НДШ: Хоёр хувиар нэмэх үү, буцаах уу? | News.MN

НДШ: Хоёр хувиар нэмэх үү, буцаах уу?

НДШ: Хоёр хувиар нэмэх үү, буцаах уу?

НДШ:  Хоёр хувиар нэмэх үү, буцаах уу?

Өнгөрөгч 2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газар тухайн үеийн эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас Олон улсын валютын сангийн /ОУВС/ өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тодорхой болзлыг хангахаар тохиролцон хамрагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татвар болон НДШ-ийг нэмэгдүүлэх үүргийг тухайн үеийн Засгийн газар Олон улсын валютын сангийн өмнө хүлээн, гэрээ байгуулсан юм.

Тиймээс Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 14 хувь (тус бүр 7 хувь) байсныг 19 хувь (тус бүр 9.75 хувь)-д хүргэж баталсан. Энэ өөрчлөлтийг ажил олгогч болон ажилтанд дарамт үүсгэхгүйн үүднээс холбогдох хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг ажил олгогч болон ажилтан тус бүр 2018 онд нэг хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд нэг хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр зохицуулж, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс ажил олгогч, ажилтан тус бүр 9.5 хувиар төлөхөөр баталсан байдаг.

2021  оны нэгдүгээр сараас эхлэн НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлж 26 хувь болгосон бол ирэх долдугаар сараас эхлэн НДШ хоёр хувиар нэмэгдэнэ.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэгчдийн дундаж цалин 1.2 сая төгрөг. Энэ цалингаар жишээ авахад ирэх долдугаар сараас  эхлэн НДШ-ийн хоёр хувийн нэмэгдэл хувь хүний цалингаас сар бүр 240 мянган төгрөг суутгахаар байна.

2020 онд нийт 132 мянган ААН тайлангаа ирүүлжээ. Үүнээс

  • 98 мянган ААН X тайлан ирүүлсэн
  • 34 мянган ААН тайлангаа ирүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, 2020 онд 34 мянган аж ахуйн нэгж тайлангаа ирүүлсэн нь энэ нь өмнөх оноос 27 мянгаар буурсан буюу мөн тооны ААН орлогогүй болсон гэсэн үг.  Цар тахалтай энэ үед дээрх нэмэгдэл нь ажил олгогчдод ихээхэн дарамт болохоос гадна ажилчдаа цөөлөх үү, цалингаа хасах уу гэсэн хэцүүхэн сонголттой тулгарахад хүрээд байна. Иргэдийн нуруун дээрх ачаа өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа цагт Засгийн газар нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлийг хойшлуулахыг 21 аймгийн Үйлдвэрчний эвлэл санал шаардлагаа УИХ, Засгийн газарт хүргүүлсэн.

Нийгмийн даатгалын сангийн мөнгийг Капитал банкинд өгөөд алдсан, энэ "шархаа" ард түмнээр нөхүүлж байна гэсэн шүүмжлэл ч нийгэмд гарч буй.

Иргэд үндсэн цалингаасаа Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ), Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг суутгуулаад гар дээрээ хэдэн төгрөг авч байгааг жишээгээр харуулбал,

  • Сарын 900 мянган төгрөгийн цалинтай бол гар дээрээ одоо 742.950 төгрөг авдаг. Тэгвэл ирэх долдугаар сарын 1-нээс 726.750 төгрөг болж буурна.
  • Сарын 1.2 сая төгрөгийн цалинтай бол одоо гар дээрээ 982.600 төгрөг авдаг. Тэгвэл ирэх долдугаар сарын 1-нээс 961 мянган төгрөг болж буурна.
  • Сарын 1.5 сая  төгрөгийн цалинтай бол гар дээрээ одоо 1.224.250 төгрөгийг авдаг. Тэгвэл ирэх долдугаар сарын 1-нээс 1.197.250 төгрөг болж буурна.
  • Сарын 2 сая төгрөгийн цалинтай бол гар дээрээ одоо 1.625 мянган төгрөгиийг авдаг. Тэгвэл ирэх долдугаар сарын 1-нээс 1.589 мянга болж буурна.

Ямартай ч УИХ-ын нэр бүхий гишүүд нийгмийн даатгалын шимтгэлийг “Бууруулсан хувь, хэмжээ”-гээр хуульд өөрчлөлт оруулах зүй ёсны шаардлага үүссэн гэж үзэж, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /2021.05.04/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.  Тодруулбал, УИХ-ын гишүүн  Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нар санаачилсан уг хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахаар тусгасан байна.

Хуулийн төсөлд: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.7” гэснийг “11.7”, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.5” гэснийг “11.5”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “12.5 хувиас” гэснийг “11.5 хувиас” гэж тус тус өөрчилсүгэй гэжээ.

Энэ хуулийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төслийг боловсруулсан байна.

Өнгөрөгч 2007 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр УИХ-аас баталсан хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө” гэж хувь хэмжээг тогтоосон хүснэгтийн “Тэтгэвэрийн даатгалын болон шимтгэлийн дүн” хэсэгт доорх хүснэгтэд харуулсан байдлаар өсгөсөн дүнгээр өөрчлөлт оруулсан.

ХҮСНЭГТ №1

Нийгмийн даатгалын төрөлАжил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/
Тэтгэврийн даатгал7.07.0
Шимтгэлийн дүн10.010.0

Харин дээрх хувь хэмжээг 2017 оны  дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө” гэж хувь хэмжээг тогтоосон хүснэгтийн “Тэтгэвэрийн даатгалын болон шимтгэлийн дүн” хэсэгт доорх хүснэгтэд харуулсан байдлаар өсгөсөн дүнгээр өөрчлөлт оруулжээ.

ХҮСНЭГТ №2

Нийгмийн даатгалын төрөлАжил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/
Тэтгэврийн даатгал9.59.5
Шимтгэлийн дүн12.712.5

Өөрчлөлт орсон үндэслэл нь Монгол Улсын эдийн засаг тогтвортой хөгжиж, эдийн засгийн холбогдох үзүүлэлтүүд өссөнтэй шууд холбоотой гэж тайлбарлаж байв.

Гэтэл цар тахлын аюул өрнөснөөр олон арван аж ахуйн нэгж хаалгаа барихад хүрч, ажил эрхэлж буй хүмүүсийн ашиг орлого эрс буурснаар дээрх ачааллыг дааж чадахгүй учир нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулах хуулийн төслийг санаачилсан нь цагаа олсон гэж олон нийт үзэж байгаа юм.

Нийт 49.7 мянган ажил олгогч, 168 мянган шимтгэл төлөгч ажиллагсад уг хөнгөлөлтийг эдэлж  энэ хэрээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгална гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-05-07 124.158.83.184

Элий балай новшнууд минь бидний зовж олсон жаахан мөнгөнөөс авсан шимттгэл татварыг та нар гарынхаа салаагаар урсгаж байна. 2 хувиар хуурах уу .Ёстой лөөлөө байлгүй.Ундрмаагийн өрийг төлүүл.

Avatar

Зочин 2021-05-07 66.181.161.47

buruu~ard tvmnee bodooch

Avatar

иргэн 2021-05-07 76.107.165.63

За авилгачадаа, энэ дор орилолдож байгаа бэртэгчин тархины тураалтануудаас айж та нар наад шимтгэлээ бууруулах байлгүй. Ядаж байхад Толгой авилгач УХНА чинь сонгуульд дэвших гэж байна. Ганцхан зүйлийг хэлье. Алтанхуягийг дэвшүүлэхгүй байж чадвал танай УХНА гарцаагүй эхний шатаар сонгогдоно. Нэгэнт байдал ийм байхад янз бүрийн халамж тарааж энэ үндэстнийг битгий доройтуулаач.

Avatar

Зочин 2021-05-07 64.119.19.40

Занданшатар даргаа, МАН -н гишүүдээ ядаж НДШ тасралтгүй төлсөн 5 жилээр тэтгэвэр тогтоолгох
хуулийн төслийг С.Одонтуяа, Б.Пүрэвдорж гишүүд өргөн барисан, яаралтай шийдэж өгөөрэй, жилийн
жилд боллоод л байсан хуулийг танай намынхан 7жил болгосон шүү. Алдаагаа засварлаарай, үгүй бол
У.Хүрэлсүхэд санал өгөхгүй, Д.Энхбатад өгнө.

Avatar

Зочин 2021-05-07 64.119.22.214

Нэмэхийн эсрэг байна.

Avatar

Зочин 2021-05-07 192.82.73.149

Ажил хийж хөлсөө урсгаж татвар шимтгэлээ төлдөг жинхэнэ ЭХ ОРОНЧ хэсгээ дэмжихээ байг гэхэд бага мөлжие.Залхуу арчаагүй бүдүүлэг хурган зальтай ядуу юу, эсвэл үнэхээр хөгжлийн бэрхшээлтэй, группын, өвчтэй хүнээ зөв ЯЛГАЖ халамжилья.Хорооны дарга намын нөхдүүдэд их НО бий шүү.Ажил л хийхгүй бол амьдрах боломжгүй,эсэргээрээ ажилтхй хүн сайхан амьдрах тийм орчин нөхцөл,ухамсар нийгэмд бий болгое оо.

Avatar

Ийм л байсан 2021-05-07 139.5.217.151

Өнөөдөр өгснөө буцаагаад л авчихаж байгаа. Үеийн үед л ийм байсан. Энэ 2 намын авгай хүүхэд, хамаатан саданг нь тэжээгээд тэтгэсээд дууслаа

Avatar

Зочин 2021-05-07 202.126.88.234

5/8-наас ХӨЛ ХОРИО СУЛАРМАГЦ 6/9-НД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИА ЯВУУЛЖ ЧАДАХГҮЙ ХЭМЖЭЭНД ХҮРЧ НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДРЭХ ВИЙ ДЭЭ !!!! 2021 ОН Ч УЛААНААС УЛБАР ШАР; УЛБАР ШАРААС УЛААН ГЭСЭЭР ДУУСНА ДАА….ХАРЖ Л БАЙГААРАЙ !!!!

Avatar

Зочин 2021-05-07 66.181.161.89

Ажил хийж зовлогоо зовоож хөлсөө урсгаж олсон мөнгийг шимтгэл гэж Ард түмнээсээ авчихаад бөөн тэтгэмж/тэтгэвэр бол улсад өгч байсан мөнгөө авч байгаа болохоос улс өгөөгүй шүү/ болгоод бас хууль бусаар /Ундармаа мэт ……/ зарцуулахыг үнэхээр зөвшөөрөхгүй. Хөдөлмөрлөж олсон мөнгө хамгаас үнэтэй учраас Ард түмэн НДШ нэмэхийг эсэргүүцэж байна.

Avatar

Zochin 2021-05-07 64.119.22.244

Niigmiin taatgal nemegduulehiig eserguutsej bna. Tulj chadahgui

Avatar

Зайл 2021-05-07 64.119.23.37

Чадахгүй шүү. Бид нарын амьдрал огт өөрчлөгдөөгүй доройтож бхад та нарын дур мэдэн тавьсан өрийг бид нар яахлээрээ төлөх ёстой гэж. Монгол хүн болж төрсөндөө энэ улсад өртэй юм шиг та нарын боол хийж огт чадахгүй. НДШ ТӨЛӨХГҮЙ

Avatar

ХУУЛЬЧ 2021-05-07 192.82.64.190

ШИЙДЭХ АСУУДАЛ МӨН ШҮҮ ,,,,МОНГОЛЧУУД МААНЬ ХӨРӨНӨЛӨГ БИШ ,,,,,ТӨЛБӨРИЙН ЧАДАМГҮЙ,,, ТЭГЭЭД ҮНДСЭН ХУУЛЬДАА /17,1-ыг үз/ ИРГЭН БҮР ТАТВАР ТӨЛӨХ ЖУРАМТ ҮҮРЭГ ГЭСНЭЭС БИШ ШИМТГЭЛ ЗААВАЛ ТӨЛ ГЭЭГҮЙ ГЭЭГҮЙ САНАГДАНА,,,, ЭНЭ УДАА ИРГЭНИЙХЭЭ ТАЛД ШИЙДЭЛ ГАРГАХ УЧИРТАЙ ДАА ,,,,ХАРИН ТЭР НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИНЭТГЭЛЭЭ ХУУЛЬ ГАРГАЖ ХУРДАН ШИЙД ,,,,,,АЛИЙН БОЛГОН БИДНИЙГ ЭВ ХАМТЫН БАЙДЛААР НЭГ ТОГООНООС ТЭЖЭЭХЭВ ДЭЭ

Avatar

Зочин 2021-05-07 202.55.191.130

Boon ur bolj uldeh ih hemjeenii zeel avahiin tuld OUVS-s tavisan bolzliig hangah gej irgedee muljij baigaa yum baina gej oilgoloo zuv uu? ene uls uudluhgui ee

Avatar

ЗОЧИН 2021-05-07 202.131.233.26

ЦАЛИНГААС НДШ 10,3 ХУВЬ ТӨЛДӨГ ҮҮНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ, ТЭТГЭВЭРИЙН ДААТГАЛ, ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛ, АЖИЛГҮЙДЭЛИЙН ДААТГАЛ, ОСОЛ МЭРГЭЖЛИЙН ДААТГАЛ ЭНИЙГЭЭ ТОДОРХОЙ БИЧЭЭЧ ДАВХАР НААД СУУТГАСАН ДҮН ДОТОР ЧИНЬ ХАОАТ АА САЛГАЖ БИЧЭЭЖ НЭЭХ МЭДДЭГ Ч ЮМ ШИГ БААХАН СОНИН ЮМ БИЧЦЭН БАЙХИИН. НЭМҮҮЛМЭЭРГҮЙ БН.ХАСУУЛМААР БН.

Avatar

Зочин 2021-05-07 103.229.121.1

МАНгарууд сонгуулийн өмнө 2 хувиар буулгана гээд сонгууль өнгөрсөний дараа нэмнэ гээд сонгуулийн шоу хийж шогтох юмаа

Avatar

Зочин 2021-05-07 192.82.73.6

Ундармаагийн салтааны өрийг ард түмэн үүрэх ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж