Цар тахлын эсрэг Хятадын хамгийн сүүлийн үеийн зэвсэг бол охидын хамтлаг

Хуучирсан мэдээ: 2021.05.06-нд нийтлэгдсэн

Цар тахлын эсрэг Хятадын хамгийн сүүлийн үеийн зэвсэг бол охидын хамтлаг

Цар тахлын эсрэг Хятадын хамгийн сүүлийн үеийн зэвсэг бол охидын хамтлаг

Хятадын хамгийн алдартай охидын хамтлагийн нэг "SNH48" энэ удаад ямар нэг компанийн биш, оронд нь БНХАУ-ын вакцинжуулалтын нүүр царай болжээ.

Хятад нь өдгөө хамгийн олон буюу дөрөвдүгээр сарын байдлаар 243.9 сая тун вакцин тарьсан гэдгээрээ дэлхийд дээгүүр жагсаж байгаа билээ. Харьцуулж харвал, АНУ-д нийт 246 сая вакцин тарьсан нь Хятадын дээр бичигдэж байна. Гэвч дээрх тоог Хятадын нийт 1.4 тэрбум хүн амтай харьцуулах юм бол зургадугаар сард багтаан нийт хүн амынхаа 40 хувийг вакцинжуулах зорилго биелэхэд хол байна. Тиймээс Хятадын засгийн газар вакцинжуулалтыг түргэсгэхийн тулд иргэдийг идэвхжүүлэх төрөл бүрийн арга бодож олсны нэг нь дээрх охидын хамтлаг аж. Гэвч хятадуудын багагүй хувь нь засгийн газар цар тахлыг амжилттай дарж байгаа тул заавал вакцин тариулах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ.

Зарим мужуудад вакцин тариулсан хүмүүст үнэгүй өндөг, дэлгүүрийн купон зэргийг өгч байгаа бол Шанхайд хэрэглэж буй арга залуу үеийг илүү үр дүнтэй татах бололтой. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30-нд Хонгкоу дүүргийн охидын хамтлаг "SNH48" вакцинжуулалтын албан ёсны нүүр царайгаар сонгогдсон байна. Тус хамтлаг дүүрэгтээ тоглолт хийх, шүтэн бишрэгч нартайгаа уулзах өөрсдийн гэсэн театртай гэнэ.

Хамтлагийн таван гишүүд өөрсдийн цахим хуудас дээр зургаа тавьж, “Хамтдаа дархлааны цайз босгоцгооё. Та бид хамтдаа энэ бүхнийг хийж чадна” хэмээн бичжээ. Эрх баригчдын санаа хэдийнэ үр дүнгээ өгч эхэлсэн гэнэ. Жишээлбэл, тус хамтлагийн театрын хажууд явуулын вакцинжуулалтын цэг байгуулахаар төлөвлөж байсан ч "SNH48" хамтлагийн шүтэн бишрэгч нар олноороо вакцин хийлгэж эхэлжээ.

Вакцин хийлгэсэн шүтэн бишрэгч нар хамтлагийн гишүүдтэй гар барих гэх мэт үйл ажиллагаанд оролцож, өөрсдийн нь гараас “Хамтдаа дархлааны цайз босгоцгооё” гэсэн тэмдэг бэлэг болгон авах, тусгай тамга даруулах боломжтой аж. Тус тамгыг шүтэн бишрэгч нар хамтлагийн үйл ажиллагаанд оролцсон тоогоороо цуглуулсаар хамтлагийнхантай зураг даруулах, гарын бэлэг авах боломж нээгддэг аж.

Эх сурвалж: QUARTZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж