
МОНГОЛД УЛИАС МОД НЬ ӨӨРӨӨ УРГАЖ ГЭР ХОРООЛ; ГУДАМЖНЫ СУЛ ХОГ ШОРОО НЬ ХИЙСЧ БОХИР НЬ ХАНХЛАНА….
МОНГОЛЧУУД БАЙГАЛЬ ОРЧНОО АНХААРАХ БАЙТУГАЙ 1 ХҮН ХОНОГТОО ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАЖ ЮУ БҮТЭЭЖ БАЙГАА БОЛ ????

Avatar

иргэн 2021-05-07 202.179.25.199

эхлээд иргэдээ вакцинжуулчих аа. яаж мөнгө идэх вэ гээд толгойгоо гашилгаад байх юм. ийм хүмүүсийг төрөөс үтэр түргэн зайлуулах хэрэгтэй

Avatar

зочин А 2021-05-07 103.57.95.225

Улс орнуудын хотуудыг харахад ой дунд барьсан юм шиг сайхан ногоон байгууламжтай байх юм. Манайх хэдхэн улиасаа яах вэ гээд л тоос шороондоо дарагдаад байж байна. Хот тохижилт, төлөвлөлтдөө анхаарах цаг ирсэн. Завсаргүй барьсан баахан байшинтай, явган хүний зам ч бараг байхгүй хот болсонд харамсдаг.

Avatar

Зочин 2021-05-07 64.119.26.131

Энэ бол зүгээр л мөнгө хулгайлах арга.Тэр хотын мeнeжeр гээд байгаа Гантөмөр бол ийм ажилд гаршчихсан хулгайч шүү.Олон жил ийм аргаар мөнгө идэж хулгайч даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж