Нийслэлийн иргэдийн 40.2 хувь нь вакциндаа бүрэн хамрагдаад байна | News.MN

Нийслэлийн иргэдийн 40.2 хувь нь вакциндаа бүрэн хамрагдаад байна

Нийслэлийн иргэдийн 40.2 хувь нь вакциндаа бүрэн хамрагдаад байна

Нийслэлийн иргэдийн 40.2 хувь нь вакциндаа бүрэн хамрагдаад байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 5-нд иргэдээс нийт 218  дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 19 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.23 минут  байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 33 иргэн хандсанаас 13 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 20 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод 115 цэгт 301 багийн 2339 эмч, ажилтан ажиллаж, 75592 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 71.7 хувь буюу  819.477 нь I тунд, 40.2 хувь буюу 459.729 II тунд хамрагдлаа. Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд гэрчилгээгээ төрийн үйлчилгээний цахим систем /www.e-mongolia.mn/-ээс татан авах боломжтой. Хэрэв вакцинд хамрагдсан мэдээлэл алдаатай шивэгдсэн, эсвэл мэдээлэл ороогүй бол дүүргүүдийн тандалтын албаны доорх лавлах утсанд хандаарай.

  1. Баянгол дүүрэг-70120318
  2. Баянзүрх дүүрэг-70150065
  3. Хан-Уул дүүрэг-11-342257, 70049200
  4. Сүхбаатар дүүрэг-70003910
  5. Сонгинохайрхан дүүрэг-79976000
  6. Чингэлтэй дүүрэг-70106677

Гадаадын иргэн вакцинд хамрагдсан гэрчилгээгээ эрүүл мэндийн яамны vis.health.gov.mn цахим хаягаас авна.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-05-06 122.201.31.226

Өөрийн болон улс орон, ард түмнийхээ эрүүл мэндийг боддоггүй хувиа хичээсэн, мухар сүсэгтээ толгойн эргэсэн оркк үхэрүүдийг өшөө илүү чангалах хэрэгтэй, ажилтай бол ажилаас нь хал, бизнестэй бол түүнийг нь хоригло, юу ч үгүй бол гадуур гарах, төрийн үйлчилгээ авах бүх эрхийг нь хаах шаардлагатай байна. тэгэхгүй бол айлын эрхийн балай тэнэг хүүхэд шиг аашилсан оркуудаас болж монгол ковидоос салж чадахгүй байсаар эдийн засаг сүйрэх нь байна….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж