НДШ: Хоёр хувиар нэмэх үү, буцаах уу?

Хуучирсан мэдээ: 2021.05.07-нд нийтлэгдсэн

НДШ: Хоёр хувиар нэмэх үү, буцаах уу?

НДШ:  Хоёр хувиар нэмэх үү, буцаах уу?

Өнгөрөгч 2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газар тухайн үеийн эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас Олон улсын валютын сангийн /ОУВС/ өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тодорхой болзлыг хангахаар тохиролцон хамрагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татвар болон НДШ-ийг нэмэгдүүлэх үүргийг тухайн үеийн Засгийн газар Олон улсын валютын сангийн өмнө хүлээн, гэрээ байгуулсан юм.

Тиймээс Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 14 хувь (тус бүр 7 хувь) байсныг 19 хувь (тус бүр 9.75 хувь)-д хүргэж баталсан. Энэ өөрчлөлтийг ажил олгогч болон ажилтанд дарамт үүсгэхгүйн үүднээс холбогдох хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг ажил олгогч болон ажилтан тус бүр 2018 онд нэг хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд нэг хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр зохицуулж, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс ажил олгогч, ажилтан тус бүр 9.5 хувиар төлөхөөр баталсан байдаг.

2021  оны нэгдүгээр сараас эхлэн НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлж 26 хувь болгосон бол ирэх долдугаар сараас эхлэн НДШ хоёр хувиар нэмэгдэнэ.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэгчдийн дундаж цалин 1.2 сая төгрөг. Энэ цалингаар жишээ авахад ирэх долдугаар сараас  эхлэн НДШ-ийн хоёр хувийн нэмэгдэл хувь хүний цалингаас сар бүр 240 мянган төгрөг суутгахаар байна.

2020 онд нийт 132 мянган ААН тайлангаа ирүүлжээ. Үүнээс

  • 98 мянган ААН X тайлан ирүүлсэн
  • 34 мянган ААН тайлангаа ирүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, 2020 онд 34 мянган аж ахуйн нэгж тайлангаа ирүүлсэн нь энэ нь өмнөх оноос 27 мянгаар буурсан буюу мөн тооны ААН орлогогүй болсон гэсэн үг.  Цар тахалтай энэ үед дээрх нэмэгдэл нь ажил олгогчдод ихээхэн дарамт болохоос гадна ажилчдаа цөөлөх үү, цалингаа хасах уу гэсэн хэцүүхэн сонголттой тулгарахад хүрээд байна. Иргэдийн нуруун дээрх ачаа өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа цагт Засгийн газар нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлийг хойшлуулахыг 21 аймгийн Үйлдвэрчний эвлэл санал шаардлагаа УИХ, Засгийн газарт хүргүүлсэн.

Нийгмийн даатгалын сангийн мөнгийг Капитал банкинд өгөөд алдсан, энэ "шархаа" ард түмнээр нөхүүлж байна гэсэн шүүмжлэл ч нийгэмд гарч буй.

Иргэд үндсэн цалингаасаа Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ), Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг суутгуулаад гар дээрээ хэдэн төгрөг авч байгааг жишээгээр харуулбал,

  • Сарын 900 мянган төгрөгийн цалинтай бол гар дээрээ одоо 742.950 төгрөг авдаг. Тэгвэл ирэх долдугаар сарын 1-нээс 726.750 төгрөг болж буурна.
  • Сарын 1.2 сая төгрөгийн цалинтай бол одоо гар дээрээ 982.600 төгрөг авдаг. Тэгвэл ирэх долдугаар сарын 1-нээс 961 мянган төгрөг болж буурна.
  • Сарын 1.5 сая  төгрөгийн цалинтай бол гар дээрээ одоо 1.224.250 төгрөгийг авдаг. Тэгвэл ирэх долдугаар сарын 1-нээс 1.197.250 төгрөг болж буурна.
  • Сарын 2 сая төгрөгийн цалинтай бол гар дээрээ одоо 1.625 мянган төгрөгиийг авдаг. Тэгвэл ирэх долдугаар сарын 1-нээс 1.589 мянга болж буурна.

Ямартай ч УИХ-ын нэр бүхий гишүүд нийгмийн даатгалын шимтгэлийг “Бууруулсан хувь, хэмжээ”-гээр хуульд өөрчлөлт оруулах зүй ёсны шаардлага үүссэн гэж үзэж, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /2021.05.04/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.  Тодруулбал, УИХ-ын гишүүн  Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нар санаачилсан уг хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахаар тусгасан байна.

Хуулийн төсөлд: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.7” гэснийг “11.7”, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.5” гэснийг “11.5”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “12.5 хувиас” гэснийг “11.5 хувиас” гэж тус тус өөрчилсүгэй гэжээ.

Энэ хуулийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төслийг боловсруулсан байна.

Өнгөрөгч 2007 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр УИХ-аас баталсан хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө” гэж хувь хэмжээг тогтоосон хүснэгтийн “Тэтгэвэрийн даатгалын болон шимтгэлийн дүн” хэсэгт доорх хүснэгтэд харуулсан байдлаар өсгөсөн дүнгээр өөрчлөлт оруулсан.

ХҮСНЭГТ №1

Нийгмийн даатгалын төрөлАжил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/
Тэтгэврийн даатгал7.07.0
Шимтгэлийн дүн10.010.0

Харин дээрх хувь хэмжээг 2017 оны  дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө” гэж хувь хэмжээг тогтоосон хүснэгтийн “Тэтгэвэрийн даатгалын болон шимтгэлийн дүн” хэсэгт доорх хүснэгтэд харуулсан байдлаар өсгөсөн дүнгээр өөрчлөлт оруулжээ.

ХҮСНЭГТ №2

Нийгмийн даатгалын төрөлАжил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/
Тэтгэврийн даатгал9.59.5
Шимтгэлийн дүн12.712.5

Өөрчлөлт орсон үндэслэл нь Монгол Улсын эдийн засаг тогтвортой хөгжиж, эдийн засгийн холбогдох үзүүлэлтүүд өссөнтэй шууд холбоотой гэж тайлбарлаж байв.

Гэтэл цар тахлын аюул өрнөснөөр олон арван аж ахуйн нэгж хаалгаа барихад хүрч, ажил эрхэлж буй хүмүүсийн ашиг орлого эрс буурснаар дээрх ачааллыг дааж чадахгүй учир нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулах хуулийн төслийг санаачилсан нь цагаа олсон гэж олон нийт үзэж байгаа юм.

Нийт 49.7 мянган ажил олгогч, 168 мянган шимтгэл төлөгч ажиллагсад уг хөнгөлөлтийг эдэлж  энэ хэрээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгална гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж