Д.Тогтохсүрэн: Хоршооллыг дэмжиж татварын ялгаатай, хөнгөлөлттэй бодлого барина | News.MN

Д.Тогтохсүрэн: Хоршооллыг дэмжиж татварын ялгаатай, хөнгөлөлттэй бодлого барина

ТОГТОХСҮРЭН

Д.Тогтохсүрэн: Хоршооллыг дэмжиж татварын ялгаатай, хөнгөлөлттэй бодлого барина

Д.Тогтохсүрэн: Хоршооллыг дэмжиж татварын ялгаатай, хөнгөлөлттэй бодлого барина

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.05.06/ хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа.Уг хуулийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын гишүүд санаачлан 2019 оны есдүгээр сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлж байв.

Өмнөх Хоршооны тухай хуулийг 1998 онд баталж, 2002, 2004, 2005, 2011 онд тус тус зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Хоршоо нь өрхийн жижиг бичил бизнесээр хязгаарлагдахгүй, бүс нутаг, тухайн сум, баг, аймаг, дүүргээрээ нэгдэж, хөдөлмөрөөрөө хоршин, орлого, ашгаа нэмэгдүүлэх боломж бөгөөд хүн амын ядуурал, ажилгүйдэл, ялангуяа хөдөө орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах боломжтой салбар юм.

Хоршооны тухай хуульд дараах онцлог, ач холбогдолтой зохицуулалтууд орж байгаа УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тодотголоо. Үүнд:

✅ Анхан шатны хоршоог 9-өөс дээш иргэн байгуулах, дундын хоршоог хоршоо, хуулийн этгээд хамтран байгуулах, Хоршоод холбоо байгуулах, Нэгдсэн хоршооллын холбоо байх зэрэг асуудал тусгагдсан. Ингэснээр хоршооны гишүүдийн тоог тодорхой болгож, хоршоод хоршиж үйл ажиллагаа явуулах, суралцах, хамтран хөгжих боломж бүрдэнэ.

✅ Хоршооны өөрийн хөрөнгийг тодорхой болгож, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулахаар заасан. Ингэснээр хоршоо эдийн засгийн харилцаанд идэвхтэй оролцох, эд хөрөнгийн эрхээ хэрэгжүүлэх, банкнаас зээл авах зэрэг олон боломж бүрдэнэ.

✅ Хоршоо гишүүддээ ашиг хувиарлах зохицуулалтгүй байсныг өөрчилж, гишүүддээ ашиг хувиарладаг байхаар тусгасан. Ингэснээр хоршооны гишүүд хоршооны үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцоно. Хоршооны гишүүнийг сургалтад заавал хамруулах, хоршоодод үйл ажиллагаагаа явуулахад туслах сургалтыг мэргэжлийн холбоод, Нэгдсэн холбоо зохион байгуулах гэх мэтчилэн дэмжих чиглэлийн зохицуулалтууд орсон.

✅ Хоршоод компани, аж ахуйн нэгжтэй адил хэмжээгээр орлогын татвар төлж байгаа нь хоршоог хөгжүүлэхэд бас нэг саад болж байсан. Хоршооллыг дэмжих зорилгоор татварын ялгаатай, хөнгөлөлттэй бодлого барина.

✅ Хоршооны эрхлэх үйл ажиллагааны хүрээг нэмэгдүүлсэн. Хуулиар хориглоогүй, дүрмэндээ заасан бүх л үйл ажиллагааг эрхлэх боломжтой болсон.

✅ Хоршоо, хоршооны гишүүдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор Хоршоонд хөрөнгө оруулалт хийх, Хоршооны хөгжлийн сан, Болзошгүй эрсдэлийн санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах зэрэг нарийвчилсан зохицуулалтууд тусгагдсан.

✅ Хоршооны эрх, үүрэг, хоршооны гишүүний эрх, үүргийг нарийвчлан зааж, мөн төр ямар чиг үүрэгтэй оролцохыг тодорхой болгосон. Бүх гишүүдийн хурал, хяналтын зөвлөлийн хурал гэх мэт хоршооны үйл ажиллагаа болон удирдлагатай холбоотой процессын үйл ажиллагааг мөн нарийвчлан зохицуулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-05-06 202.21.118.6

Монгол улсад хэрэгтэй л хүнд ээ, энд муулаад байгаа нөхдүүд өөрсдөө ямар мэдлэг чадвартай нөхөд байгаа болдоо, юм мэддэг хүмүүс үнэлдэг юм билээ, эвийг нь олж, гарцыг нь гаргахдаа тун сайн хүн гэдгээ 2 парлмент дамжуулан харууллаа. Ийм хүмүүс УИХ-д байж нийгмийн харилцааг зөв зохицуулах хууль гарна

Avatar

иргэн 2021-05-06 202.131.236.170

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: ЦЕГ-аас суурь судалгаа хийсэн. Стандартчилал хэмжил зүйн газраас камерын стандартыг мөн баталсан. Өнөөдөр Монгол Улсад 6000 гаруй камер байгаа. Түүний 30 хувь нь огт ажилладаггүй, 30 хувь нь ашиглалтын шаардлага хангадаггүй гэсэн гэсэн судалгаа байгаа. Монгол Улсын хэмжээнд хилийн боомтоос эхлээд хурдны зам, хот суурин газрууд, гудамж талбай дээр 60 гаруй мянган камер суурилуулах шаардлагатай. 300 гаруй сая ам.долларын асуудал яригдаж байгаа.

Avatar

Зочин 2021-05-06 66.181.161.14

Жижиг бизнес эрхлэж байгаа хүмүүс тогтсон нэг төвшиний татварийг жилд нэг удаа ч юм уу улирлаар хуваагаад төлдөг татварийн тогтолцоотой болмоор байна.Улсад төлөх татвар тодорхой бол татвар санхүү тайлан бүртгэл гээд аль аль талдаа амар баймаар байна.Иргэн баян бол улс баян гэдэг дэ

Avatar

Иргэн 2021-05-06 66.181.184.141

Энэ хоршоо ХАА-н нэгдэлээс нэг их ялгаагүй юм биш үү. 1950-аад оны эхээр бас л иймэрхүү зүйл яригдаж нэгдэлүүд байгуулагдаж байсан санагдана.

Avatar

/*-*/ 2021-05-06 49.0.142.169

Өвөрхангайн 1 номерийн авилгалч даа

Avatar

Зочин 2021-05-06 69.47.29.7

hogiin novshiin avilgach bas horchin shuudee naad togtoh lagai hulgaich chini!

Avatar

Зочин 2021-05-06 192.82.65.224

хоршоолол өнөөдөр л хэрэгтэй байна. жалгын нэг буучихаад яах учираа олохгүй байгаа малчдыг нэгтгэж нийлүүлээд хамтын хүчээр мал мах, сүү, цагаан идээ, арьс ширээ борлуулж, хадлан тэжээлээ хамтран татаж, хашаа саравчаа олны хүчээр янзалж сайжруулдаг арга туршлага нэгдмэл зохион байгуулалт хэрэгтэй.

Avatar

БОлохгүй 2021-05-06 122.201.21.6

Татвар бол төрийн дархлаа, тусгаар тогтнол, иргэдийн хариуцлага.
Татвар төлөх нь төрдөө итгэх иргэдийн итгэл, найдвар байдаг.
Татвараар оролдоод байвал ТӨР УЛС – СӨНӨХ аюултай шүү!!!!!!

Avatar

Зочин 2021-05-06 69.47.29.7

Novshiin hulhi zavaan gar shdee chi togtoh oo!

Avatar

redy 2021-05-06 41.138.89.242

Танд бизнес эрхэлдэг, хувийн институт хариуцдаг, та хувь хүн, та тариачин, тариалан эрхэлдэг, санаа зовох зүйлгүй тул нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл имэйл эсвэл whatsapp хаягаар холбогдоорой. Бид COVID-19 тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн олон хүмүүст туслахаар шаргуу ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
Имэйл хаяг: ayudaentreparticular@gmail.com
Whatsapp дугаар: 00330780936909 эсвэл +33780936909
ujd

Avatar

Зочин 2021-05-06 202.9.46.169

Хулгайчууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж