Д.Тогтохсүрэн: Хоршооллыг дэмжиж татварын ялгаатай, хөнгөлөлттэй бодлого барина

Хуучирсан мэдээ: 2021.05.06-нд нийтлэгдсэн

ТОГТОХСҮРЭН

Д.Тогтохсүрэн: Хоршооллыг дэмжиж татварын ялгаатай, хөнгөлөлттэй бодлого барина

Д.Тогтохсүрэн: Хоршооллыг дэмжиж татварын ялгаатай, хөнгөлөлттэй бодлого барина

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.05.06/ хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа.Уг хуулийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын гишүүд санаачлан 2019 оны есдүгээр сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлж байв.

Өмнөх Хоршооны тухай хуулийг 1998 онд баталж, 2002, 2004, 2005, 2011 онд тус тус зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Хоршоо нь өрхийн жижиг бичил бизнесээр хязгаарлагдахгүй, бүс нутаг, тухайн сум, баг, аймаг, дүүргээрээ нэгдэж, хөдөлмөрөөрөө хоршин, орлого, ашгаа нэмэгдүүлэх боломж бөгөөд хүн амын ядуурал, ажилгүйдэл, ялангуяа хөдөө орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах боломжтой салбар юм.

Хоршооны тухай хуульд дараах онцлог, ач холбогдолтой зохицуулалтууд орж байгаа УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тодотголоо. Үүнд:

✅ Анхан шатны хоршоог 9-өөс дээш иргэн байгуулах, дундын хоршоог хоршоо, хуулийн этгээд хамтран байгуулах, Хоршоод холбоо байгуулах, Нэгдсэн хоршооллын холбоо байх зэрэг асуудал тусгагдсан. Ингэснээр хоршооны гишүүдийн тоог тодорхой болгож, хоршоод хоршиж үйл ажиллагаа явуулах, суралцах, хамтран хөгжих боломж бүрдэнэ.

✅ Хоршооны өөрийн хөрөнгийг тодорхой болгож, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулахаар заасан. Ингэснээр хоршоо эдийн засгийн харилцаанд идэвхтэй оролцох, эд хөрөнгийн эрхээ хэрэгжүүлэх, банкнаас зээл авах зэрэг олон боломж бүрдэнэ.

✅ Хоршоо гишүүддээ ашиг хувиарлах зохицуулалтгүй байсныг өөрчилж, гишүүддээ ашиг хувиарладаг байхаар тусгасан. Ингэснээр хоршооны гишүүд хоршооны үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцоно. Хоршооны гишүүнийг сургалтад заавал хамруулах, хоршоодод үйл ажиллагаагаа явуулахад туслах сургалтыг мэргэжлийн холбоод, Нэгдсэн холбоо зохион байгуулах гэх мэтчилэн дэмжих чиглэлийн зохицуулалтууд орсон.

✅ Хоршоод компани, аж ахуйн нэгжтэй адил хэмжээгээр орлогын татвар төлж байгаа нь хоршоог хөгжүүлэхэд бас нэг саад болж байсан. Хоршооллыг дэмжих зорилгоор татварын ялгаатай, хөнгөлөлттэй бодлого барина.

✅ Хоршооны эрхлэх үйл ажиллагааны хүрээг нэмэгдүүлсэн. Хуулиар хориглоогүй, дүрмэндээ заасан бүх л үйл ажиллагааг эрхлэх боломжтой болсон.

✅ Хоршоо, хоршооны гишүүдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор Хоршоонд хөрөнгө оруулалт хийх, Хоршооны хөгжлийн сан, Болзошгүй эрсдэлийн санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах зэрэг нарийвчилсан зохицуулалтууд тусгагдсан.

✅ Хоршооны эрх, үүрэг, хоршооны гишүүний эрх, үүргийг нарийвчлан зааж, мөн төр ямар чиг үүрэгтэй оролцохыг тодорхой болгосон. Бүх гишүүдийн хурал, хяналтын зөвлөлийн хурал гэх мэт хоршооны үйл ажиллагаа болон удирдлагатай холбоотой процессын үйл ажиллагааг мөн нарийвчлан зохицуулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж