Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хориг тавилаа | News.MN

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хориг тавилаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хориг тавилаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-аас 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ӨНӨӨДӨР ХҮРГҮҮЛСЭН “ХОРИГ ТАВИХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Их Хурал 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж,  2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Монгол ардын нам төрийн дээр заларч, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтнуудыг эрхшээн захирч, дарамтлан дарангуйлах замаар Үндсэн хуульт ёсыг эвдэх, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, бусниулах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн нэн зохисгүй, увайгүй, туйлын ноцтой, Монголын ард түмнийг илэрхий басамжлан доромжилсон үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаа нь өдрөөс өдөрт ил болж, энэ бусармаг явдлыг Гомбожавын Занданшатар даргатай, Монгол ардын намын 62 гишүүн хуульчлан баталгаажуулж, Монгол төрийн үнэлэмжийг алдагдуулж, Монгол Улсыг дэлхий нийтийн өмнө гутаан, нэн гутамшигтай байдалд оруулж байгаад харамсаж байна.

Монгол ардын намын бодлогоор Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон ажиллаж байсан Д.Одбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Баясгалан, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагийн нэгжийн даргаар ажиллаж байсан Г.Туулхүү, Монгол ардын намын захиалгаар томилогдсон Ж.Эрдэнэбулган, Монгол ардын намд удаа дараа үйлчилж, манах ёстой Үндсэн хуулиа илэрхий зөрчин, хууль зүйн хувьд огт маргаангүй асуудлыг маргаан болгосон Д.Солонго нараас бүрдсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүд, мөн л Монгол ардын намын бодлогоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагийн даргаар томилогдон ажиллаж байсан Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатын хууль бус дэмжлэг, оролцоотойгоор өнгөрсөн гучин жилийн хугацаанд тохиолдож байгаагүй, Монгол Улсын иргэний үндсэн эрхийн Үндсэн хуулийн баталгааг алдагдуулсан захиалгат шийдвэрийг гаргаж, Гомбожавын Занданшатар даргатай, Монгол ардын намын 62 гишүүн намын даргынхаа захиалсан шийдвэрийг хүлээн авч баталгаажуулсан бөгөөд одоо хууль болгож байна.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Үндсэн хуульд огт нийцэхгүй, нэг хүнд зориулсан шийдвэр болсон, тодруулбал Үндсэн хуулийн цэц шийдвэртээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн заалт, мөн энэ хүрээнд тус хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь агуулгын хувьд урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан болон ажиллаж байгаа иргэн дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх утгыг илэрхийлж байна.” гэж дурдсан байдаг.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, тухайн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийг “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж шийдвэрлэсэн.

Гэтэл Үндсэн хуулийн цэц “зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн дөрвөн үг өнгөрсөн гучин жилийн хугацаанд эргэж үйлчлэх ёстой гэсэн хууль зүйн ямар ч онол, номлолд нийцэхгүй, Монгол ардын намын захиалсан шийдвэрийг ичгүүргүйгээр гаргасан бөгөөд энэ нь Үндсэн хууль болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг илэрхий зөрчин гажуудуулж, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга гэдэг хүн “дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдоно” гэсэн гаж хууль гаргах, цаашид ийм коммунист байдлаар хүний эрх, эрх чөлөөг хааж, хязгаарлаж болох нөхцөлийг бүрдүүлж, жишиг тогтоож өглөө.

Гомбожавын Занданшатар даргатай, Монгол ардын намын 62 гишүүн та бүхэн намын даргынхаа үүрэг, даалгаврыг бүрэн биелүүлж, шаардлага зорилгыг нь гүйцэлдүүлсэн. Одоо Монгол Улсын тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөг батлан хамгаалж байдаг Үндсэн хуулийг, Үндсэн хуульт ёсыг эвдэн бусниулах үйл ажиллагаагаа зогсоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж заасан. Тиймээс миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хувьд Улсын Их Хурлаас хуулиа мөрдөж, сахин биелүүлэхийг шаардаж, бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү хоригийг тавьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг “… Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” хэмээн өөрчлөн найруулж, хуульчилсан нь нэг удаагийн шинжтэй, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэнд нийцэхгүй, Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хууль тогтоомж нь “Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байх, хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх” гэсэн шаардлагуудыг тус тус зөрчсөн байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байна.

Энэхүү хоригийг зохих хууль журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-06 202.21.109.45

Ерөнхийлөгч Х.Баттулга зөв юм хийж байна.Ерөнхий сайд хийж чадахгүй гээд ажлаа хаясан Хүрэлсүх гэдэг хүн ямар нүүрээрээ ерөнхийлөгч болно гэдэг байна.

Avatar

зочин 2021-05-06 202.9.46.118

Нам тараах талаар.
МАН-ын 62 гишүүнийг Монголын нийт ард түмэн үндсэн хуулийнхаа дагуу
ямар ч булхай луйваргүйгээр сонгосон билээ. Яагаад гэвэл ямар ч байсан улс орноо зохих төвшинд удирдаад явчих чадамжтай улс төрийн хүчин гэж нийт монголчуудын дийлэнх хэсэг нь итгэсэн юм. АН хэрэв нам шиг нам байсансан бол, улс орноо удирдан чиглүүлэх үйлсэд удаа дараа алдаа дутагдал гаргаагүй байсан бол ард түмэн мөн л тэдэнд итгэл үзүүлж саналаа өгөх л байсан

Avatar

Зочин 2021-05-06 192.82.83.126

Энэ нэг хор хутгахаас өөр ямарч юм мэдэхгүй гар юунд хориг тавьж байгаагаач мэдэхгүй л байгаа!! Зүгээр л өөрт нь хэрэггүй бол бүхнийг нурааж гацааж сурсан зангаараа. Одоо бол юун хууль уншиж судлах Хувийн болгонгоо алдсан АН – аа алдчихгээд сандарч байгаа ! Өлсөгч нарынхаа мөнгийг хаанаас гаргуулах талаараа , Уянгаа Мөнхбаясаа Өнөрөө, Цэнхэр үст, Баасан, Эрдэнэчимэг, Адигаа, Одонтуяа аниануудыг дайралтанд оруулах Барбороса төлөвлөгөө зохиож суугаа!

Avatar

US 2021-05-06 73.71.142.91

Mash zuv.

Avatar

Зочин 2021-05-06 103.57.94.241

Хуулиа уншиж учрыг сайн олооч ээ. Нүдээ аньчихаад л хориг тавиад байхын

Avatar

Зочин 2021-05-06 202.126.89.102

Энэ өөрөө талбайд очиж хэвтвэл гоё сүртэй.Гоё шоу үзмээр байна.

Avatar

Зочин 2021-05-06 64.119.22.156

Зайлаа цаашаа

Avatar

Иргэн 2021-05-06 64.119.22.156

Энэнээс бүүр залхаж гүйцлээ. Хурдхан нэг сар өнгөрөөсэй. Тэгвэл энэ нэг нойтон хамуунаас салж амрах биз

Avatar

irgen 2021-05-06 66.181.185.97

Хориг зөв. Дэмжиж байна.

Avatar

зочин 2021-05-06 192.82.68.127

Ардчилал гэдэг нэрийн дор маш олон залуус сайн ухаарахгүй хэт туйлширч тархины согогтой болж ДОПИНГИНДО болж байна. Эмчилгээ авахааргүй солиорчээ. Алтанхуяг ч түүний араас явж байх шиг санагдлаа. яана аа. Иймэргүүнүүд төрийн эрхийг авах гээд үхэлдэн тэмцэлдэж байгааг бодоорой. Зарим сурвалжлагч нэр зүүсэн утсан хүүхэлдэйнүүд мөнгөөр захиалгат мэдээнцэр тарааж байх шив

Avatar

oogii 2021-05-06 66.181.191.145

АЛТАНХУЯГ ЧИНЬ УГААСАА СОЛИОТОЙ, ДЭЭРЭЭС НЬ БАРУУН МОНГОЛ ЗАН НЬ НЭМЭГДСЭН, ЭРХ МЭДЭЛ, ИДЭЖ УУХЫН ДОНТОЙ АМЬТАН БАЙХГҮЙ ЮУ. ЕРӨНХИЙ САЙД ГЭЖ ЯАЖ МАНАРГАСАН НЬ ОДОО ХҮРТЭЛ ОЛОНХЫН САНААНД БАЙНА.

Avatar

зочин 2021-05-06 202.9.46.169

Хунт , Фильд маршал , Фурер Хүрэлсүх

Avatar

Зочин 2021-05-06 192.82.69.155

Хориг зөв. Үндэслэлүүд ч зөв. МАН худалч хулгайч болж төлөвшсөн нь Монголын эмгэнэл болчихоод байхад юун АНвэ. МАН ын төсөв мөнгөний луйвар хулгай одоо бүүр ахиад хуулийн хулгай гажуудал болчихлоо. Эмгэнэлт жүжиг МАНтавьж муу нэр нь АНд ирж байгаад их баярлаад байна уу даа Өөрсдийн толгой дээрх тэмээг харахгүй байж бусдын толгой дээрх ширхэг өвсийг харчихаа юу

Avatar

ЧИНГИС 2021-05-06 66.181.182.125

УИХ-г татан буулгаж Өөрийгөө Ерөнхийлөгчөөр дахин 4 жил өргөмжлөх гэсэн сценари явагдах болно! ! ! Жанхуу Ухна Хүрэлсүх хоёрын 4 жилд хийсэн ажлын үр дүн ингэж гарах болно! ! !

Avatar

ЧИНГИС 2021-05-06 66.181.182.125

хөлсний троллуудаар амжилттай зохион байгуулж аль болох Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахгүй байх. Дотоодын корона хяналтаа алдсан байдлыг овжин ашиглаж хөл хорио тавигдангуут иргэдэд ихээхэн хэмжээний бэлэн мөнгө амлаж жагсаал, цуглаан, суултыг хаа сайгүй зохион байгуулах. Үймэн самуун гаарч, корона хяналтаас гарах тусам энэ нь Жанхууд ашигтай тусах тул, цагийн байдлыг туйлын нарийн тооцож Дотоодын цэргийг хөдөлгөн Монгол улсад онц байдал зарлаж, УИХ-г татан буулгаж Өөрийгөө Ерөнхийлөг

Avatar

ЧИНГИС 2021-05-06 66.181.182.125

АН намыг өнгөрсөн 4 жилд Жанхуу хэрхэн самарсны үр дүн, бодит жишээг бид өнөөдөр харж байна. Яг одоогоор Жанхуу “Б” төлөвлөгөөндөө орсон байна. Энэхүү төлөвлөгөө ёсоор АН намын дотоод зөрчлийн улмаас Жанхуугийн утсан хүүхэлдэй Алтанхуягийг СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах болно. Уг шийдвэр гарсан даруйд нийгмийг эмх замбараагүй байдал, дотоодын үймээн самуунд уриалсан дуудсан бүхий л талын ажлыг дотоодын үймээн дэгдээгч, утсан хүүхэлдэй, хөлсний троллуудаар амжилттай зохион байгуулж аль б

Avatar

Зочин 2021-05-06 103.229.123.167

ТУЛГААА ОДОО БОЛНОО БАТЛАГДСАН ХУУЛИЙГ ЦУЦЛААД ДАХИАД ЧАМД ЗОРИУЛЖ БАТЛАХ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ НЭР ЦЭВЭР ХУГАЦААГАА ДУУСГАМААР ЮМ

Avatar

Хулчгар Хүрэлсүх 2021-05-06 27.122.12.234

Хулчгар Хүрэлсүх Баттулгатай шударгаар өрсөлдөхөөс айгаад хууль өөрчилсөн. Аваргыг давж аварга болдог, одоогийн ерөнхийлөгчтэй сонгуульд өрсөлдөж ялж ерөнхийлөгч болох ёстой. Хүрэлсүх ерөнхийлөгч болмоор байгаа бол Баттулгатай өрсөлд. Үгүй бол Баттулга онц байдал зарлаад Засгийн газрыг огцруулаад МАН-ын бусад гишүүдийг Засгийн газраа дахин байгуулах бололцоо олгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-05-06 202.55.188.37

Хохьчинээ та на нар 2008 онд МАН-ын байрыг шатааж байхад нь залуусаа дэмжээд МАН-ыг тэр жигт нь коммунизмтэй нь булшилахгүй яасан юм тэр үед л жоохон дэмжсэн бол өдийд МАХН гэж ор мөргүй огторгуйд одсон байхгүй юу?хохь чинь.

Avatar

зочин 2021-05-06 64.119.17.93

Энэнээс ч үнэхээр залхаж байна даа. Ерөнхийлөгч хийж чадахгүй нь тодорхой. Харин ядаж хүн байж бас чаддаггүй нь даанч харамсалтай.

Avatar

Зочин 2021-05-06 66.181.191.145

ЭНЭ ЗАНАЛ ЗҮХЛЭЭС ӨӨР ЮМ МЭДДЭГГҮЙ ХҮНИЙ ШААР ХУРДАН ДАЛД ОРООСОЙ. ТӨРИЙН АЛБЫГ ХУЛХИ НАЙМААТАЙГАА АДИЛ ГЭЭД АНДУУРЧИХСАН ТАРХИНЫ ТУРААЛДАА ЭНЭ.

Avatar

Зочин 2021-05-06 202.9.46.169

МАН ЫН ХӨЛСНИЙ ТРОЛУУД МӨНГӨНДӨӨ ХАХАЖ ҮХЭЭСЭЙ

Avatar

nathan 2021-05-06 41.138.89.242

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ
Танд бизнес эрхэлдэг, хувийн институт хариуцдаг, та хувь хүн, та тариачин, тариалан эрхэлдэг, санаа зовох зүйлгүй тул нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл имэйл эсвэл whatsapp хаягаар холбогдоорой. Бид COVID-19 тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн олон хүмүүст туслахаар шаргуу ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
Имэйл хаяг: ayudaentreparticular@gmail.com
Whatsapp дугаар: 00330780936909 эсвэл +33780936909
Вэбсайт: ayudafinnance.webs.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж